М. Батчимэг гишүүнээс болж Эрдэнэтийн АН сонгуульд унах нь

2014 оны 12-р сард Орхон аймгийн АН-ын хорооны хуралдаанаар намын дарга Г. Зоригт саналаараа ажлаа өгөх болж, тухайн үедээ чимээ шуугиан багатай ч дараа дуулиан нь сонсогдох намын даргын сонгууль явагдсан. Угсонгуулийн дараагаарОрхон аймгийн Ардчилсан намын хорооны төлөвшил, улс төрийн соёлыг харуулсан, бие биедээ зарчмын шаардлага тавьж хариуцлага нэхсэн, ажил хэрэгч хурал боллоо гэж ярилцлага өгч байсан намын шинэ дарга УИХ-н гишүүн М. Батчимэгийн ЗЭС нь тун удалгүй цухуйж эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл орон нутгийн намын байгууллагыг удирдах гэж биш ердөө дараагийн сонгуулийн тойргоо тордох л зорилготойгоор хаа байсан Улаанбаатарт байдаг хүн аймагт нь ирсэн гэдэг нь Орхоны ардчилсан намынханд тодорхой болжээ. Энэ асуудал даамжирсаар сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд аймгийн АН-ын намын хорооны хурал болж, намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Харин байдал буруу тийшээ эргэж буйгмэдэрсэн эрхэм гишүүн хурлыг хааж, намын тамгаа аваад хурлыг орхин гарсан гэнэ. Түүнийг өөрийнх нь итгэлт зарим нөхөд нь даган хурлыг орхисон ч намын бага хурал үргэлжлүүлэн хуралджээ. Улмаар олонхийн саналаар М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргажээ. орхон аймгийн Ардчилсан нам Гэсэн хэдий ч намын дарга асан М.Батчимэг даргын ажлаа өгөхгүй нэг хэсэг гүрийсэн ч арга буюу тамга тэмдгээ өөрийнбаруун гар Г.Батмөнхөд шилжүүлсэн байна. Ийнхүү эхэлсэн намын даргын суудал, тамга, тэмдгийн тэмцэл Орхон аймгийн АН-ыг сонгуульд хоёр тусдаа жагсаалтаар нэр дэвшүүлэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Орхон аймгийн АН хороо 33 мандаттай тойрогт фракцуудынх нь хоёр тусдаа тодруулсан нийтдээ тойрог давхардсан 51 нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн хороонд ирүүлсэн гэнэ. Ийнхүү 2 өөр материал хаалга, цонхоор зэрэг орж ирсэн нь төөрөгдөл үүсгэсэн. Дээр нь Сонгуулийн хороо цонхоор өгсөн материалыг албан ёсных гэж үзсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ.Ингээд л тус шүүхээс шийдвэр гартал нэр дэвшигчдийн үнэмлэхээ авч чадахгүй хүлээх болсон байна. Анх удаагаа Улаанбаатарт амьдарч, ажилладаг намын даргатай болсон нь явсаар байгаад энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох эсэх дээр нь хүргэсэн түүх нэг ийм. Харин хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур эрхэм гишүүн аль хэдийнэ Улаанбаатарт тойрог олоод сурталчилгаагаа эхэлчихсэн явж байгаа гэнэ. Хамгийн анх аймгийн намын хорооны дарга болоход нь Та Улаанбаатар хотоос яаж ажлаа явуулах вэ? гэсэн асуултанд Тэгэхээр би хувьдаа бол аливаа байгууллагын удирдлага хамт олны тэргүүнд яваа хүн өөрөө сайн ажилладаг хүнийг дарга лидер гэдэггүй. Хамгийн гол нь хамт олноо сайн зохион байгуулж хүмүүстэй байгаа нөөц бололцоог зөв илрүүлж багийг урагшаа эв нэгдэлтэй хөдөлгөж чаддаг тэр хүнийг удирдагч гэж боддог.Тийм учраас энэ баг хамт олноо би зөв зохион байгуулаад явахад бол ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн өнөөдөр мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бүх талаар холбогдоод ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. Ер нь тэгээд ч Улаанбаатар Эрдэнэт хоёр чинь хол газар биш шүү дээ. гэж хариулж байсан. Харин хэлж байснаас нь эсрэгээр Улаанбаатар Эрдэнэт хоёр хоорондоохэт хол газар болж таарсан уу? ямартай ч аймгийн намыг 2 хувааж, сонгуулийн өмнөхөн хорлож орхисон эрхэм гишүүн зүгээр ч бас Улаанбаатарт яваад ирээгүй бололтой. Ард нь үлдсэн аймгийн иргэдийн дунд УИХ-н эрхэм гишүүний ёс зүйд нийцэхээргүй адал явдал үлдээгээд ирсэн хэмээх яриа аль хэдийнэ тархаад амжсан байна лээ. 2016 оны сонгуульд орон нутагт ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа энэ үед намыг нь бутаргаж хаяад, өрсөлдөгчдөд нь үнэгүй хоол, өгөөш болгон одсон эрхэм гишүүнийг Эрдэнэтийн ардчилагчид дахин эргэж ирэхээргүй боллоо гэцгээж байгаа гэсэн шүү.

Хятадууд 2050 онд Монгол төдийгүй Японыг эрхэндээ оруулахаар төлөвлөжээ

Японд Хятадын ГХЯ-наас алдагдсан гэх газрын зургийн томоохон шуугиан дэгджээ. Уг зургаар 2050 гэхэд Монгол төдийгүй хоёр Солонгос Япон бүр далайн чанадахь Австрали хүртэл Бээжингийн харьяанд орох гэнэ. Хятадын өнөөгийн засгийн газар Монголын тусгаар тогтнол бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэгээ байнга мэдэгддэг. Жилийн өмнө айлчилсан дарга Ши Жинпинь нь Их хурлын чуулганы танхимийн индэр дээрээс бүр үеийн үед Монголын тусгаар тогтнолыг хүндэтгэж үзнэ гэж мэдэгдсэн. Эрх баригчид алгаа хорстол алгаа ташиж байхад ганцхан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ямар том гүрний улстөрийн бодлогод үеийн үед гэсэн ойлголт байдаггүй юм хэмээн сануулж байсан. НУУЦ.мн

 Ардчиллын үед Монгол дэлхийд танигдаагүйг Ц.Элбэгдоржын айлчлал харуулдаг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГАХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн нар дэлхий даяара биш ч гэсэн Азийн бүс нутагтаа Монгол Улсын нэр хүнд өссөнийг байнга баталдаг. Өмнө нь бүс нутгийн хэмжээний гадаад нэр хүндтэй ерөнхийдөгч нь 3-р байсан. Бүр Путингаар Энхбаяр нь Азид нэр хүндтэй удирдагч хэмээн хүлээн зөвшөөрүүлж байсан удаатай. Харин Ц.Элбэгдорж маш олон удаа гадаадад айлчилдаг ч түүнийг дэлхийн томчуудаас хэн нь ч мундаг ерөнхийлөгч гэж магтдаггүй нь сонин. Харин ч эсрэгээрээ НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун Энхбаярыгаа барьж хорилоо хэмээн утсаар загнаж байсан. Ерөнхийлөгчийн гадаад нэр хүнд тааруу байгаа нь Монголыг бараг мэдэхээ больсонтой холбоотой. ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монголыг гадаадад сурталчилах талаар их ажил хийснээ их ярьдаг. Азийн ардчиллын сонгодог жишээ хэмээн дэлхийд сайн эерэг талаас нь танилцуулах зоилгоор чингэлэг дүүрэн СД, ном ил захидлыг хийлгэж хэвлүүлж тараасан гэдэг. Гэтэл ердөө хоёрхон алхмын цаана байдаг Солонгосын албаныхан Монголын төрийн далбаа ямар байдгийг ч мэдэхгүй, БНМАУ-ын үеийн далбаагаар ардчилсан ерөнхийлөгчийг нь угтаж байна. Хэрвээ Африкийн нэг улсад айлчилахад нь ийм далбаа өлгөсөн байвал ГХЯ-ыг ойлгож болно. Гэтэл бараг манай улсын гуравдагч хөршийн нэг гэгддэг Солонгосд Монголын төрийн далбааг мэдэх нэг ч хүн байхгүй гэхээр асар их хөрөнгө зарсан гадаад сурталчилгаа үр дүндээ хүрээгүй ажээ. NUUTS.mn

О.Баасанхүү Шийдлийн Засгийн газрыг огцруулахаар зарлалаа

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга болсон О.Баасанхүүг ямагт бассаар ирсэн. Анх Их хуралд орж ирэхэд нь МАН-ын мэнгэт хар оймсонд хавчуулагдсан хэмээн цоллон угтаж байлаа. Дараа түүний орыг ангийн дарга З.Энхболд нь залгамжилан авч дөрвөн жилийн турш дээрэлхсэн. Хадуурдаг халуурдаг гэх мэтээр өөчилж хөөрхий Баасанхүүгийн микрофоныг таслах нь энүүхэнд байсан. Христчин гишүүн хариуд нь задарсан даргыгаа залхаахыг Ертөнцийн эзэндээ даатгаад Өргөдөлийн байнгийн хорооны дарга болон хэн бэ гэдгээ үзүүлэх гэж хэрэндээ л зүтгэсэн. Дараа нь урт шар дээлтэй даргатайгаа муудалцаж Уянга Цогт нарыг дагаж баахан гүйсэн. Харин өдгөө Баасанхүү баасуулдаг хүү биш гэдгээ харуулах нь. Тэрээр Ч.Сайханбилэгийн Шийдлийн гэх Засгийн газрыг огцруулахаа өдөр судартай нь ийнхүү зарлаж байна. НУУЦ.мн

Р.Бурмаагийн “буянаар” Махимпекс нь “Голомт” банкны “араатан” хүүнд бариулжээ

Шинэчлэл, Шийдлийн Засгийн газрынхан ардчиллын буянаар сэргэсэн, мандсан компаниудын тухай залхтал их ярьж байна. Гэтэл энэ их магтаалын цаана үйл ажиллагаа нь доголдож, ажилчдаа цомхотгож эцэст нь бизнесийг жинхэнэ утгаар нь боомилогч гэгддэг банкны хүүнд бариулан амь тавихдаа тулж байгаа компаниудын талаар огтхон ч дуугархгүй байгаа гайхаад байх зүйл биш. Махимпекс компани нь Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлсэн Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-наас зохион байгуулсан 2015 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх менежерийг сонгон шалгаруулах төсөл-ийнсонгон шалгаруулалтад оролцож тэнцжээ. Ингээд захиалагч тал болох ҮХААЯ, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн УОБЕГ, МХЕГ-тай Нөөцийн махны менежментийн гэрээ-г байгуулжээ. Гэрээнд Оролцогч банкаар дамжуулан Нөөцийн махны менежерийн авах зээл, төлбөрийн талаарх гэрээ, эрх зүйн асуудлыг зохион байгуулна гэж заасны дагуу оролцогч банкаар Голомт-ыг сонгоод эхний алдаагаа гаргасан гэнэ. Махимпекс нь энэ банкнаас нөөцийн мах бэлтгэхэд зориулж 9,9 тэрбум төгрөгийн зээлийг 7 сарын хугацаагаар, жилийн 3.8 хувийн хүүтэй авч зарцуулсан гэнэ. Нийтдээ гурван мянган тонн махыг бэлтгэн хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж харин ҮХААЯ үйл ажиллагааны болон хяналтын зардлыг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн ч өнөөгийн байдлаар гэрээ нь хэрэгжиж биелээгүй л байна. Үүний шалтгаан нь яамнаас шууд шалтгаалжээ. Яам нь нөөцийн махны бэлтгэлийн гэрээний төлбөр, нөөцийн махны менежерийн үйл ажиллагааны болон хяналтын зардал нь сайдын багцаас 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэхэд хасагдсан гэдэг шалтгаанаар үйл ажиллагааны болон хяналтын зардлыг одоог хүртэл шилжүүлээгүйн улмаас гүйцэтгэгчийн хэвийн үйл ажиллагааГоломт банкны аманд унаад байгаа аж. Нийслэл хот болон Дархан, Эрдэнэтийн хүн амд нөөцийн мах бэлтгэх нь ҮХААЯ-ны хувьд маш чухал зорилт ажил нь баймаар юм. Гэтэл сайд хатагтай нь ийм чухал ажлынхаа санхүүжилтийг төсвийн тодотгол хэлэлцэх үед хамгаалж чадалгүй хасуулчихжээ. Р.Бурмаа нь өнгөрсөн жилийг газар тариаланчидтай хэрэлдэх8 өөрийн нэр дэвшиж магадгүй Дорнод аймагт чөлөөт бүс байгуулах гэх явган хэрүүлийн шинжтэй ажлыг хийсээр явсан гэхэд болно. Мах бэлтгэх гол компаний ажил нь хэцүүдээд байхад азаар өнгөрсөн намраас хотод махны үнэ тогтвортой гэмээр байдатай байсан нь сайдын эз болсон. Өдгөө нөөцийн махны бэлтгэлийн ажил авсан Махимпекс нь хүнд байдалд ороод гүйцэтгэх захирал нь ТУЗ-дөө бангадуулаад сууж байгаа гэнэ. Голомт-оос авсан 9.9 тэрбумын зээлийн хугацаа нь 2015 оны 7-р сарын сүүлээр дуусжээ. Тэр үед Махимпекс нь 5.8 тэрбум орчим төгрөгийн үндсэн зээлийн өртэй байсан. Хэрэгжүүлэгч банкинд зээл олгосон Монголбанк нь төсөл хэрэгжсэн эсэхээс үл хамааран Голомт-д шилжүүлсэн төсөлхэрэгжүүлэхтэй холбогдуулан олгосон зээлийн эх үүсвэрээ буцаан шаардаж нэхэмжлэл явуулсан манайд аливаа төсөл хөтөлбөр ямар авцалдаагүй уялдаа холбоогүй явагдадгийн нэг жишээ юм. Монголбанк зээлийн эс үүсвэрээ буцаан татмагц Голомт банк нь Махимпексд тулгалт хийж зээлийн төлбөрийгнэн даруй буцаан төлөх, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг банкны ерөнхий нөхцөлд шилжүүлэх шаардлага тавьжээ. Ийнхүү жилийн 3.2 хувь байсан хүү нь шууд жилийн 21.6 хувь болон өсөх нь тэрБүр хэрвээ шинэчилсэн гэрээг зөвшөөрөхгүй бол илүү өндөр хүү тооцно гэж айлгажээ. Гайхалтай нь энэхүү Голомт-ын бүрэн тулгалт шахалт дор явагдсан шинэ гэрээнд Махимпекс-ын гүйцтэгэх захирал гүйж очиж гарын үсэг зурсан биш өдгөө ТУЗ-ээс зөвшөөрөл аваагүй гэх хэрэгт унажээ. Гэтэл гүйцэтгэх захирал нь бас л Засгийн газарт итгээд ахин алдаж баларсан гэнэ. Өнгөрсөн оны наадамын дараахан Шийдлийн хэмээх шийдэлгүй Засгийн газар нөөцийн мах бэлтгэх ажиллагаа дампуурсныг ойлгож эхэлжээ. Үйл ажиллагааны зардлаа аваагүй гүйцэтгэгч компаниуд мөнгөгүй сууж байгааг сая л нэг олж мэдээд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 320 тоот тогтоолоороо зээлийн хугацааг нэг жилээр сунгасан гэнэ. Гэтэл Засгийн газрын энэхүү өөрийгөө бас гүйцэтгэгч компаниудыг ч хуурсан шийдвэр нь ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр компаний захирлуудыг баярлуулан гомдоогоод л дууссан. Засгийн газрын авралын тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө буюу 7-р сарын 30-нд Монголбанк нь зээлийн эх үүсвэрээ аль хэдийн буцаагаад татчихсан байжээ. Санхүүжилтгүй болсон хөтөлбөрийг мянган жилээр сунгаад ч хэрэгжихгүй. Нөөцийн махны бэлтгэлийн ажилд ҮХААЯ маш хангалтгүй хариуцлагагүй ажиллажээ. Ялангуяа сайд нь төсвийн тодотголийн үеэр багцаас нь чухал санхүүжилтийн мөнгө хасагдаж байхад түүнийг хамгаалахын тулд Халх голын чөлөөт бүсийн төлөө тэмцдэг шиг тэмцэл хийсэнгүй хаяжээ. Энэ тухай Махимпекс-ын гүйцэтгэх захирал нь Миний бие Засгийн газрын 320-р тогтоол гарсан учир компанид мөнгө олгогдох юм байна гэж ойлгосон. Тиймээс Голомт банкны нэмэлт, өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан. Хүүгийн үр дагаврыг сайтар ухамсарласангүй хэмээн амаа барьжээ. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Засгийн газарт тэр тусмаа ҮХААЯ-нд бүр сайдад нь итгэж болохгүй гэдгийг ухаараагүй л байна даа NUUTS.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.