Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2020-08-12 13:25:08 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа](/uploads/e13359f442d8a7365c48215ee64b1c98ce087926.png)
http://todaynews.mn/ Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраасhttps://e-mongolia.mn/,https://eservice.ulaanbaatar.mn/системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна. Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс НҮНТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус арга хэмжээд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг нар НҮНТ-өөр үзүүлж буй төрийн цахим үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн, цаг үеийн мэдээллийг өгч, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаарх санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь Төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сардhttps://eservice.ulaanbaatar.mn/төрийн үйлчилгээний нэгдсэн цахим порталыг хэрэглээнд нэвтрүүлж иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан ил тод үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж ирсэн юм. Eserivce.ulaanbaatar.mn порталаар дамжуулан иргэн хуулийн этгээдэд төрийн болон нийслэлийн захиргааны 113 байгууллагын 326 үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль эрх зүйн актын мэдээллийг нэг дороос хүргэхээс гадна дараах үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломжтой болсон юм.Тус портал хэрэглээнд нэвтэрснээс хойш 37000 гаруй иргэнд цахимаар болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 672,4 сая төгрөгний төлбөр төлөлтийг системээр хийж байна. Энэхүү уулзалтын үр дүнд Төрийн үйлчилгээний нэгдсэнhttps://e-mongolia.mn/системд нэгтгэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж, стандартыг сайжруулах талаар санал солилцон тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүллэхээр боллоо.
![Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ](/uploads/16a32dd0921f288f6b5df41716d357683a2e06d9.png)
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенарыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн 2018-2019 онд 51 хувиар буурсан үзүүлэлт гарч чадсан гэдгийг онцлон хэлсэн юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч мөн тодотгон хэлж байв. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарынаян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх гэх зэрэг мэдээ мэдээллийг өглөө. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байгаа аж. Өнөөдрйин сургалтанд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Ц.Цолмон,Улаанбаатар Хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер А.Нинжин, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын АЧ-ын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, УБЗАА-ын Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа Таван толгой түлш ХХК-ны ерөнхий инженер Ж.Батбилэг болон төвийн зургаан дүүрэг хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй 350 гаруй албан хаагчид оролцлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![“Мобиком” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа](/uploads/b1198af31bac4f7c9ed3751d3f679815b232d9bd.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БатбаясгаланМобиком ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх, Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав. Тацуяа Хамада уулзалтын эхэнд Ковид-19-ийн үед болон нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн төслүүдээ товч танилцуулаад төрийн үйлчилгээний портал систем e-mongolia хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн үйлчилгээг авах боломжтой гар утасны болон компьютерийн апликэйшн нэвтрүүлж, сим дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаа дурьдлаа. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийгмийн хариуцлагын хүрээнд хотын соёлд эерэгээр нөлөөлсөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар онцлон хэлээд цаашид бүх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Хурлын үеэр талууд төрийн үйлчилгээний портал систем e-mongolia хөтөлбөр болон харилцаа холбооны дэд бүтцийг харилцан ашигтайгаар ашиглах талаар санал солилцлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо
2020-08-11 13:49:50 Нийтлэгдсэн: Нийгэм![Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо](/uploads/8047252b84f077bcdf01eb2cfda141f96aadc1d1.jpg)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав. ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбайг эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 метр.кв талбайг эзэмшиж байгаа аж. Тус сургууль хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмлөж 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан зөрчил гаргасан байна. Барилгын орц, гарцыг хийхдээ мөн л эмнэлгийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халджээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавина, арга хэмжээ авч ажиллана. 2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсч байна. Гараж барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан, албан хаагчид санаа зовниж, гарч ирсэн байна. Эмнэлгийн ажилтнуудад та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий, харин үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хууль бус газрын маргаан иргэдийн амьдарч буй газар руу хүртэл орж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооно гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эмнэлгийн эзэмшил газар руу хувийнхан дураараа ингэж халдаж болохгүй. Энэ байдлыг бүрэн зогсоох ёстой. Нэг эмнэлгийн асуудал мэт боловч өөр олон эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халддаг жишээ олон бий. Ийм явдлыг бусад эмнэлэг, төрийн өмчит газарт гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Хотын дарга энэ асуудалд анхаарч, шуурхай ирж ажиллаж байгаад баяртай байна хэмээлээ. ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг МҮИС эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа дайрч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ үйл явдал дахин болсон учир бид Хотын даргад болон холбогдох мэргэжилтнүүдэд хандсан юм. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Хотын дарга хэлж байна гэв. Зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны төлөөллүүдтэй уг асуудлаар шуурхай хуралдсан юм. МҮИС зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн хашааг буулгаж, барилгын үйл ажиллагаа явуулснаас гадна эмнэлгийн эргэн тойронд зөвшөөрөлгүй барилга барьж буй зөрчил мөн байгааг холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай МҮИС өнгөрсөн амралтын өдөр хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ эмнэлгийн эзэмшил газрын хашааг буулгаж, тохижилт хийсэн зөрчил гарлаа. Газрын тухай хуулийн 41.1 дэх заалтаар гэрээний үүргээ зөрчсөн тул газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна. Мөн хууль бусаар зөвшөөрөлгүй хийгдсэн тохижилтын ажлыг албадан буулгах, газрыг чөлөөлөх арга хэмжээг авна. Одоогоор Газрын албанаас тухайн аж ахуйн нэгжид хоёр удаа албан бичиг хүргүүлсэн гэлээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга МҮИС 2013 онд сургуулийн өргөтгөлийн барилгыг барихдаа эмнэлгийн газар руу хэтрүүлэн барилга барьсан зөрчил гарсан. Үүнээс гадна 2019 онд газар доорх гаражийн барилга архитектор төлөвлөлтийн зөвшөөрөл авсан байдаг. Авто зогсоолыг 18:42 хэмжээтэйгээр барих ёстой боловч зөвшөөрөлгүйгээр тэлж барьсан байгаа юм. Мөн иргэн н.Хонгорзулийн эзэмшил газартаа номын сан барих архитектор төлөвлөлтийн даалгавар авсан боловч тэлж суурин нүх ухсан байдалтай байна. Эдгээр барилгууд зөвхөн архитектор төлөвлөлтийн даалгавар авсан бөгөөд барилгын эх загвар зураг нь батлагдаагүй. Барилгын эх загвар зураг батлагдаагүй гэдэг нь барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн үг. Иймд зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэж ойлгож болно хэмээв. НМХГ-ын дэд дарга Б.Батшагай ЭХЭМҮТ-ийн газартай холбоотой маргааны дуудлага ирсний дагуу бид газар дээр нь ажилласан. Хариуцсан хяналтын байцаагч ажиллахад МҮИС өөрийн батлагдсан зураг төслөөсөө илүү гаргаж эмнэлгийн эзэмшил газар руу зөвшөөрөлгүйгээр халдсан нь тогтоогдсон. Бид тухайн аж ахуйн нэгжид манайхаас хугацаатай үүрэг өгсөн. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан үндэслэлээр дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нэгдүгээрт, ЭХЭМҮТ-ийн газрын асуудлыг шийдвэрлэж, аюулгүй орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажилла. Хоёрдугаарт, хууль зөрчөөд байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг шалгах, шийдвэрлэх ажлын хэсгийг НЗДТГ-ын даргаар ахлуулан байгуулна. Ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл орно. Мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй барилга барьсан, эзэмшил газарт халдсан асуудлыг судалж, газар дээр нь ажиллаж, холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэр гарга. Архитектор төлөвлөлтийн даалгавартай байж барилгын ажлыг эхлүүлдэг, техникийн нөхцөлөө хангаагүй байж барилга барьдаг бөх зүрхтэй байгууллагуудад хяналт тавьж ажилла. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож ажилла гэдгийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говийн болон зүүн аймгуудын нутгаар усархаг, аадар бороо орно
2020-08-11 11:14:46 Нийтлэгдсэн: Нийгэм![СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говийн болон зүүн аймгуудын нутгаар усархаг, аадар бороо орно](/uploads/5ea3cdcc9d02ac202c3872d01594fa0b0c7f105a.jpg)
Энэ сарын 12-нд говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыгЦУОШГ-аасонцгойлон анхаарууллаа. -Маргаашийн20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- ХУР ТУНАДАС: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. САЛХИ:Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. АГААРЫН ТЕМПЕРАТУР:Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. Энэ сарын 12, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ Наймдугаар сарын 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 12, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй