![БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллаж байна](/uploads/0acbbc5adad43ee88312d3be10dcae97cb5ffea2.jpg)
Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь төслийг хэрэгжүүлж дууслаа. 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцож байна. Түүнчлэн нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж олонд дэлгэлээ. Жимс, ногоо тариалах, үндэсний гутал, хувцасаа хийхээс эхлээд гар урлалын бүтээгдэхүүд хийж сурснаа энэ үеэр хэлж байна. Үргэлжлүүлэн сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж Онон Балжийн Дархан цаазат газар болон Тогтвортой аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцана. Эх сурвалж: БОАЖЯ
БНСУ-ын Чежү мужаас эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна
2020-08-14 10:32:11 Нийтлэгдсэн: Нийгэм![БНСУ-ын Чежү мужаас эх орондоо буцах хүсэлтэй монгол иргэдийн судалгааг авч байна](/uploads/df88c6589069f670bf8e390785c03be0ad02b7fe.jpg)
КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хүрээнд алслагдсан хот суурин, бүс нутагт байгаа иргэдээ хамруулах боломж бололцоог судалж, арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа,эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн дунд судалгаа явуулж байгаа тул доорх хаягт хандан овог, нэр холбоо барих утас, И-мэйл хаягаа ирүүлнэ үү. Судалгааг өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 16-ны өдрийг дуустал авна. Утас:051-465-9996Факс:051-465-9997 Фэйсбүүк:Consulate of Mongolia in Busan И-мэйл:[email protected] Эх сурвалж:МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна
2020-08-13 10:48:44 Нийтлэгдсэн: Нийгэм![“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна](/uploads/019c99080f9c9b4670850a0d0ed982eae81effa9.jpg)
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн нийслэлийн иргэд Туул, Хэрлэн голд амарч зугаалж явах үед усанд осолдох тохиолдол ихээхэн гарч байна. Иймд НОБГ өнгөрсөн зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл завьт эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалав. Одоогийн байдлаар усанд нэрвэгдсэн гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. 11 настай хүүхдийг авран хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ сарын 25-наас хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ. Энэ сарын 4-нд 25 настай эмэгтэй Тэрэлжид усанд осолдсон мэдээллийн дагуу 200 орчим хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн 25 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд толгойгоо угаах гэж байхдаа ус руу унасан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна. Завьт эргүүлийн ажилтнууд амарч зугаалж яваа иргэдэд анхаарал болгоомжтой байх, хүүхэд, багачуудад тавих хараа хяналтаа сулруулахгүй байх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна хэмээлээ. НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг Малын гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх ажлын хүрээнд дүүрэг, товчоодод нийт 99 улсын байцаагч хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд товчоогоор хоёр тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулж ажилласан гэсэн юм. НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага ирсэн бөгөөд иргэд могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс энэ сарын 9-ний өдөр Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэх дуудлага ирсний дагуу шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон. Иймд иргэд ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна гэв. НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад нийт 24 иргэн нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийт 8129 иргэний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусч, хяналтаас гаргасан. Гэрийн ажиглалтад орсон иргэдээс түгээмэл гарч байгаа зөрчил бол гар утсаа унтраах, гар утасны дугаараа буруу өгөх, хаягаа солих явдал гарч байна. Иймд гэрийн ажиглалтад байгаа иргэд хүлээсэн үүргээ биелүүлж, аль болох гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлыг хүндэтгэн мэдээллээ тогтмол өгч байх хэрэгтэй хэмээв. Ковид-19 цар тахлын энэ үед иргэд, олон нийт амны хаалтаа зүүх хандлага суларсан. Дэлхий дахинд халдварт өвчний аюул намжаагүй, манай улсад эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж хэвших, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж буй иргэддээ амны хаалтаа зүүх, гараа ариутгах шаардлагыг тогтмол тавих хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна
2020-08-13 10:44:12 Нийтлэгдсэн: Нийгэм![Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна](/uploads/6bab875976abd1a0a1433fd27548aabb9e6c7de0.png)
Улаанбаатар хот орчмынбүсүүдийнгазар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүснутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатайбайгальдээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж буй. Тус аянд оролцож буй компанийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж үйл ажиллагаагаа танилцууллаа. Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аянг өрнүүлснээр жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох, аялалжуулчлалынбүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залууст иргэдийн боловсролыгдээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх,танинмэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Мөн жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоохоор судалгаа хийж буй аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд
2020-08-13 10:26:42 Нийтлэгдсэн: Нийгэм![БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд](/uploads/f5fb303c3802b58f8df87ee83eaba3a750cb9c74.jpg)
Ковид-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд алслагдсан хот суурин, бүс нутагт байгаа иргэдээ хамруулах боломж бололцоог судалж, арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа эх орондоо буцах хүсэлтэй, хүндэтгэх шалтгаантай иргэдийн дунд судалгаа явуулж байгаа тул доорх хаягт хандан овог, нэр холбоо барих утас, И-мэйл хаягаа ирүүлнэ үү. Судалгаа авах хугацаа: 2020 оны 8 дугаар сарын 13-16-ны өдрийг дуустал Утас: 051-465-9996 Факс: 051-465-9997 Фэйсбүүк: Consulate of Mongolia in Busan И-мэйл: [email protected] МОНГОЛ УЛСААС БНСУ-ЫН ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй