АТГ болон ХНХЯ авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

​ Авлигатай тэмцэх газрын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг Шударга байдлын үнэлгээ-ний дүн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцов. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн Авлигатай тэмцэх газар салбарын авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, арилгах, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлээр энэ сараас эхлээд тасралтгүй ажиллана. Хүнд сурталтай, авлигад өртөх эрсдэлтэй үйлчилгээг онцлон авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Төрийн үйлчилгээг цахимжуулахыг чухалчлан, ил тод, хүртээмжтэй байдлыг ханган, хүнд сурталгүй яам болохыг зорьж ажиллана. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, мэдээллийн санг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа гэдгийг онцлов. Уулзалтын үр дүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтэд зориулсан авлигын эсрэг булан ажиллуулж, санамж, зөвлөмжийг байршуулан мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч, салбарын хэмжээнд Авлигын эсрэг аянг тодорхой цаг хугацаанд өрнүүлэн үр дүнг тооцон ажиллахаар тогтов. Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгжийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна. Сүүлийн үед объектын гал түймэр болон пийшин, зуухны галлагаатай холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын байдлаар шингэрүүлсэн шатдаг хийнээс үйдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Тодруулбал, орцны жижүүр газан плитка хэрэглэж байгаад гал алдсан, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн, мөн насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй дуудлага байсан юм. Мөн иргэд зуухны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, газан плитка ашиглуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. Тавантолгой түлш ХХК Иргэдэд үйлчлэх төв-ийг байгуулан өрх бүрийн пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх заавар зөвлөмжийг өгч ажиллах юм. Иймд иргэд та бүхэн өвлийн бэлтгэлээ хангаж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг анхаарахыг хүсч байна хэмээлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгаа. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алслагдсан 5 хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүйгээр тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэв. Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Иргэд тарвагыг зөөвөрлөж, тээвэрлэж явснаар эдийн засгийн хувьд ямар зөрчил хүлээдэг вэ гэдгээ мэддэггүй. Зөрчлийн тухай хуулиар тээвэрлэж байгаа тарвага бүрд 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг. Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээхээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна хэмээлээ. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Ковид-19 халдварт өвчнөөр ХӨСҮТ-д нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3405 хүн хамрагдаж байгаа. Гэрийн тусгаарлалтад нийт 12155 иргэнийг хяналтад авсан бөгөөд өнгөрсөн 24 цагийн байдлаар 1729 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа юм. Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 18 онгоцоор 5464 зорчигч, 13 нислэгээр 1101 зорчигч, 229 авто тээврийн хэрэгслээр 4011 зорчигч ирж, хяналтад хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. Дэлхийн улс орнууд хилийн хориг болон хяналт тандалтаа нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Манай улсын хувьд хэдийгээр дотооддоо алдаагүй байгаа ч хариуцлагаа нэмэгдүүлж, гараа ариутгаж, маскаа тогтмол зүүхийг сануулж байна гэдгийг онцоллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа. Тэрбээр Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ. Эдгээр сургууль, цэцэрлэг дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг бол буурсан байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой хэмээлээ. Уг төслийг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэх аж. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.ДагваУлаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технолги ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана. Уг ажлыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтайгэдгийг онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар санал солилцоод, тогтоолын төсөл батлагдлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн нислэг цаг агаарын байдлаас болж саатжээ

​ Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 265 иргэн эх орондоо ирнэ. Үүнээсбага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-106 иргэн байна. Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 дугаартай нислэг цаг агаарын шалтгааны улмаас хойшлогдсон байна. Иймээс Сөүл хотоос ирэх иргэдийн бүртгэл 18:00 цагт эхэлж, 22:00 цагт агаарын хөлөг хөөрөх болохыг мэдэгдэж байна хэмээн Монгол Улсаас Сөүл хотод суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй

​ Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифын талаар мэдээлэл өглөө. Тус хорооны дарга А.Тлейхан Ковид-19 цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7%-аар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна.Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, үнэ тарифт өөрчлөлт орохгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг, бууруулж хэмнэлт гаргаж ажиллана гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.