УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр яамны газрын даргаар томилогджээ

Авлигын сүлжээн дээр нэмээд ах дүүсийн сүлжээ бий болчихлоо. Төрийн албаны халаа сэлгээ үргэлжилж, амраг садангууд томилогдсоор байна. Н.Алтанхуягийн хүргэн, Ц.Элбэгдоржийн ах, Х.Тэмүүжиний дүү зэргээр төрийн албанд ах дүүгийн сүлжээс хэрж, хурган дарга нар шил шилээ даран томилогдсоор байна. Саяхан хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр томилогдсон байна. Ингээд манай улс чинь дарга нарын улс жинхэнэ утгаараа болж байх шиг. УИХ-ын 76 дотроос 43 нь дарга сэтэртэй. Тэдгээрийн эхнэр хүүхэд, ах дүү, хүргэн бэрүүд ч эн тэнд яам агентлаг, төрийн албанд хурган дарга нар болчихлоо. АН-ынхан өөрсдөө УИХ, Засгийн газраа хүч түрэн эзлээд, төрийн албыг өөрсдийн ах дүүсээр эзэрхийлэн дүүргэж байна. Уг нь ашиг сонирхлын зөрчил гээч юмыг саяхнаас сүрхий ярьж /Х.Тэмүүжин өөрөө санаачлагчдын нэг/ айхавтар нэг хууль батлагдсан даа. Гэхдээ хууль санаачлан батлуулсан салбарын сайд нь хүртэл зөрчөөд байхаар чинь хууль яаж хэрэгжихэв дээ. Ах дүүгээ аажилд оруулчихаж гээд хэлтэй амтай болгон ярьж байгаа ч түүнийгээ эвтэйхэн шиг тайлбарлаад бултаад байгаа юм. Манай дүү өөрийнхөө хүчээр албан тушаалд томилогдсон. Тэглээ ч би томилоогүй, тусгай шалгуур явуулж өөр хүмүүс томилсон... гэхчлэн ярьж байгаа нь нөгөө хуулийн цоорхой гээч нь болж байна. Нэг ёсондоо найзынхаа эсвэл нэг намынхаа нөхөртэй ярьж байгаад ах дүүгээ албан тушаалд томилуулчихлаа гэхэд тэр томилгоог өөрөө хийгээгүй нь үнэн.

Хамгийн тэнэг санал

2012-09-19 08:55:11 Нийтлэгдсэн: Улс төр
Хамгийн тэнэг санал

УИХ-ын эрхэм гишүүд, ялангуяа шинэков-ууд бусдаас онцгойрч ялгарах гэж тун их зовж байгаа бололтой. Урьд нь УИХ-д сууж байсан Батцэрэг гишүүн гэхэд л Засгийн газрын мөрийн хөтөблөрт тун хачин заалт оруулах зүтгээд онигоо болов. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэр бүлийн тэргүүн нь хэн байх вэ гэдгийг мөн тодорхой зааж өгье гэсэн санал гаргаж байх юм. Жишээлбэл эхнэр нөхөр хоёр харилцан зөвшилцөөд нэгнийгээ өрхийн тэргүүнээр сонгох юм гэнэ. Түүний энэ саналыг сонссон олон хүн элгээ хөштөл инээж байна. Мань эр гэртээ очихоороо авгайдаа дарлуулаад алуулдаг юм байна л даа. Арга ядахдаа засгийн газрын тогтоол гаргуулаад орой орохдоо тэрнийгээ урдаа бариад орох нь л дээ хэмээн нэг хэсэг нь шоолж байхад нөгөө хэсэг нь Арай ч дээ. УИХ-д хийх ажилгүй, хэлэх үгээ мэддэггүй хүмүүс сууж байдаг юм уу хэмээн толгойгоо сэгсэрч байна.

МАН-аас гурван зуун гишүүн гарч МАХН-д элслээ

МАХН-аас гаргасан Шударга сонголт-МАХН гишүүнчлэлээ сэргээх аяны хүрээнд МАН-аас гурван зуун гишүүн гарч байгаагаа илэрхийллээ. Эдгээр гурван зуун хүн есөн дүүргийн МАН-ын хийгээд ИТХ-ын удирдах ажилтнууд ажээ. Тэд МАН-аас гараад зогсохгүй МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа аж. Тухайлбал МАН-ын тэргүүлэгч гишүүн П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин ажиллаж асан Чулуун гэх мэтээр албан тушаалтнууд шийдвэрээ гаргаж ийн МАХН-д элсэж буйгаа зарлалаа. Эдгээр гурван зуун хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээнд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцсон юм. Тэд уг ажиллагааны үеэр МАХН-ын гишүүнчлэлийг сэргээх ажил энэ хүрээд зогсох ёсгүй. Гурван зуун хүнээр хязгаарлагдахгүй. Тэргүүний фронт ирлээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтээр МАХН-д орохыг хүссэн хүний гишүүнчлэлийг сэргээх ажлыг байнга явуулах болно хэмээн мэдэгдэж байлаа. Л.МӨНХ

 Д.Амарбаясгалан: Э.Бат-Үүл дарга асуудлыг хэтэрхий улстөржүүлж, мушгин гуйвуулж байна

НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл гарах болсон. Энэ асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. -Нийслэлийн хууль бус газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авлаа хэмээн сөрөг хүчин мэдэгдэж байгаа. Иргэдэд ч гэсэн ийм ойлголтыг төрүүлээд байна? -Манай намын бүлэг завсарлага авсан нь НИТХаар хэлэлцэх эдгээр асуудалтай уг нь огт холбоогүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлб өрөө НИТХ-аар батлуулааг үй. Мөрийн хөтөлбөргүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг л дээ. Ер нь жижиг компани хүртэл төлөвлөгөө гаргаж ажилладаг биз дээ. НИТХ дахь МАН-ын бүлэг үүнээс өмнө буюу энэ сарын 6-нд НИТХ-ын даргад хоёр шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн юм. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн шинэ ИТХ байгуулагдаад хоёр сар болжээ. Энэ хугацаанд асуудлыг ээлжит бус хуралдаанаар шийддэг байдал газар авсан. Уг нь аливаа асуудлыг хууль журмынх нь дагуу ээлжит хуралдаанаар шийдэх ёстой. Тиймээс энэ хоёр асуудлыг хууль журмынх нь дагуу нэг мөр шийдээд ажлаа үргэлжлүүлээд явъя гэсэн юм. Үүнийг ч НИТХын дарга Д.Баттулга хүлээн зөвшөөрсөн. Харин Э.Бат-Үүл дарга хотын газартай холбоотой чухал асуудал ярих гэж байхад завсарлага авлаа гэж худлаа шоу хийгээд байх юм. Асуудлыг хэтэрхий улстөржүүлж, манай намын бүлгийг цөөнх хэмээн үл хүндэтгэсэн учраас завсарлага авсан. -Та бүхэн шаардлагадаа Ээлжит бус хуралдааныг удаа дараа зарлан хуралдуулж байна гэсэн байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд зарлан хуралдуулсан ээлжит бус хуралдаанаар юу хэлэлцсэн байж таарах вэ? -Нийслэлийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн шүү дээ. Энэ сарын 13-нд ээлжит бус хуралдаан хийх болсноо бас л Хэлэлцэх асуудалтай холбоотой гэж тайлбарласан. Харин манай намын бүлгийнхэн Ээлжит хуралдаанаа хийе. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, эдийн засаг, нийгмийн зорилтоо батлуулъя. Ингэж байж ажил жигдэрч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийнхээ төсвийг баталъя гэж шаардаж байгаа. Харамсалтай нь тэд бидний шаардлагыг хүлээж авахгүй байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдааны үеэр энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн. -Нийслэлийн газар болон хууль бус барилгын асуудлыг хэлэлцэх гэснээс болж завсарлага авсан гэсэн мэдээлэл түгээсэн нь ор үндэсгүй гэсэн үг үү? -Энэ асуудал бол цаг хугацааны хувьд давхацсан зүйл. Сөрөг хүчний мушгин гуйвуулж байгаа шиг газрын харилцаа, барилгын хууль бус асуудлыг цэгцлэхтэй холбоотой асуудлыг гацаах гэсэн санаа, зорилго МАН-ын бүлэгт байгаагүй. -МАН-ын бүлэг завсарлага авсан учраас энэ асуудлыг хойш тавихаас аргагүй гэсэн тайлбарыг нөгөө талаас өгч байгаа л даа? -Нийслэлийн газар, барил гын асуудлыг харьяа агентлаг, газар хэлтсээрээ дамжуулан манай намын бүлэгтэй, бүлэггүй цэгцлэх, шийдвэрлэх бүрэн боломж, бололцоо Засаг даргад бий. Тухайлбал, НИТХ хуралдсан эсэхээс үл хамааран хууль бус барилгуудыг МХГ-аар шалгуулж тогтоолгоод, шүү хээр шийдүүлэх бүрэн эрхтэй. Д.БУЛГАН www.UNEN.mn

Ээлжит бус чуулган хугацаандаа завсарлана

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 19 хүртэл хуралдуулахаар захирамж гаргасан билээ. Уг чуулганаар төсвийн тодотгол, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль зэрэг хэлэлцэхээр төлөвлөсөн гол ажлаа нугалсан. Дээрээс нь жагсаалтад багтаагүй Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо зэрэг асуудлыг ч хэлэлцэн шийдсэн юм. Төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дууссан тул чуулганыг өнөөдөр завсарлуулж магадгүй байна. Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос энэ талаар лавлахад Ээлжит бус чуулган хугацаандаа завсарлана. Өнөөдөр амжихгүй бол маргааш гэхэд дуусгана гэлээ. Гэвч өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит бус чуулганыг сунган хуралдуулах шаардлагыг ангийн даргадаа хүргүүлсэн байна. Тэд Бүлэг байгуулах асуудлыг нь хэлэлцэн шийдэж өгөхийг шаардаж буй юм. Хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй учраас ярих боломжгүй гэсэн хариуг УИХ-ын дарга өмнө нь тэдэнд өгсөн ч, МАН-ынхан Олонх өөртөө ашигтай зүйлээ цаг алдалгүй хэлэлцэн шийддэг атлаа Бүлэг байгуулах асуудалд хоёр нүүр гаргаж болохгүй. Бид хуулийн хүрээнд шаардлагаа тавина хэмээн тайлбарлаж байна. С.УУЛ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.