Багахангайчууд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, төмөр замын ажилтан албан хаагчидтай уулзаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байртай болж, Онцгой байдлын хэлтэс туулах чадвар сайтай автомашинаар хангагджээ. Мөн төмөр замын өртөөний орон сууцуудыг шинэчлэн засварлаж, дүүргийн 1 дүгээр хороонд төрийн албан хаагчдын 129 айлын орон сууцыг барьж, залуу боловсон хүчнийг орон сууцаар хангаж эхэлжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Хангай цогцолборт сургуулийг хичээлийн гурван байртай болгож, сургалтын өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдалтын түвшин нэмэгджээ. Түүнчлэн Эрүүл мэндийн нэгдсэн төвийг шинэчлэн засварлаж сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй болсноор дүүргийн иргэд үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болсон байна. Цаашид Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын ачиж буулгах, терминалыг байгуулах, шинээр дулааны станц бий болгохоор намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар нэр дэвшигчид онцлон хэлж байв. Уулзалтын үеэр ажилтан, албан хаагчдын зүгээс Багахангай дүүргийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр хамруулах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг нэр дэвшигчдэд хандан хэллээ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжилт нэмэгдэж байгаа тул мод тарих, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг захиад МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар төр түмний төлөө зүтгэж буй төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ хэлж байлаа. Мөн цаашид иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор орон сууцны тоог нэмэгдүүлэхэд анхаарч, алслагдсан дүүрэг бус, бүсчилсэн хөгжилтэй ногоон хот болгон хөгжүүлж ажиллана гэсэн юм. УИХ-ын сонгуулийн21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
ШҮҮХ НЭР ДЭВШИГЧДЭД 10 ТЭРБУМ,ЭСВЭЛ ШОРОН ГЭСЭН СОНГОЛТЫГ ТУЛГАЖ БАЙНА

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд холбогдох шүүх хурлууд үргэлжилж, барьцаа байршуулах эсвэл шоронд суух хоёр л сонголтыг тэдэнд тулгаж байна. МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шүүхээс шаардаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хорьсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүн хэлэлцээд, шүүх хурлыг зургадугаар сарын 22-ны 11.00 цаг хүртэл хойшлууллаа. Тэр болтол нэр дэвшигч Ж.Эрдэнэбат сонгуулийн сурталчилгаагаа хийхгүй, хоригдсон хэвээр байх ажээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа. Мөн АН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон 17 дугаар тойрог, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд нарыг тус бүр 10 тэрбум, 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайханыг 2 тэрбумын барьцаа байршуулах шүүхийн шийдвэр өчигдөр гарав. Нэр дэвшээгүй ч Ерөнхий сайд асан С.Баярыг 5 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр мөн гараад байна. Шүүхээс тэднийг энэ барьцаа хөрөнгөө хугацаанд нь байршуулаагүй тохиолдолд цагдан хорих аж. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулжээ. Тэдний хэргийг шүүх шүүх хуралдаан одоо энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт болно. Ингэж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс өмнө байгаагүй их мөнгө нэхэж, түүнийгээ богино хугацаанд байршуулахыг шаардаж, байршуулаагүй тохиолдолд цагдан хорьж байгаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн энэ үйлдлийг хуульчид нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж үзэж байна. Тухайлбал, ХЭҮК-ын дарга асан, хуульч Ж.Бямбадорж эрх зүйт төртэй ардчилсан Монгол Улсад хэдэн шүүгчийн хууль бус дураараа аашилж, хүний эрхийг ноцтой зөрчин, Монгол Улсыг гадаад, дотоодод шившиг болгож шүүх, шүүгчийн нэр хүндийг уландаа гишгэсэн үйлдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, Ж. Эрдэнэбатыг нэн даруй суллаж, уучлалт гуйхыг шаардлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог. Энэ болон бусад хуулийг шүүх уландаа гишгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдаж буйн цаана ямар ашиг сонирхол байна вэ? Ю.Сүрэн

Нийтэлсэн:
Хуульч, эрх зүйч 50  залуу МАН-д элслээ

Хуульч, эрх зүйч мэргэжилтэйэнэ чиглэлээр суралцаж буй 50 залуу өнөөдөр МАН-д элсэж батлахаа гардаж авлаа. Намын батлахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардуулж өгөв. Тэд дөрвөн сарын өмнөөс МАН-д элсэх хүсэлтээ тавьж, шударга ёсны төлөөх тэмцэлд эвлэлдэн нэгдэхээ илэрхийлсэн ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хойшилсоор иржээ. Хуульч залуучууд төрийг төвшитгөх, шударга ёсыг тогтоох үйлсэд үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж МАН-д элсэж байгаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлж, тэднийг нийгмийн уураг тархи хэмээн онцлов. Мөн тэрээр Сонгуулийн сурталчилгаа өрнөж байгаа эдгээр өдрүүдэд шүүх засаглалаас гарч байгаа шийдвэрүүд нүдээ олж байна уу, цаг үеэ олж байна уу үгүй юу гээд олон зүйл яригдаж байна. УИХ-ын гишүүний, нэр дэвшигчийн бүрэн эрхээр хамгаалагдсан нэр дэвшигчийг барьж, хорьж байгаа энэ цаг үед хуульч залуучууд МАН-ын 200 гаруй гишүүд дэмжигчдийн эгнээнд үзэл бодол, үнэт зарчмаараа эвлэлдэн нэгдэж байгаа нь шударга ёсны төлөөх үйл хэргийн илрэл юм гэв. Тэрээр цааш нь 1990 оноос хойшх 30 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстойолон ажил байсан боловч улстөрийн нөхцөл байдал,намуудын дотоод хагарал, зөрчилдөөнөөс болоод хийж чадаагүй. Харин МАН өнгөрсөн хоёр, гурван жилийн дотор нийгэм, улс орны өмнө тулгамдаад байсан асуудлуудыг эхнээс нь шийдвэрлээд явж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хоёр жилийн дотор 50 хувиар бууруулж чадсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Намын батлахаа авсан залуу хуульч Б.Мөнхзаяа МАН-д хүчээ нэгтгэж элсэж орох энэ өдрийг удаан хүлээсэн. Өнөөдөр залуучууд улстөрийн сонголт хийж, шийдвэр гаргахад хэн нэгний цүнх баригч болох гэж байна гэж шүүмжилдэг. Биднийг ч ингэж ярихыг үгүйсгэхгүй. Монголчууд залуучуудаа энэ юу хийж чадах вэ, өөрийгөө яая гэж байж юун улс орны хөгжлийн төлөө явах вэ гэх мэтчилэнгээр голдог. Тэгсэн хэрнээ залуучууд юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг. Улс орны хөгжилд залуучууд бидний дуу хоолой,хүч зайлшгүй хэрэгтэй байгаа учраас бид өнөөдөр сайн дураараа МАН-д элсэж, батлахаа авч байна гэлээ. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:
БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа. Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хүсвэл хүүхдээ яслид өгдөг болно

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хоёр наснаас дээш цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг бөгөөд өдгөө хөдөлмөрийн насны 138 мянган ээж 0-2 насны хүүхдээ асарч гэртээ суугаа гэх судалгаа бий. Тэгвэл МАНирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд, боловсролын системээс хасагдаад байсан яслийн үйл ажиллагааг дахин сэргээхээр тусгажээ. Манай нийгэмд бага насны хүүхдээ хүнээр харуулаад өөрөө ажил хөдөлмөр хийж, сурч боловсорч яваа ээжүүд бий. Манайд мэргэжлийн хүүхэд асрах үйлчилгээний тогтолцоо байхгүй, нялх хүүхдийн асаргааны боловсрол, ёс зүй дутмаг байдгаас хүүхдээ харуулах найдвартай арга эмээ, өвөө л болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн асаргаанд төр заавал анхаарах шаардлага байна гэсэн үг. 1990-ээд оноос өмнө зөвхөн Улаанбаатар хотод 40 ясли үйл ажиллагаа явуулдаг байжээ. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс: 1.4.6. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.