АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-д нэр дэвших горилогчдыг тойрогтоо хийсэн ажлынх нь тайлангаар дүгнэж тодруулна хэмээн хэлж буй. Гэтэл үүнд нь ҮБХ-ны гишүүд итгэхээ больжээ. Учир нь өчигдөр шөнөжингөө С.Эрдэнийн хийсэн нууц уулзалтуудаар горилогчдын тойргуудад өөрчлөлт их оржээ. Бүтэн хагас жил шахуу тойрогтоо сайн ажилласан хэмээн дүгнэгдэж байсан горилогчдын оронд шинэ хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ. Хэвлэлээр гарсан сүүлийн үеийн мэдээллээр Оюутолгойн гэрээг Дубайд өөрсдөө гүйн очиж эх оронд ашиггүйгээр өөрчилсөн хэрэгт шалгагдаж байгаа халзан хэмээн Ганболд гэнэт Хөвсгөлд нэр дэвшигчээр тодроод байгаа. Өмнө нь мөн л Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалтай холбоотой сахал Эрдэнэбилэгийн хүн гэгддэг блүүмбэргийн Долгион гэх залуу ганц өдрийн дотор ҮБХ-ны гишүүн болж, БГД-т нэр дэвших мандатаа шууд авсан. Энэ мэт шууд эрхээр горилогчдын тойргийг шууд булаан авсан хүмүүс 2-3 хан хоногийн дотор нэлээд гарч иржээ. Тэднийг судалбал бүгд мөнгөтэй хүмүүсийн тухайлбал, Эрдэнэтийн 49 болон уул уурхай, банкны олигархиудын гар хөлүүд байгаа аж. Хэд хоногийн өмнө болсон ҮБХ-ны хурал дээр гишүд нь тэднийг хичнээн эсэргүүцсэн ч С.Эрдэнэ дарга Тэднийг ҮБХ гишүүн болгох зайлшгүй шаардлага гарсан хэмээн тайлбарлаад хүчээр баталсан. Энэ нь нэр дэвших дэнчингийн мөнгийг албан бусаар 2 дахин нэмэгдсэнийг баталсан хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Учир нь нэр дэвшигчдийн ажлын тайланг дүгнэх шалгаруулалтын Комиссын нэр бүхий хүнийг горилогчдоосоо хахууль нэхсэн гэх яриа гарчээ. Учир нь энэ комисст өмнө нь намынхаа ҮБХ-ны гишүүдийн мөнгийг казинод тоглоод алдсан Одбаяр гэх залуу ордог. Түүнийг С.Эрдэнийн баруун гар, санхүүгийн хамаг асуудлыг нь зохицуулдаг хэмээн ярьдаг бөгөөд энэ Комисст зүгээр нэг оруулаагүй хэмээн гишүүд нь хардаж байна.
“ДУБАЙН” ГЭРЭЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ДА.ГАНБОЛДЫГ ХӨВСГӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ХУЙВАЛДЖЭЭ
2020-05-16 16:11:23 Нийтлэгдсэн: Улс төрАН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хор, хов хоёрыг зэрэг найруулж байна. С.Эрдэнэ гэгч даргын өгсөн үүрэг далгаварын дагуу өнгөрсөн хугацаанд Үндэсний бодлогын хорооны гишүүний мөнгөө төлж, тойргоо тордож, бас болоогүй С.Эрдэнэ сайдын нэхсэн мөнгийг төлөх гэж өр ширэнд ортлоо зүтгэсэн энгийн гишүүд энэ удаа хоосон үлдэж, өмнө нь өндөр албан тушаал хашиж байхдаа гадаадад оффшор данс нээсэн, хэт хөрөнгөжсөн, албан тушаал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг нэр дэвшихээр орж ирэв. Тэдний нэг нь Эдийн засгийн алуурчин гэж нэрлэгдэх болсон Да.Ганболд буюу олны хэлдгээр Халзан Ганболд. Тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын сонгуульд олон удаа өрсөлдсөн ч ахин сонгогдож чадаагүй. Да.Ганболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дараа нь Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал, Эрдэнэт-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д сууж байсан нэгэн. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй ойр дотно нөхдийн нэг. Томоохон эдийн засагтай холбоотой бүхий л хэргүүдтэй тэр нэр холбогддог. Хамгийн сүүлийн үеийн жишээг л авья. Түүнийг Эрдэнэс-Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал байхад Дубайн гэрээ байгууллагддаг. Нийтлэлч Баабар түүнийг Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээд хэмээн цоллож байсан удаатай. Харин дараа нь Эрдэнэт-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д суув. Тэрээр эртний найз нөхөд болох Сахал Эрдэнэбилэгийн ХХБ-нд Эрдэнэт үйлдвэрийг зарах ажлыг зохион байгуулж асар их хөрөнгөжсөн нэгэн. Өмч хувьчлал, Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдож, Дубайн гэрээний хэрэгт шалгагдаж байгаа Да.Ганболд Хөвсгөл аймагт нэр дэвшихээр улаарч, өмнө нь тус аймгаас нэр дэвшихээр бэлтгэгдэж байсан Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаагаас тойргийг нь авахаар С.Эрдэнэтэй тохироогоо үндсэндээ хийжээ. Б.Баярмаагийн хувьд сүүлийн хорь гаруй жил Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж, уул уурхайгүй Хөвсгөлийг бий болгох, төрсөн нутаг орноо аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн нэгэн. С.Эрдэнийн нэхсэн бүхий л мөнгийг нь төлсөн. Хөвсгөл аймгаас улс төрд орж ирсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Гэвч АН энэ удаа Б.Баярмааг бус уул уурхайг дөрөөлөн хувьдаа мөнгө босгогч, УИХ-д сууж албан тушаалын гэмт хэргээсээ булзаарах гэж оролдож байгаа Да. Ганболдыг нэр дэвшүүлэх гэж байна.
А.Галбадрах: Өнөөдөр Монгол Улс кастын системд ороход бэлэн болсон байна
2020-05-15 21:20:56 Нийтлэгдсэн: Улс төрМэргэжил:Эдийн засагч, маркетер Боловсрол:ОХУ-ын ДГТУ- ын Бизнесийн удирдлагын н магистр, Эдийн засгийн ухааны доктор Хэлэх дуртай үг:Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй ихийг бүтээж чадна УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч А.Галбадрахтай ярилцлаа. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ? -Бидэнд Лейдершип (манлайлал) байхгүй байна. Монгол Улсад Эдийн засгийн нөөц бий. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг Хятад улсын том зах зээл байна. IQ өндөртэй залуус маань олон , EQ өндөртэй иргэд ч бий. Тэгээд юу болохгүй гэж. Энийг удирдаад аваад явах шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг . Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид энийг хийж чадах уу ? Хатуухан хэлэхэд өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед , энэ өндөр мэдлэг мэдээллийн эрин үед биднийг авч явж чадна гэж та бодож байна уу? Тийм учраас бид нар орж ирж байгаа. -Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ? -Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа Social marкet economy хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад , орлого багатайд нь хуваарилдаг системд орох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл боломж муутай амьдар ч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм. Аль аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг. Энийг заавал хэрэгжүүлж байж тэгш бус байдал арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг shared economy, new economy, social economy болоод энэ бодлогууд явж явж ганцаараа та идэхгүй шүү , хувааж иднэ шүү гээд байгаа. Дэлхий нийтээрээ энэ талруу орцон . Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна уу гэхээр GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг 35 хувь гээд үзээд байгаа. Энэнээс ч их байх магадлал өндөр.Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой. Баян хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өртгөтгөх, орлогыг нэмэгдүүлэх ёстой. -Залуусын дуу хоолой, орон зай Монголын Улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлөх гарц, боломж байна уу? -Үүнийг өөрчлөхийн төлөө залуучууд бид зориглох ёстой. Өнөөдөр Монгол Улс Castе-н системд ороход бэлэн болсон байна. Энэ өөрөө Энэтхэгийн систем шүү дээ. Зөвхөн баян хүмүүс нь улс төрд байдаг , тэр дээд зиндааныхан л бүхнийг шийддэг. Өөр бусад хүнийг оруулдаггүй. Хэрэв бид энэ байдалдаа ахиад дөрвөн жил байвал Castе-н системд ороход бэлэн болсон байна. Үүнээс сэргийлэх ёстой, бодит ардчилал хөгжих ёстой. Яагаад гэхээр мэдлэг, чадвар гэдэг чинь ганцхан мөнгөтэй баян хүнд л заяадаггүй л байхгүй юу. Хүний байгалиас авьяас чадвар гэж байдаг юм шүү. Тэр бүгдийг бид нар хэрэгжүүлээд, Монголд төрсөн хүүхэд болгоныг хөгжүүлээд жинхэнэ авьяасыг гаргаж ирдэг тэр системийг буй болгохгүйгээр бид цаашаа хөгжил гэж яриад хэрэггүй. Тийм учраас залуу үе хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хөрөнгө мөнгөнд дулдуйдсан, хөрөнгө мөнгөний төлөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа ийм улс төр хэрэггүй. Бидэнд улс орныхоо хөгжлийн төлөө явж байгаа, технологийг ойлгодог залуу үе хэрэгтэй. Ирээдүй бол Quantum Economic руу явж байна. Тэгэхэд бид одооноос эхэлж бэлдэхгүй бол хэзээ иргэдээ бэлдэхийн. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд улс төрд залуу үе орж ирж, сууриа тавих хэрэгтэй. Монголчууд юмыг алгасах дуртай. Манайд маш сайн малын эмч, чадвартай эрүүл мэндийн салбарынхан, IT залуучууд, инженерүүд, багш нар байна.Эдгээр хүмүүст цалинг нь хангалттай өгөөд, ажиллах орчноор нь хангачихад Quantum эдийн засгийг бол дорно хийнэ дээ, асуудалгүй. Гол нь юу вэ гэхээр чиглүүлэх ёстой. Тэр олон оюуны өмчийг нэг цэг дээр авчрах ёстой. -Монгол төрийн залгамж чанар хэт намчирхсанаас болж тасалдах нь их болжээ. 20 жил салбартаа ажилласан мэргэшсэн хүнийг өчигдөр цүнх бариад гүйж явсан салбарынхаа талаар ойлголтгүй хүн даргалж, зааварлаад байх нь хэр зохимжтой юм бол. Энэ мэт байдлаас болж төрийн ажил унаж, олон нийт хохирох нь бий? -Өндөр хөгжилтэй орныг харахаар хүчтэй төр, төрийн тогтолцоотой байж явдаг юм байна. Япон, Солонгос, Герман гээд жишээ олон. Өнөөдөр Монгол юу болчихов гээд анзаарахаар төр нь жижиг болоод нам нь төрийнхөө дээр гарчихаж. Ирээдүйд яах ёстой вэ гэхээр төр хөгжлийн бодлогоороо хүчтэй төлөвлөлт хийгээд, төр чадавхижих ёстой. Хүчтэй төртэй байж залгамж чанар, ой санамжтай төрийг бүрдүүлнэ. Тэгэхээр улс төрийн нэг нам орж ирээд савлуулах боломжгүй. Ялангуяа энэ манай Либералууд сүүлийн 30 жил юу сурталчилсан гэхээр төр гэж ямар хэрэгтэй юм гэж явсан. Төр гэдэг үгний чинь цаана Монгол Улс байгаа. Хэн дуртай нь гарч ирээд энэ төрийн албан хаагчдыг солиод байна. Үгүй байхгүй юу. Бусад оронд яадаг вэ гэхээр төр нь илүү хүчтэй зөвхөн дээр нь байгаа сайд солигддог. Төрийн албан хаагчид бол байдгаараа л байна. Төр тогтворгүй учраас бизнес тогтворгүй , бизнес тогтворгүй учраас эдийн засаг замбараагүй байна. Үүний тулд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 25.1.7-д Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байнаа гээд үндсэн хуульд заасан. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой, үнэхээр хөгжлийн бодлоготой бодлогын нам байсан бол ийм олон бие даагч гарч ирэхгүй байсан. Улс төрийн намууд хувийн компани шиг л ажиллаж байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт бид нэгдээгүй. Цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүсэл, тэмүүллээр нэгдсэн хүмүүс. Энэ хүмүүс 100 сая төгрөг төлөөд тэр намын хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллахаар нэр дэвшээгүй. Мөнгө төлөөд нэр дэвшээд тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулаад гарч ирж байгаа тэр хүмүүс гурав нугалж буцааж авахын төлөө явна, явсаар ч ирнэ. Тэгэхээр бид цэвэр улс төрийг хүсч байна. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд мөн гэрэл гэгээтэй сайхан мэдээллээр арвин байхыг хүсье.
Хууль зөрчин сурталчилгаа хийж “мөнгөөр бороо” оруулж байгаа горилогчоо АН нэр дэвшүүлэх үү
2020-05-15 21:15:51 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2020 оны сонгуулийн нөхцөл байдал халж эхэлжээ. Тахлын үеийн сонгуулийн сенсацийг бие даагчид эхлүүлсэн бол мөнгөний асуудалтай нөхдүүд үргэлжүүлж байна. Зарим горилогчид гэрээ зарж гишүүн болохоор шийдсэн бол зарим нь бүр улсаа зарахаас ч сийхгүй шахам явна. Чех улсаас төрсөн тэрбумтан гэгдэх 34 настай Х.Эрдэнэбаатар гэх залуу АН -аас нэр дэвшихээр, зэхсээр хэдэн сарыг үдэж байна. Өнөөдөр аль ч нам нэр дэвшигчдээ тодруулаагүй, зарлаагүй байгаа. Хуулиараа маргааш тодорно. Гайхмаар нь, сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ эхлүүлсэн Х.Эрдэнэбаатарт энэ хугацаанд хэн ч юу ч хэлсэнгүй. Нөгөөх нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш гараа гэх ойлголт салхинд хийсчихэж. Мөрөөдөлгүй мөрөн-чүүдийг доромжилж, мөнгөөр бороо оруулж, хугацаанаасаа өмнө сурталчилгаа хийн хууль зөрчиж яваа энэ хүнд хууль үйлчилдэггүй юм уу. Гэнэт л хөрөнгөжсөн, тэрбумтан болсон гэгдэх тэрбээр өдгөө өөрийн хөрөнгөө тайлбарлах ялтай яваа нэгэн гэх. Зарим хэвлэлд онцолж буйгаар Х.Эрдэнэбаатар нь Европоос орж ирсэн 500 сая ам.долларыг Монголоор дамжуулж угаасныхаа хөлсөнд 50 тэрбум төгрөг авсан, хэргийг нь хуулийн байгууллага шалгаж байгаа юм байх. Магад дээрх аргаар олсон мөнгөө дээд доодгүй цацаж, УИХ-ын гишүүн болж, улсын хуулиас бултахаар санаархаж байгаа ч юм билүү, хэн мэдэхэв. Ардчилсан нам тойрогт нэр дэвших гишүүдээсээ дэнчингийн 100 саяас эхлээд сонгуулийн зардал гэх хэдэн зуун сая төгрөгийн татаас авч байгаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Х.Эрдэнэбаатар дээрх мөнгөнүүдийг асуудалгүй төлсөн төдийгүй, аймгийнхандаа ч харамгүй гар сунгаж байгаа гэнэ. Тодруулбал аймгийнхаа Ардчилсан намд намд ЖИП аваад өгчээ. Түүгээр ч барахгүй сонгуулиар ажиллах хүмүүстээ компьютер хүртэл бэлэглэж, АН-ын эцэслэж амжаагүй байсан мөрийн хөтөлбөр дэх ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН хөтөлбөрийг сум багуудаар сурталчилаад явна. /Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/ Нэр дэвших эрхийн 100 сая, сонгуулийн зардал болох 506 сая төгрөгөө намдаа өлхөн тушаачихсан, сурталчилгаа эхлээгүй байхад АН-ын дүрмээ үл тоож, Аймгийн намын хороондоо өгсөн ЖИП машин авч өгч, хөтөлбөрийнхөө ажилтнуудыг компьютерээр хангасан зэргийг нь тооцвол Х.Эрдэнэбаатар бараг хэдэн тэрбумыг зарцуулжээ. Уг нь ийм хууль бус үйлдлийг Сонгуулийн хуулиар нэр дэвших эрхийг нь хасч зогсоодог. Гэвч нүдэн дээр ил цагаан хууль зөрчөөд байгаа энэ үйлдлийг хэн дарагдуулаад байна уу эсвэл хаацайлаад байна уу. Ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлд хүрэх гэж улайрсан хүмүүсээс ТӨРД гараад юу хийнэ гэж хүлээх вэ. /Чинээлэг малчин хөтөлбөрөө сурталчилж буй нь/
Ч.Батбаяр: Бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгох хэрэгтэй
2020-05-15 16:39:25 Нийтлэгдсэн: Улс төрТөрсөн газар -Өмнөговь Мандал Овоо сум Төгссөн сургууль -Өмнөговь 10жилийн дунд сургууль, Хялгант ойн техникум, Намын дээд сургууль Мэрэгжил-Ойн техникч, Улс төр судлаач Хэлэх дуртай үгс -Эх болсон байгаль дэлхийгээ цаг ямагт хайрла Өвөг дээдсийнхээ өндөр оюун ухааныг шүтэж яв УИХ-д бие даан нэр дэвшиж буй Ч.Батбаяртай ярилцлаа. Төрсөн газар -Өмнөговь Мандал Овоо сум Төгссөн сургууль -Өмнөговь 10жилийн дунд сургууль, Хялгант ойн техникум, Намын дээд сургууль Мэрэгжил-Ойн техникч, Улс төр судлаач Хэлэх дуртай үгс -Эх болсон байгаль дэлхийгээ цаг ямагт хайрла Өвөг дээдсийнхээ өндөр оюун ухааныг шүтэж яв УИХ-д бие даан нэр дэвшиж буй Ч.Батбаяртай ярилцлаа. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч? -Улс төрийн идэвхи оролцоотой хүн л дээ би. Тодруулбал гэнэт гарч ирээгүй. Харин Улсын Их хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нь өөр асуудал. -Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ. Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ? -Бухимдуулдаг асуудал олон бий. Тэр дундаа мэргэжлийн хүн болоод тэрүү байгаль дэлхийтэй хэтэрхий зэрлэг харьцаж байгааг хараад үнэхээр их бухимддаг. Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, байгаль экологио сүйтгэж байгаа байдлыг илүү онцолмоор байна. Түүнчлэн улс төрийн хийгээд эдийн засгийн бодлого бусдын мэдэлд хараат болсныг хараад дуугүй өнгөрч болохгүй гэж санагддаг. Би Монгол Улс хоёр шатны парламенттай болох нь илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог. Ингэж чадвал хяналт тавих боломж нэмэгдэн улмаар Монголын төр хариуцлагын зудыг даван туулна. Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэх мэдэлээл ил болдог ч тэгсхийгээд л намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга зам байдаг юм бол. Дэлхийн бусад орны бодитой жишээнээс та хэлж өгөөч? -Аалзны тор мэт хэрсэн авлигалын сүлжээ, мафижсан төрийн тогтолцоог өөрчлөх нь хамгийн чухал. Бид бүгдээрээ харж байна. Нам төвтэй төр байгааг. Тэд улс орны эрх ашгийн төлөө бус намын, болон хувийнхаа эрх ашгийн төлөө л зүтгэсээр байна. Үүнийг бие даагчид таслан зогсоож чадна. Хаа сайгүй үгүйлэгдэж буй хариуцлагын тогтолцоог бий болгож чадвал бусад асуудал аяндаа цэгцэндээ орох болно. Манайхны нэг том дутагдал бол бусдаас будаа идэх юм. Будаа идэж болно л доо. Гэхдээ энэ нь Моголын хөрсөнд буух уу, монгол хүний онцлог, шинж чанарт тохирох уу гэдгийг огт тооцоолдоггүй.Бид ямар удам судартай, ямар түүхтэй, ямар аж амьдралтай хүмүүс вэ гэдгээ мэдэрч, бусдыг дагах биш бусдад яаж ажиллаж амьдардагаа харуулах чадвартай хүмүүс. -Та хар машинаарсаналын хуудсыгтоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ? -Улам боловсронгуй болгохгүй бол хар машин хуудуутай гэдгийг олон хүн хэлэх юм. Үнэндээ итгэдэггүй. Гэхдээ энэ жил олон нийт сонголтоо зөв хийх байх гэдэгт итгэлтэй байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Энэ олон жил төр барьсан хүмүүс юу өөрчилж, ямар гэрэл гэгээтэй зүйл хийв гэж хүмүүс бие биенээсээ асуух болж. Төрийг ээлжлэн зарим жилд хамтран барьсан АН, МАН намуудаас олон зүйлийг асуух хэрэгтэй. Эдгээр намын эрхэм гишүүд ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон атлаа иргэний төлөөлөл гэдгээ умартан намын төлөө зүтгэдэг болсон нь иргэдэд сонголтоо өөрчлөхөд хүргэж байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -МАНАН хэмээх мафижсан бүлэглэлийг төрийн сэнтийгээс зайлуулах хамгийн том боломж алхам бие даагчдад байна. Шударга ёсыг тогтоохыг хүсч л байгаа бол бие даагчдыг дэмжих хэрэгтэй. Энэ жил ийм олон бие даагчид байгаа нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх тэмцлийн дуудлага гэж боддог.Нэг зүйлийг онцлоход бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгоосой. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Баярлалаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй