Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 337 км, Халхгол сумын сумын төвөөс баруун зүгт 123 км-т Ялалт багийн Тулгат хонхор гэдэг газар газар хөдлөлт болжээ. Тодруулбал, есдүгээр сарын 01-ний өдрийн 20:34 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тухай мэдээллийг есдүгээр сарын 02-ны өдрийн 13:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ. Петро-Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хамгаалсан менежер Б.Ариунболдоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн аж. Эх сурвалж: ОБЕГ
Энэ сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлээр эх орондоо ирэх иргэдийн АНХААРАЛД
2020-09-03 09:05:10 Нийтлэгдсэн: Нийгэм Тусгай нислэгээр 250-265 иргэн зорчих боломжтой ч есдүгээр сарын 12-нд хийх Токио-Улаанбаатар чиглэлээр цөөн буюу 184 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн байна. Иймд тус нислэгээр буцах хүсэлтэй иргэд яаралтай холбоо барихыг Япон дахь ЭСЯ-наас мэдээллээ. Мөн энэ сарын 21-ний өдөр үйлдэхээр төлөвлөж буй нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ-наас давхар хийж буй бөгөөд одоогоор хүсэлтээ гаргасан иргэдийн тоо цөөн байгаа тул УОК-оос тус нислэгийг хойшлуулж, аравдугаар сард хийх тухай яригдаж байна. Эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн тоо буурч, буцах хүсэлтээ удаа дараа хойшлуулах, цуцлах болсон тул цаашид тусгай үүргийн нислэгийн тоо цөөрч болзошгүйг буцах зайлшгүй шаардлагатай иргэд анхаарна уу. Эх сурвалж:Токио дахь ЭСЯ
Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа
2020-09-03 09:02:32 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус тус гардуулав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ Энэ онд эрүүл мэнд, цагдаагийн алба хаагчдад 160 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Гал унтраах бүс өөрөө зуслангийн болон гэр хорооллын хэсэгт байдаг учир 74 дүгээр гал унтраах ангид туулах чадвар бүхий автомашиныг гардуулан өгч байна. Мөн аврах ангид аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашиныг өглөө. Хавар, намрын улиралд хуурайшилт ихтэй байдгаас үүдэн алба хаагчдад ирэх ажлын ачаалал нэмэгддэг. Тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор тоноглогдсон, ус тээвэрлэх боломжтой дөрвөн дугуйт мотоциклийг мөн өгсөн. Онцгой байдлын нийт алба хаагчдын иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, хурдан шуурхай ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нийслэлчүүдийнхээ өмнө Онцгой байдлын алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүсч, авран хамгаалах ажлыг явуулах нөхцөл боломжоор нийслэлийн удирдлагууд хангаж ажиллаж байна хэмээлээ. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн аврах ангид өмнө нь камаз маркийн автомашин, техник хэрэгслийг олгож байсан. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбогдуулан автомашины парк шинэчлэл, техник хэрэгслээр хангаж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэв. Сүүлийн хоёр жилийн байдлаар Онцгой байдлын албанд нийт 20 ширхэг автомашин, техник хэрэгсэл, 100 ширхэг үүргийн гал унтраагуур, иж бүрэн аврах ажиллагааны багажаар парк шинэчлэлийг хийсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагнасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн тусламж олголоо. Мөнгөн тусламжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ахмад дайчдад гардуулж өгөв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа. Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе хэмээлээ. Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо. Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын үнэ цэн үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Төрийн үйлчилгээний цахим систем E-Mongolia хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 21 аймаг 330 сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний зургаан төвд нэвтрүүлж, 32 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.Төрийн үйлчилгээг цахим болгосноор төр 9.9 тэрбум төгрөг, иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм.Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-ЭрдэнэЗасгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн бүх үйлчилгээгцахимжуулахаар тусгасан. Үүний эхний алхам болгож E-Mongolia нэгдсэн платформыг гаргаж байна. Энэ платформ нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээгаппликейшнбуюу утсаараа эсвэл цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Аравдугаар сарын 1-нээс иргэд 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Үүнд иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой. Эдгээр үйлчилгээг цахимжуулахад технологийн шийдлээс илүү иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь маш чухал. Үүнийг Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль төслийн хэмжээнд яриад явж байна. Ерөнхийдөө иргэдавдаг400 гаруйүйлчилгээнээс эхнийээлжинд 181 үйлчилгээгцахимжуулжүлдсэнийг нь ирэх ондоо багтаан дуусгана.Төрийн аппликейшнүүд, төрийнвэбсайтаар үзүүлж буй бүх үйлчилгээгE-Mongolia платформд шат дараалалтайгаар нэгтгэнэ гэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй