![Теле хичээлийн шинэ ХУВААРЬ](/uploads/fcc19332d0d16148667bf8586169fdf0f1e70f5f.jpg)
Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэх юм. Энэхүү түр журам ньаймгуудад 14-нийг хүртэл, нийслэлийн сургуулиудад энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж, түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Есдүгээр сард өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 07-12 ны ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарийг хүргэж байна. Эх сурвалж: БШУЯ
Хүүхдийнхээ хувьцааны НОГДОЛ АШГИЙГ ebarimt-аар авах боломжтой
2020-09-07 09:50:15 Нийтлэгдсэн: Нийгэм![Хүүхдийнхээ хувьцааны НОГДОЛ АШГИЙГ ebarimt-аар авах боломжтой](/uploads/834afec4b73162a0d1840f92ac981574c1830e2b.jpg)
EBarimt системээр дамжуулж 1072 хувьцааны ногдол ашгаа хүүхдэдээ авах боломжтой боллоо. Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болонebarimt.mnсайтад ханданшинээр бүртгэл үүсгэхэдхүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдоно. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно. 1. Хэрэв ebarimt системд бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгэж Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашгийг авах боломжтой юу? Боломжтой. Иргэн таwww.ebarimt.mnвэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Хэрэв таwww.ebarimt.mnсайт болон ebarimt аппликейшнд нэвтрэх код, нууц үгээ мартсан бол ebarimt-д бүртгэлтэй гар утасны дугаараасаа 131313 дугаарт ? мессежээр илгээж, шинээр авах боломжтой. 2. Өөрийн ebarimt-аар гэр бүлийн гишүүний Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгийг авах боломжтой юу? Боломжгүй. Та өөрийн ebarimt-ийн аккаунтаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн өөрт ноогдох хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. Иймээс иргэн таwww.ebarimt.mnвэб хуудсаар хандаж эсвэл ebarimt аппликейшн татан авч өөрийн мэдээллийг бүртгүүлээд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа авах боломжтой. 3. Миний ebarimt-ийн бүртгэлийн мэдээлэл үнэн зөв боловч Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй байгаа нөхцөлд яах вэ? Нэгт: Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэдэд санал асуулга очихгүй бөгөөд та үнэт цаасны компанид бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авна. Хоёрт:Үнэт цаасны компанид бүртгэлгүй боловч асуулга ирэхгүй бол Та ebarimt аппликейшнаа шинэчлэх буюу update хийгээрэй. 4. Таны ebarimt-д Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах санал, асуулга ирэхгүй бол дараах шалтгаантай. Үнэт цаасны компанид арилжааны банкны данс бүртгүүлсэн иргэд Гадаадын иргэн 2 болон түүнээс дээш аккаунттай иргэд Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь дутуу аккаунттай иргэд Капитал банк сонгосон иргэд Регистрийн дугаараа буруу бүртгүүлсэн иргэд 5. Гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашгаа ebarimt-аар дамжуулан авах боломжтой юу?Иргэн та ebarimt сайтаар хандаж хүсэлт гаргах боломжтой. 6. 18-с доош насны иргэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа ebarimt-аар авч болох уу?Хэрэв та 18-аас доош насны иргэн болwww.ebarimt.mncайтад хандаж шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автомаар холбогдох бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ногдол ашиг авах асуулгыг баталгаажуулснаар та ногдол ашгаа хүлээн авна. Дэлгэрэнгүйг1072.ebarimt.mnсайтаас авна уу.
![Тосонцэнгэл сум руу орох хөдөлгөөнийг хаалаа](/uploads/583e7bd820c1199bfb5e0125fcc933c70ab60f32.jpg)
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна. Монгол Улс нь 1970 оноос эхлэн тарваган тахлыг бүртгэж мэдээлжээ. Үүнээс хойш одоогоор 210 гаруй хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас бараад байна. Мөн тарваган тахлаар өвчилсөн нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна.
10 настай хүү номныхоо орлогоос УОК-т 500,000 төгрөг хандивлалаа
2020-09-04 13:41:28 Нийтлэгдсэн: Нийгэм![10 настай хүү номныхоо орлогоос УОК-т 500,000 төгрөг хандивлалаа](/uploads/ab1f6763ec97c0f3205d5eebe483c7b4736c6717.jpg)
Тавдугаар ангийн сурагч Н.Содбилэг өөрийн зохиосон үлгэрээ Ухаант мэргэн нэртэйгээр цувралаар хэвлүүлэн Аз хур, Мир номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна. Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой Комисст 500,000 төгрөгийг аавын хамт ирж гардуулж өглөө. Сурагч Н.Содбилэг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагааг зогсоонтой холбогдуулан цахим хичээлийнхээ хажуугаар үлгэр зохиож эхэлжээ. Түүний зохиосон Ухаант мэргэн ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэийнх, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9,900, комик ном нь 5,500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр танилцуулжээ. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар
"Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020" өргөтгөсөн худалдаа болно
2020-09-04 13:30:28 Нийтлэгдсэн: Нийгэм!["Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020" өргөтгөсөн худалдаа болно](/uploads/432ac6d4d3de9b21c4c53e3a69e24e9aba6b72bb.jpg)
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүнс хөдөө аж ахуйн салбарт Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөр, Мах сүүний анхдугаар аян, Атрын III аян, Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр-н хүрээнд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020 өргөтгөсөн худалдааг 2020 оны есдүгээр сарын 5-30-ны өдрийг хүртэл Лавай худалдааны төвд зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааны зорилго нь аймгуудийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх юм. Цаашид уг өргөтгөсөн худалдааг жил бүр байнгын зохион байгуулахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна. Одоогийн байдлаар Хөдөө Аж Ахуйн Биржийн хоршоодоос мах, хүнсний ногоо, цагаа идээ гэх зэрэг аймгуудын онцлог шинэ бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлээд байна. Эх сурвалж:Хөдөө Аж Ахуйн Бирж
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй