Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-53, жирэмсэн-17, өндөр настан, асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9, эрүүл мэндийн шалтгаантай-28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм. Иргэдийг Тоёоко инн, Эрхэс зочид буудлуудад тусгаарлана

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг дүүрэг хороо бүрт хэрэгжүүлнэ

​ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35%-аар өссөн дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрдэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийгээд, нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвотртой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан нийслэлийн 9 дүүрэгт 413 хүнсний дэлгүүрээр нийт 10510.88 тн буюу бэлтгэж нөөцөлсөн махны 93 хувийг нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлжээ. 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж зарын төслийг боловсруулж сонгон шалгаруулалтыг явуулах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцөлнө Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн явц, хэмжээ, түлшний нөөцийн мэдээллийг Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тн сайжруулсан түлшийг тус тус нөөцлөөд байна. ЧД-ийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 1000 тн багтаамжтай таван агуулах барьж ашиглалтанд оруулжээ. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж буй. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна. Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах 5 хорооны 17,187 айл өрх болон түр оршин суугаа айл өрхүүдэд үлдсэн угаар мэдрэгч төхөөрөмжийг хуваарийн дагуу тараахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар 2020 оны 8 дугаар сарын 15-наас 2020 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага нарт үүрэг болгосон юм. Нэг сарын аянаар Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах гэр, байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийг ашиглах заавар өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг хангуулах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, засвар үйлчилгээ хийх, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулж ажиллахаар болжээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аянг дүүрэг бүрт хэрэгжүүлэх юм. 2020 онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орно Нийслэлийн Боловсролын салбартын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ. Тэрбээр Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 22,250, цэцэрлэгийн хүчин чадлыг 10,550-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 2020 он гарснаас хойш өнөөг хүртэл БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 2 сургууль, АХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн төслийн 1 цэцэрлэг, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 3 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, нийт 16 барилга байгууламж ашиглалтад ороод байнагэв. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүх шатандаа ханган ажиллаж байна. Хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтыг явуулах бөгөөд есдүгээр сард өмнөх ангид эзэмшсэн хичээлийг бататгаж үзэх аж. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 33 сургуулийн 39, төрийн бус өмчийн 38 сургуулийн 129, нийт 168 хүүхдийн автобус үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн автобус-ны техникийн үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-наас 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулна. Харин чиглэлийн автобусыгирэх сарын 14-өөс эхлүүлэхээр төлөвлөжээ. Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж байна Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар мэдээлэл өглөө.Тэрбээр Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилгын их засвар, ажлын явц 30% -тай, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн засварын ажлын явц 90%.-тай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор засварын ажлын явц 100%, Энэрэл эмнэлгийн барилгын их засвар ажлын явц 70%-тай Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын вакум өрөөний засварын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шат дараалсан ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Хүндрэлтэй зүйл одоогоор алга гэв. Түүнчлэн дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хйий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоон шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээхээрУБЕГ-аас шийдвэр гаргасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 134 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгуулийн хороог байгуулжээ. Уг тогтоолоор сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж, сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор сонгуулийн дүнг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг заажээ. Нийслэлийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх аж. Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ажиллах юм. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй гэв

​ Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр болон ажлын албаны төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарын холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, тээвэрлэлт, түгээлтийн асуудлаар нийслэлийн удирдлагуудаас мэдээлэл сонссон юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Энэ сарын 18-ны өдөр нийслэлд хийгдэж буй шугам хоолойн засварын ажлууд дуусна. Одоогийн байдлаар шинээр баригдах 13 сургууль, цэцэрлэгийн барилгыг уурын зуухаар түүхий нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн байсныг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгж бий. Түүхий нүүрсийн тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллана гэдгээ хэлэв. Тавантолгой түлш ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Өнөөдрийн байдлаар нийт 40 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Ирэх аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянган тонн түлш нөөцлөх зорилготойгоор ажиллаж байна. Өнгөрсөн жил 11 тээврийн компанитай гэрээ байгуулан хамтарч ажилласан бол энэ жил 23 тээврийн компанитай хамтарч ажиллах юм байна. Мөн Тавантолгой түлш компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил, сайжруулсан түлшний нөөцлөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссоны дараагаар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хэлэхдээ Бид энэ өвөл агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа. Иймд өнгөрсөн өвөл ажилласан зарчмынхаа дагуу ажлаа нарийн төлөвлөн ажиллах шаардлагатай. Энэ сарын 20-ноос эхлэн иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч ажиллах хэрэгтэй байна. Юун түрүүнд Ковид-19 халдвараас сэргийлэх мэдээлэл, дараагаар нь сайжруулсан шахмал түлшний хэрэглээг олон нийтэд өргөн хүрээтэйгээр түгээн ажиллах нь чухал байна гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх чиглэлээр хороо, хэсгүүдэд нийт 7000 гаруй алба хаагчид ажилласан. Яндангийн, зуухны, ханын пийшинтэй холбоотой зөвлөгөөг өгч ажиллана. Тавантолгой түлш компани нийслэлийн харьяа байгууллагуудтай эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээний тухайд эрсдэлтэй айл өрх бий. Зарим айл өрх угаарын хий мэдрэгч дуугараад байхаар нь унтраачихсан гэсэн тохиолдол гарч байсан. Иймд ард иргэдэд мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгч ажиллах болно хэмээв. ​ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын сугалаагаар 2714 хүн 100 мянган төгрөгийн азтан боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр боллоо. Тохирлоор 2020 оны долдугаар сарын 1-31-нийхооронд худалдан авалтаар олгосон баримтууд дунд сугалаа явуулсан юм. Энэ хугацаанд нийт 55,880,459 баримт олгосноос 30,504,370 ньбүртгэгдэж сугалаанд оролцсон юм. Долдугаар сарын тохирлоор 30 мянган төгрөгийн азтан -27467 100 мянган төгрөгийн азтан -2714 Нэг сая төгрөгийн азтан -281 Гурван сая төгрөгийн азтан -24 Таван сая төгрөгийн азтан -1 тус тус тодорлоо. Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.