Путинаас томилолт авсан Оросын тэрбумтан Алишер Усманов Узбекстаны ерөнхийлөгчөөр очино
2016-09-05 19:46:20 Нийтлэгдсэн: Улс төрДундадАзийн энэ улсын төрийн тэргүүн Ислам Каримов олимпод оролцсон багаа хүлээн авсан дайллага дээр архи хэтрүүлэн уугаад бие нь гэнэт муудаж бурхан болсон. Энэ тухай хамгийн түрүүнд мэдээлсэн Reuters агентлаг дараагийн ерөнхийлөгчийг сонгох талаар сонирхолтой нийтлэл гаргажээ. Үндсэн хуулийн дагуу өдгөө төрийн тэргүүний эрхийг парламентын дарга Нигматилла Юддашев эдэлж байгаа. Гэхдээ түүний засгийн эрхийг авах боломж тэгтэй тэнцэнэ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустам Иноятов хамаагүй найдлагатай нэгэн. Талийгаачийн эртний анд тэрээр зөвлөлийн шугмаар улс төр, төр захиргаа болон бизнесийн хүрээнд өөрийн сүлжээ нөлөөллөө тогтоож чадсан. Гэхдээ нас сүүдэр нь 70 гарсан тул бас л хасагдах шатны хүн гэнэ. Өөр нэгэн боломжтой нэр дэвшигч нь шадар сайд Рустам Азизов юм. Узбекийн элит давхаргаас гаралтайн дээр түүнийг америкчууд дэмжиж байгаа нь нэг том давуу тал гэнэ. Гэхдээ энэ нь Оросд таалагдадгүй тул эргээд сул тал нь болсон. Ерөнхий сайд Шавкат Мирзяев нь талийгаач ерөнхийлөгчийн эхнэрд их нөлөөтэй, гэр бүлийх нь найз байжээ. Өдгөө 59 настай тэрээр Самаркандын фракцид харьяалагддаг. Өмнө нь Каримовыг зүрхний өвчтэй болсоныг олон нийтэд зарлаад засгийн эрхэнд санаархаж байна хэмээн буруутгагдсан. Түүний зээ охин нь Оросын тэрбумтан узбек гаралт Алишер Усмановын ач хүү Бабуртай гэрлэсэн ч удалгүй хүргэн нь машины ослоор амиа алдсан. Ач хүүгээ өөрийнхөө залгамжлагч хэмээн бэлдэж байсан тэрбумтан дургалд нь зориулан Ташкентэд том мечет бариулсан. Оросууд өөрийн тэрбумтны Узбекийн улстөрийн элит давхаргын хүчирхэг гэр бүлтэй тогтоосон худ ургийн холбоогоор дамжуулан Мирзяевыг дэмжих нь тодорхой болжээ. Үндсэндээ Путин Усманов хоёр л шинэ ерөнхийлөгч хэн болохыг шийдэх аж. Энэ нь Путины улстөрийн нөлөө шахалт, Усмановын мөнгө гэсэн үг юм. Одоогоор хэрвээ өөрийн хүнийг нь засгийн эрхэнд гаргавал төрсөн нутагтаа асар их хөрөнгө оруулалт хийнэ гэж тэрбумтан хоёрдугаар сувгаар дамжуулан мэдээлэл тараасан гэнэ. Өөрөө хөрөнгө оруулахаас гадна Оросоос ч мөнгө татаж чадах аж. Түүнээс гадна Оросд ажиллаж амьдардаг узбекчуудын нөлөө холбоог ашиглаж байна. Узбекийн хоёр сая гаруй иргэн Оросд ажилладаг нь хуучны стан гэгддэг улсуудаас хамгийн олон тоотой нь юм. Тэд жилд асар их мөнгийг эх орон луугаа шилжүүлдэг. Хэрвээ Кремлийн талын хүн төрийн тэргүүн болбол узбекчуудыг Оросд ажиллаж амьдрах болон зорчиход хөнгөн хялбар болно гэсэн хүлээлт үүсээд байна. Өдгөө оросууд шахалтаа улам чангатган Алишер Усмановыг ерөнхийлөгч болгохоор зүтгүүлж эхэлжээ. WORD.MN
Ардын намын алдарт С.Баярыг ойрын үед ИБУИНВУ-д /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад/ суух Элчин сайдаар томилох гэнэ. Одоогоор тус улсад Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа билээ. Тэрээр 2013 оны аравдугаар сард томилогдон очсон бөгөөд Элчин сайдын албыг гурван жилийн хугацаатай хашдаг бөгөөд хугацаа нь дуусч буй юм. Дашрамд дурдахад, С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан билээ. WORD.MN
Хотын дарга өрөөгөө тохижуулаагүй хэмээн уцаарлав \бичлэг ууртай\
2016-09-05 19:42:26 Нийтлэгдсэн: Улс төрОйрын үеийн цахим ертөнцийн гол үуугиан нь хотын дарга С.Батболдын тансаг өрөө байсан. Хотын даргаас энэ тухай нь асуухад чи түүгээр яах гээд байгаа юм, би өрөөгөө тохижуулаагүй, өөр зураг тавьсан байна хэмээн уцаарлажээ. Ардын намын Амгалангийн малгайг хакерддаг шиг хотын даргын өрөөний зургийг хакердсан юм болов уу...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд засвар хийж байна гэнэ үү…
2016-09-05 19:40:33 Нийтлэгдсэн: Улс төрӨчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнбат мэдэгдэл хийж эдийн засаг хүндэрсэн тул төсвийн ажилтнуудын цалинг хасаж нийгмийн халамжийн санхүүжилтийг танана гэж мэдэгдсэн. Ийнхүү эдийн засгийн хүндрлийн гол цохилтын бай нь доод тушаалын хөөрхий ажилтнууд болжээ. Тэдний сарын 600 мянган төгрөгний цалингаас нь хасвал цаана нь бараг нь үлдэхгүй. Сайд дарга нар нь хэт өндөр цалинтай тул тэдэнд хасалт таналт бараг мэдрэгдэдгүй. Засгийн газар ийнхүү номхон тэмээ ноолоход амар гэгчээр төрийн жирийн албан хаагчдыг барьж авч байхын оронд дээд түвшингээс эхлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд сйд дарга нарын тансаг өрөө тасалгаа, үнэтэй унааг цэгцэлбэл ихээхэн хөрөнгө хэмнэгдэнэ. Гэтэл төрийн ордонд эсрэгээрээ үй явдал болж байгаа сурагтай. Ерөнхий сайдын ажлын албан тасалгаанд засвар хийж байгаа бололтой. Монголын дарга нарын өрөөнүүдээс хамгийн гоё сайхан нь Ерөнхий сайдын өрөө биз. Эдийн засаг уналтанд орсон үед тансаг албан өрөөнд суулаа гээд иргэдийн амьдрал сайжрахгүй. Харин тааруухан өрөөнд ухаалаг Ерөнхий сайд ажиллабал эдийн засаг сэргэх магадлалтай юм. WORD.MN
УИХ-ын 48-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штаб
2016-06-29 20:58:50 Нийтлэгдсэн: Улс төрСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй