Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв
2019-10-15 10:58:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. УИХ-ын даргын 2017 оны 212 дугаар захирамж, 2019 оны 81 дүгээр захирамжаар тус тус агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, УИХ болон Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын дарга өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээрорж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсож ажилласан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа зөрүүтэй мэдээллээс болж иргэд айдас, эргэлзээ, болгоомжлолтой байгаа нь ажиглагдсан. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. УИХ-ын гишүүдийг айл өрхүүдэд очиж танилцах үеэр ажиглагдсан нийтлэг асуудлуудын талаар гишүүд ярилаа. Тухайлбал, шөнөдөө -5-аас -15 градуст хүрч байхад агаарын бохирдол харьцангуй багассан. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэж чадвал утаанаас салах боломжтой юм байна. Түүхий нүүрсээ буцааж хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь түлшний шуудайн дээр хэрхэн хэрэглэх танилцуулга зөвлөмжийг бичиж хүргэх, янданг хөөлөх, зууханд тохиргоо, засвар хийх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа аж. Гэртэй, төслийн зуухтай айлуудад хүндрэл харьцангуй бага, харин ханан пийшинд асалт муутай байгааг иргэд хэлсэн байна. Мөн сайжруулсан түлшний шуудайг ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдан авч, түүхий нүүрс савлан худалдах зөрчил гарах хандлагатай байгааг ч иргэд сонордуулжээ. Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийгБНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй дүгнэлт гарсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэталаармэдээлэл хийв. Тэрбээр, Энэ сарын 03-наас 14-нийг хүртэлх хугацаанд 273 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 хүүхэд, 173 том хүн байсан. Насанд хүрсэн 22 хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээгээ хийсэн. Одоогоор 7 хүний амь нас эрсэдсэнээс 2 нь хүүхэд байсан. Шалтгааныг нарийн тодорхойлж, дахин хүний амь нас эрсдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу шат дараалан хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх, хэрэглээний заавар зөвлөмжийг иргэдэд өгөх, түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсийг түлшээр солих асуудлыг шийдэх, сайжруулсан түлш худалдан авах чадваргүй зорилтот бүлгийн өрхийн асуудлыг шийдэх, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх дохиолол тавих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1561 обьектын зуухыг буулгаж, сайжруулсан түлшээр хангах ажлыг хийсэн. Эхнээсээ тодорхой үр дүн гарч байна гээд нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийв. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авна уу гэлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа.Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан гэлээ. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан. Иргэдийн дунд хортой түлш гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй гэдгийг хэллээ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж мэдээлэхдээ, Аравдугаар сарын 04-14-ний өдрийн хооронд угаартсан байж болзошгүй гэсэн нийт 171 дуудлага ирснээс 49 нь холбогдолгүй дуудлага байсан. Үлдсэн 122 дуудлага мэдээлэлд хамрагдсан 320 хүн угаартсан байж болзошгүй гэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 7 хүн нас барсан, хордлогын шинжтэй 313 хүн байна. 122 дуудлагын 5 тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 117 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Амь хохирогчдоос эд, эсийн шинжилгээ авсан. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна гэлээ. Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд 9 тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан,2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ. УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй хэмээн онцлов. Тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн юм. Үүнд, Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, зохих хяналтыг тавих чиг үүрэг бүхий улс төрөөс хараат бус төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн төлөөллийг оролцуулсан Ажлын алба байгуулж, ажиллуулах, Агаарын бохирдол болон сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, Амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч, агаарын бохирдлыг хянах төхөөрөмжийн стандартыг хангах, Азийн хөгжлийн банкнаас гаргасан Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх. Тухайлбал, судалгааны дүгнэлтэд тусгагдсан түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр нүүрсний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулах, цахилгаан зуух, халаалтыг дэмжих, орон сууцжуулах зэрэг урт хугацааны бодлогоо орхигдуулалгүй хэрэгжүүлэх, Дагуул хотыг бий болгох, хотыг дахин төлөвлөх асуудлыг хойшлуулалгүй шийдэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Дээрх ажлуудад хяналт тавьж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахлагчтай Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт даалгаж, ирэх сард Нээлттэй сонсгол зохион байгуулахыг үүрэг болгов гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ТАТЬЯНА ВАЛОВАЯТАЙ УУЛЗАВ
2019-10-14 08:56:06 Нийтлэгдсэн: Улс төрЭлчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай өнөөдөр уулзав. Т.Валовая Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдын хувиар, мөн Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тус тус айлчлах үеэр манай улс мартагдашгүй сэтгэгдэл үлдээснийг уулзалтын үеэр онцлов. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монголын Эзэнт Гүрний шашны талаар явуулсан бодлого сэдвээр ирэх 5 дугаар сард НҮБ-ын Женев дэх төвд гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн бусад шашинд хүлээцтэй хандах үзэл, шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих НҮБ-ын зорилтод шууд нийцэж буйг онцоллоо. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр зохих түвшний мэдлэг, боловсролтой монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллах өргөдөл өгөхөд дэмжиж ажиллахыг Т.Валоваягаас хүслээ. Ерөнхий захирал Т.Валовая Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг тэмдэглээд, Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг дэмжив. НҮБ-ын Женев дэх төвд монгол иргэдийг ажиллуулах тухайд монголчууд мэргэжлийн болон гадаад хэлний өндөр ур чадвартай болохыг онцоллоо.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
2019-10-14 08:52:47 Нийтлэгдсэн: Улс төр` НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны энэ 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл-ийн асуудлаарх тайланг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас танилцуулав. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох асуудал Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр-ийн тэргүүлэх чиглэл бөгөөд 2018 оны байдлаар дэлхий дээр 820 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, 2 тэрбум хүн тэжээллэг, эрүүл хоол хүнс авч чадахгүй байгааг тайланд дурджээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 25 хувь бууруулах, бэлчээр, тариалангийн зориулалтаар ашигласан газрыг хамгаалах шаардлагатайг тайланд тусгасан байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд энэ хуралдаанд үг хэлж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон сорилт болж, экосистемд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв. НҮБ-ын ЕНБД-ын тайланд экосистем, хөрс хамгаалах асуудлыг тусгасан нь ач холбогдолтой болсныг тэрээр дурдаж, Монгол Улсын Засгийн газар тогтвортой бэлчээрийн менежментийн асуудлыг чухалчилж буйг онцоллоо. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дөрөвдүгээр чуулганы үеэр дэвшүүлсэн Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай санаачлагыг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-10-11 09:26:10 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2019.10.10/ хуралдан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасан хэмээн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ
2019-10-11 09:17:08 Нийтлэгдсэн: Улс төрТавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монголын төмөр зам ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав. Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж, Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө. Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй