Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг асфальтбетон хучилт дэвсэж, сэргээн засварлаж байна

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 75 километр замд зам хариуцагч АЗММ ХХК ИТА-2, замчин-8, автогрейдер-1, усны машин-1, ковш-1, индүү-1, эксковатор-1, өөрөө буулгагч-1, үйлчилгээний 3 машинтайгаар хэсэгчилсэн асфальтбетон хучилт дэвсэж, сэргээн засварлаж байна. Эх сурвалж: ЗТХЯ

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм. Тэгвэл, 2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна. Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтрээд байна. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрийн 18:00 цагт дууснагэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ

Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ. Нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар болон бусад хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Нийслэлчүүд бид гэр бүл албан байгууллагын хүрээнд аялахдаа тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, өөрсдийн аюулгүй байдал болон эрүүл ахуй үйлчилгээний стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авах нь чухал байгаа юм. Тиймээс нийслэлийн аялал жуулчлалын газар энэ салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлж байна хэмээв. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, бодлогоор дэмжиж ажиллах, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх  Аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залуус иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах,  Жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох Төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилсэн бодлогыг боловсруулах, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох  Нийслэлийн иргэд, хүүхэд залууст түүхэн өв уламжлал, биет болон биет бус өвийн талаарх ойлголтыг өгөх, салбарт ажиллан буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлаар санал хэлэлцэх, түүхч эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээл туурвилын талаарх мэдээллийг хүргэх, эцсийн бүлэгт хоггүй эрсдэлгүй ээлтэй аяллыг уриалах нөлөөллийн ач холбогдолтой юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ долоо хоногт ХАЛУУН УС ТАСЛАХ хуваарь

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020-2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор энэ сарын 10-19-ний хооронд халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна. 11е магистраль. АСА цирк, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103 1вгд магистраль. 220 мянгат, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг 2абв магистраль. ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг, УСУГ, Англи элчин орчим 4аб магистраль. Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, СУИС, МХУБТ, МУИС, СТО, Улаанбаатар зочид буудал, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид 5гдже магистраль. 21 сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, ХӨСҮТ, ХСҮТ, Их засаг их сургууль, XV хороолол орчим хэрэглэгчид. Эх сурвалж:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа. Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м2 нүхэн эвдрэл, 870 м3 борооны усанд угаагдсан далан болон хөвөө эвдрээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай. Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 0,9 км авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Мөн 13, 14 дүгээр хороо, Өргөөгийн гудамжны авто зам, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлхийн авто замд 600 м2 нүхэн эвдрэлд орсон учир эдгээр авто замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд нийт төвийн зургаан дүүрэгт үүссэн нүхэн эвдрэлийн засвар, шороо хучиж тэгшлэх, борооны ус соруулж зайлуулах, лаг шавар цэвэрлэх ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин цаашид үүссэн нүхэн эвдрэл, үерийн далан дээрх явган хүний гүүрэн гарцын тулгуур, далан болон хөвөө, засвар шинэчлэлтийн ажилд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэллээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын засвар шинэчлэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, эх үүсвэрийн асуудлыг тодорхой болгох үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцад замын трасст өртсөн газар чөлөөлөлтийн асуудлаар холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж, ямар гарц гаргалгаагаар шийдвэрлэх вэ гэдэг асуудлаа дахин оруулж ирж, танилцуулах үүргийг өгсөн юм. Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно Дараагийн хэлэлцсэн асуудал бол агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөгдөх журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ Агаарын тухай хуульд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно хэмээн заасан. Энэ дагуу дөрвөн бүсэд хуваасан бөгөөд нэгдүгээр бүсэд хамрагдсан хороод сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ. Харин хоёр, гуравдугаар бүс цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбох бол дөрөвдүгээр бүс бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох юм. Бүсэд шинээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо тус тус нэмэгдэж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоосноор агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтоох ач холбогдолтой гэсэн юм. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэх зөвлөлийн хуралд дүүргүүдийн Засаг дарга нарыг хүрэлцэн ирэхийг урьсан болохыг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Агаарын бохирдолтой тэмцэх асуудал салбарын бүх сайд нарын эрхлэх асуудалд бий. Дүүргийн удирдлагууд Засаг даргын зөвлөлийн хуралд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар оролцох ёстой байтал Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нараас бусад нь ирээгүй байна. Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа Засаг дарга нартай би хариуцлага тооцно. Хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад утааны асуудал хамаагүй юм шиг, үл тоож байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах гээд чухал асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байхад дүүргийн удирдлагууд ийм хариуцлагагүй байж болохгүй хэмээлээ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг шинэчлэх саналыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулж, батлуулахаар болов. Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байна Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай асуудлыг нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав танилцуулав. Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж бий. Шинээр хамгаалалтад авах барилгад Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан барилга, МУИС-ийн хичээлийн төв байр, Монголын орчин үеийн анхны зочид буудал зэрэг хэд хэдэн барилга байгууламжууд байна. Харин нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан Гоожингийн өндөр орж байгаа юм. Цаашид үйл ажиллагааг сайжруулж, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах шаардлагатай байгууламжид Гандантэгчинлэн хийдийн цогцолбор, Дарь-Эхийн сүм, хоёр чулуун багана, гол сүм орж байна. Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна. Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламжийг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх зорилгоор Их тэнгэрийн ам-Зайсан аялал, Гандантэгчилэн-төв шуудан, Улаанбаатар хотын зүүн хэсгийн аялал, Дамбадаржаалин-Дашчойлон зэрэг дөрвөн хэсэгт аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан шаардлагатай хөрөнгийн саналыг яаралтай оруулж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.