БҮРЭН БАРААНЫ ОНЛАЙН ДЭЛГҮҮР www.emartmall.mn НЭЭГДЛЭЭ

​ Шинэлэг үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн, хямд үнийг хэрэглэгчиддээ хүргэж хэрэглэгчдийн хайр хүндлэлийг хэдий нь хүлээгээд буй Имарт хайпермаркет хэрэглэгчийнхээ тав тухыг бүрдүүлсэн дахин нэг шинэ үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчиддээ үйлчилж эхэллээ. Энэ бол ИМАРТ МОЛЛ ОНЛАЙН ДЭЛГҮҮР (www.emartmall.mn) юм. Тус онлайн дэлгүүр нь ширхэг барааг ч үнийн дүн хамаарахгүй хүргүүлэн авах боломжтой бөгөөд тусгай хүргэлтийн бүсэд жимс, ногоо, өндөг, сүү гэх мэт хөргүүрийн болон хөлдөөсөн бүтээгдэхүүнийг ч хүргэдэгээрээ онцлог юм. Нээлтийн урамшуулал болгон 50,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн эхний 1,000 үйлчлүүлэгчдээ Имарт Эко торыг бэлэглэж байгаа ба Имартмоллын онлайн бүртгэлээ Ипойнт карттайгаа холбосон гишүүн бүртээ 1,000 оноо бэлэглэж байгаа гэнэ. Олон улсын стандарт бүхийн онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсвэл таwww.emartmall.mnсайтаар зочлоорой.

Улаанбаатар-Хонг Конг чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улаанбаатар-Хон Конг чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

Замын хөдөлгөөний зөрчлийг E Police аппликейшнээр мэдэгдэх боломжтой

​ Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран E Police аппликейшнийг 2018 оноос нэвтрүүлээд байна. Энэхүү аппликейшн нь upload буюу өмнө нь авсан болон засварласан зургийг оруулах боломжгүй бөгөөд зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд торгууль оногдуулах боломжгүй юм. Анхааруулга: Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ зөрчлийг баримтжуулахгүй байхыг хүсье. Зөрчлийн мэдээлэл нь хүчингүй болсон тохиолдолд иргэнд хүргэх хариу мессеж: Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ямар зөрчил гаргасан нь тодорхой бус. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Замын зорчих хэсэг болон хайс хашлага, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ зурагт ороогүй. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Ирүүлсэн зургийн чанар хангалтгүй, сарнисан, хэт холоос зургийг дарсан. Таны ирүүлсэн зөрчлийн мэдээлэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзав. Үндэслэл: Байршил тодорхой бус, орчин харагдахгүй

Тарваган тахал өвчнөөс сэргийлье!!!

​ Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал зургаадугаар сараас эхлэн найм, есдүгээр сард оргил үедээ хүрдэг бөгөөд 10 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг тул анхаарал, болгоомжтой байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

​ Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг дэмжих. Амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах хэрэгтэй. Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга нь томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдсанаар халдварт өртөх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Улирлын байдалд тохируулан хувцаслах. Өглөө, оройдоо сэрүүсч буй энэ улиралд нимгэн малгай, ороолт, бээлий хэрэглэх, мөн амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй. Гараа тогтмол савандаж, сайтар угаах. Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд хоёр цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх. Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх. Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлнэ. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.