![“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна](/uploads/062efe327122fd6f0fdefe3a2d6469fec469f631.jpg)
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр НҮБ-ын 74 дүгээр Ассамблейнээс Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр олон улсын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөрлөгт Улаанбаатар хот нэгдэж, дүүрэг бүрийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төв болон мэдээлэл инновацийн төв нийт 11 газар нэг сарын хугацаатайгаар халаалт дулаалгын хэрэгсэл,байгальд ээлтэй тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд иргэдэд ногоон зээлийн үйлчилгээ үзүүлж, зээлийн шалгуурыг багасгаж, ногоон зээлийг түргэн шуурхай авах боломжоор хангаж байна.Энэ бүх ажил агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд хийгдэж байна гэв. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад иргэддээ шаардлагатай мэдээллийг хүргэж, ая тухтай өвлийг давах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгах нь эрүүл эко хэрэглээг нэвтрүүлэх нь туйлын зорилго болгон ажиллаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд хүн бүрийн идэвхи оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ хэмээв. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн пийшин зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна зарим хороодын иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлуудыг нийслэлийн удирдлагууд хийж буй. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Маргааш Хонгконгоос 260 орчим иргэнээ татна](/uploads/fee2cd40ce68300b992072194ae11317541a8da6.jpg)
Улсын Онцгой комиссоос есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл маргааш /2020.09.08/ Хонгконг-Улаанбаатарын транзит нислэгээр иргэдээ татаж авах юм. Өнөөдрийн байдлаар дараах хоёр нислэгийг үйлдээд байна. Тодруулбал, Есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатарчиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм.Дээрх онгоцоорирсэн 84, 83, 63, 57настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатарчиглэлийн тусгай үүргийнонгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес , бусад шалтгаантай 107 иргэн бий. ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар Есдүгээр сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/ Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар Есдүгээр сарын 21-нд Токио-Улаанбаатар Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.
![Өмнөд Солонгосоос нутаг буцахаар 5028 иргэн өргөдлөө өгчээ](/uploads/889e3cd06ba75ef1a840075ea691cf82a0d54702.jpg)
Энэ сарын 4-ний өдрийн байдлаар БНСУ-ын Сөүл хот дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэс нийт 5028 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан иргэдийн 143 буюу 2.8 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 684 буюу 13 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 79 буюу 1.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 124 буюу 2.4 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 14 буюу 0.03 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3984 буюу 79.2 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. Тус Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна. Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс
Багануур дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа
2020-09-07 11:31:50 Нийтлэгдсэн: Нийгэм![Багануур дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа](/uploads/ac2bf15082e8d13414f0caa58bd5c03fd13ce5cb.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагджээ.Үүнээс боловсрол, нийгмийн салбарт, мөн зам талбай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд гэр хорооллын 4000 гаруй айл өрхтэй. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна талаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэв. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь одоогоор 135 ортой, хэвтэн эмчлэх 6 тасаг, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Поликлиникийн 21 кабинет Пара клиник,яаралтай тусламж хүлээн авах, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ, Клиникийн эм зүйн тасаг угаалга, ариутгал, автограж, харуул хамгаалалт зэрэг инженер техникийн албатайгаар нийт 26 мянга орчим хүн амд болон хил залгаа Төв, Хэнтийн аймгуудын сумдын хүн амд эрүүл мэндийн хоѐрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэгийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг баригдаж байгаа бөгөөд барилгын явц 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Чанарын албаны дарга Ц.Балжидмаа Энэ оны 11 дүгээр сард 50 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа боловч тоног төхөөрөмж, гадна дотно тохижилтын асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн төвийн гадна 10 мянган метр квадрат талбайг улсын төсвийн хөрөнгөөр тохижуулж байгаа боловч, ажлын явц удаашралтай байна. Иймд хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан та эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төрөх эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайг тохижуулж буй Шинчин Гранд компанийн удирдлагуудтай уулзаж, энэ сарын 25-ны өдөр тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгөх үүргийг өглөө. Залуучуудын хөгжлийн төвд 10 мянган программист бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Багануур-Ус аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон, дүүрэгт баригдаж буй Залуучуудын хөгжлийн төв, дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцыг шалгалаа. Багануур-Ус аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.Буддорж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цэвэр усны төв шугамын шинэчлэл хийгдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цаашид дүүргийн хэмжээнд байгаа гүний худгуудыг бүрэн автоматжуулах шаардлагатай байгаа талаар дуулгалаа. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шаардлагатай төсөв санхүүтэй холбоотой асуудлыг Барилга хот, байгуулалтын яамны сайдтай хамтран шийдвэрлэхээр боллоо. Залуучуудын хөгжлийн төвийн барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг барилгыг Мөнхийн үргэлжлэл ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Залуучуудын хөгжлийн төв нь нийт 6 давхар барилгад үзэсгэлэнгийн танхим, номын сан, фитнесс иог, иргэдэд зориулсан ажлын өрөөтэй байхаар тохижуулах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй 10,000 программист бэлтгэх төслийг Багануур дүүрэгт хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Тэрбээр мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийг Багануур дүүргийн Залуучуудын төвд хэрэгжүүлье. Багануур дүүргийн хүүхэд залуучууд ирээдүйд мундаг программист, мэдээлэл технологийн шинэ алхамыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна хэмээсэн юм. 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байна Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 100 ортой тус цэцэрлэг нь ирэх сард ашиглалтад орох аж.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд иж бүрэн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар гадна засварыг хийх хөрөнгөтэй холбоотой асуудал байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод, цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад санууллаа. Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс МТ-шатахуун түгээх станц хүртэлх 1,2 км автозамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдсан байна. Өнгөрсөн онд тус замын эхний хэсэг болох 500 метр газрыг Хөвчийн зам ХХК гүйцэтгэсэн бол энэ онд үлдсэн замыг Тэгш плант ХХК гүйцэтгэжээ. Гэвч энэ онд ашиглалтад оруулсан 500 метр автозамд торон хагарал үүсч хүнд даацийн автомашин зорчих боломжгүй болсон талаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэллээ. Тэрбээр Намаг ихтэй хэсэгт байрладаг автозам учраас доош ухаж болохгүй байсан талаар гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэж байсан. Хөрсний шинжилгээ буруу хийгдсэнээс болж маш их торон хагарал үүссэн гэх таамаглал бий.Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийнхантай хамтраад Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна гэв. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтад хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг онцолж хэллээ. Мөн яаралтай Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж, технологийн горимын дагуу чанарын өндөр түвшинд автозамыг барьж дуусгахыг гүйцэтгэх компанийн удирдлагуудад үүрэг өглөө. Тэрбээр хэлэхдээ Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтуудад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Намаг ихтэй газарт автозам барьж байгаа бол технологийн горим алдагдуулалгүй, нарийн судалгаа хийж автозамаа барих байсан. Энэ мэт асуудал нийслэлд ч цөөнгүй тулгардаг учраас бодлогын яамдуудад хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Барилгын компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, төрийн бодлогоор зангидсан шийдлийг хэрэгжүүлэхгүй бол дунд шатанд ажил цалгардаж байна.Улс нийслэлийн төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүр чанартай, үр өгөөжтэй байх ёстой зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ хангахыг иргэддээ уриалж байна
2020-09-07 09:58:56 Нийтлэгдсэн: Нийгэм![Сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ хангахыг иргэддээ уриалж байна](/uploads/9cafbf59f6d89c1b2639e9083c029cdfaa2e03a9.jpg)
Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Алслагдсан дүүргүүд болон нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн ажил үргэлжилсээр байна. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэж байна. Тиймээс айл өрх, иргэд та бүхнийг галлагааны улирал эхлэхээс өмнө зуух яндангийн битүүмжлэлээ шалгаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг уриалж байна. Эх сурвалж: Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй