![Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтыг зөрчвөл торгууль ногдуулна](/uploads/346f82afffa93f2c8e4198fb1a98e6019e837906.jpg)
Дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг энэ сарын 14-ний өдөр баталсан. Энэ дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчвөл торгууль ногдуулах юм. 2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дууссан тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг нь бүсийн эхлэл, хар тэмдэг нь бүсийн төгсгөлийг илэрхийлнэ. Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, Даваа гарагт 1, 6 Мягмар гарагт 2, 7 Лхагва гарагт 3, 8 Пүрэв гарагт 4, 9 Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно. Тоймлон хэлбэл хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэн 20 мянга, хуулийн этгээд 200 мянган төгрөгийн торгуультай.
![Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо](/uploads/9f097d0e4a5646bbe8f3461f948b031a11184be3.jpg)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгажзөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм. А.Даваажаргал: Хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зөвшөөрөлгүйгээр газар доорх гараажийг барьж буй ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албаныхан албадан зогсоолоо. Тус сургууль нь өөрсдийн эзэмшил газар болох 746 метр.кв талбайд газар доорх гарааж барих архитектурын төлөвлөгөөг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас батлуулж байжээ. Гэвч барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 метр.кв талбайд хоёр давхар болгож өргөтгөж буй аж. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулаад, барилгын ажлыг албадан зогсоолоо. Мөн тус хорооны нутаг дэвсгэр, ЭХЭМҮТ-ийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг албадан зогсоосон юм. Тус барилгыг Өлзийт Интертрейд компани барьж буй бөгөөд 2017 онд орон сууц барих архитектурын төлөвлөгөө батлуулж байжээ. Барилга барих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж буй тус компанид хуулийн хариуцлага хүлээлгэхийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал холбогдох албаныханд сануулсан юм. Ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ](/uploads/abc88c0bedf5d103fd24fe86027a6aac3c85b942.jpg)
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ. Захирамж гарсантай холбогдуулан иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс хязгаарлалтыг тогтоосон захын хэсгүүдэд нийтийг хамарсан томоохон авто зогсоол байгуулахаар төлөвлөн газрын асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд хязгаарлалттай бүсэд орж ирэхээс өмнө авто машинаа тухайн зогсоолд байрлуулан нийтийн тээврийн унаагаар хязгаарлалттай бүсэд үйлчлүүлэх боломжоор хангахаар зорьж байна. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд: -Замын хөдөлгөөний дүрэмд Бүс хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү Бүс тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд бүсчлэлийн төгсгөл гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй. Зурагт улаанаар тэмдэглэсэн хэсэг бол дугаарын хязгаарлалттай бүс. Дугаарын хязгаарлалттай бүсийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тоймлон хэлэхэд хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, Даваа гарагт 1, 6 Мягмар гарагт 2, 7 Лхагва гарагт 3, 8 Пүрэв гарагт 4, 9 Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно. Дугаарын хязгаарлалттай өдөр бүсчлэл дотор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох заалт бий. Мөн 2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дуусах тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Өнгөрсөн долоо хоногийн тойм](/uploads/c4078fdc2b99f56afc305882a9def28bb35e6af0.jpg)
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж нөхцөлийг бүх шатанд бүрдүүлж ажиллана Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ковид-19 цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан. Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллах саналыг гаргаж байгаа юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал. Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй юм. Үүний нэг бол дугуйн замыг шинээр байгуулж байгаа явдал. Иргэд дугуй болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх боломжтой хэмээлээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэгт дүүргүүдийн удирдлага, нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, төрийн бус байгууллага, сонирхлын клубуудыг татан оролцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч хэллээ. Засгийн газрын гишүүд хотын удирдлагуудтай салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ Засгийн газрын зарим гишүүн нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 2016-2020 онд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын чиглэлээр нийслэлд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтыг мэдээллэхийн сацуу тулгамдаж буй зарим асуудлыг ч хөндөж байв. Тэрбээр салбарын яамдтай нягт хамтарч ажиллах саналтай байгаагаа дуулгаад, цаашид улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргах хамтарсан ажлын хэсэг ажиллах нь чухал байгааг онцлон хэлэв. Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулав. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарынаян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалуриалсан юм. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх гэх зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ. Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. элхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жайка олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэглэлийг гардуулан өгсөн юм. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико дуулгав. Талууд тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдад зориулсан сургалтыг хамтран зохион байгуулахаар тогтлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө](/uploads/2aa3df239aac6661e3180e190d23117783aa007d.png)
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө. БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл Мини Хайпермаркет дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийнхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна. Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна гэлээ. БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 дугаар хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байна. Энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж, баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй