2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв
2020-08-07 14:15:14 Нийтлэгдсэн: Нийгэм![2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв](/uploads/3214f593dbfefc5adb405eb09d16ddab07133c0c.jpg)
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн дүнтэй байна. Мөн их засварын ажил 54 хувьтай, урсгал засварын ажил 49 хувьтай, гадна шугамын шахалт, УДДТөв доторх насос тоноглолын засвар үйлчилгээ, халаалтын ялтсан бойлерын угаалга, гадна бохирын шугамын угаалга, бохирын худаг цэвэрлэх ажлууд хийгдэж эхэлсэн. Нийт их урсгал засварын ажил 52 хувьтай байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Өөрийнхөө дулааныг хангаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж бүр аюулгүй байдлаа дулааны улиралд хангах үүрэгтэй. Түүнд нь хот, дүүрэг, хороодын удирдлагууд, хэсгийн ахлагчид, мэргэжлийн хяналт гээд бүх холбогдох байгууллагууд тусламж, дэмжлэг үзүүлэн зөвлөж ажиллах шаардлагатай хэмээв. Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдлыг танилцууллаа Мөн хуралдаанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Улаанбаатар хотод 1915-2020 оны хооронд томоохон хэмжээний хохирол бүхий нийт 40 үер болсноос 60 хувь нь 2000-2009 онд болсон бөгөөд шар усны үер, уруйн үер, аадар борооны үер болон гүний усны зэрэг олон төрлийн үер болж байжээ. Нийт 40 үерийн 43 хувийг нь голын үер, 50 хувийг нь уулын жалга, сайр дагуу урсаж ирсэн уруйн үер байна. Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүчин чадлын хувьд үерийн хамгаалалтын далан суваг 148 км, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 187 км, ус хүлээн авах шүүрт худаг 3478, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 16.5 км, тосох байгууламж зургаа, насос станц нэг байна. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй нийт 148км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж насжилтын хувьд 67 хувь буюу 100км орчим нь 1966-1987 онд, 33 хувь нь 48км 1987-2020 онуудад баригдсан, нийт 187км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээнээс 16-н гол магистраль шугам буюу 80 хувь нь 1970-1980 онуудад баригдаж, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Эдгээрээс 60 байршилд сувгийн хийц өөрчилж зөвшөөрөлгүй авто зогсоолын барилга байгууламж барьсан, 1825 байршилд газар олголт хийгдсэн, 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөрчилтэй байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааны эх үүсвэрийн хөрөнгийг зохих эх үүсвэрийн дагуу шийдвэрлэх, авто замын тусгай зориулалтын бодисыг худалдаж авах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Амралтын өдрүүдэд дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана
2020-08-07 10:51:48 Нийтлэгдсэн: Нийгэм![Амралтын өдрүүдэд дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана](/uploads/e5aa5d827f5fedf17108bacca7e5904c289598c6.jpg)
Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Иймд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Өнөөдрөөс эхэлж хаах авто замууд: Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж, дулаан, бохир усны шугам татах ажил хийнэ. Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийнэ. Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхсын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна. Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татна. Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас Дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна. Долоодугаар сарын 27-ноос эхэлж хаагаад буй авто замууд: Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас Сод Монгол ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ний 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамж-ны уулзвараас Эрчим хүчний гудамж буюу Хөсөг трейд-ийн_авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ. Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ний 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ. Эх сурвалж: ТЦА
![Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ](/uploads/dc58f0c2532a9f6a776f3cf48548ef07b993c9d1.jpg)
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, жирэмсэн-13, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93, санхүүгийн асуудалтай-59, оюутан -30 байгаа юм. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН Б.ЭРДЭНЭБАТАД 7 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
2020-08-07 10:40:28 Нийтлэгдсэн: Нийгэм![20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН Б.ЭРДЭНЭБАТАД 7 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ](/uploads/64c813be108b53600466f6fb00a6de956efcc743.jpg)
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд хэлэлцээд: Шүүгдэгч Б.Эрдэнэбатыгзалилах гэмт хэргийг Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, Шүүгдэгч Д.Сэргэлэнггэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн шүүгдэгчБ.Эрдэнэбатаас 20 тэрбум 375 мянган төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэлээ. Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгалаа. Эх сурвалж:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
2020-08-07 10:31:37 Нийтлэгдсэн: Нийгэм![Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна](/uploads/7bacbbc953bb5696c3eba0217d61913aa57a1b8a.jpg)
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр боллоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд[email protected], parent.edu.mn хаягаар хийж байгаа юм. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Танхимын сургалтзохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох зохицуулалтыг хийж байна. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн. Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг элсүүлэх, 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад 100 хувь хамруулах, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр гурван жил амжилттай зохион байгуулсан. Энэ жил үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор уламжлалт аргаар зохион байгуулахаар болсон гэв. Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж болон өнгөрсөн хичээлийн жилийн 50 шахам хувьд сургалтыг цахимаар явуулсантай холбогдуулан агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж. Өмнөх жилүүдийн адил бага ангийн сурагчид 100 хувь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга баригдахаар төлөвлөгдсөн. Хөрөнгө оруулалтын ажлууд 53 хувийн гүйцэтгэлтэй байна. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангахтай холбоотой асуудлуудад тодорхой саналуудаа хэлэв. 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд энэ жил ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд анхаарч ажиллах, их засвар, дулаан техникийн шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах, нэгдүгээр ангид элсэгчдийн элсэлтийг батлагдсан хамран сургах тойргийн дагуу зохион байгуулах үүргийг холбогдох албаны хүмүүст Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэмдэглэлээр үүрэг болголоо. Нийслэлд 2020 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг танилцуулав Нийслэлд 2020 онд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцын мэдээллийг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Нийслэлд 2020 онд 1748 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс улсын төсвөөр 267, нийслэлийн төсвөөр 1112, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 98 хувьд захирамж гарсан байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор татварын орлого үлэмж хэмжээгээр тасалдсаны улмаас улс, нийслэлийн эдийн засагт хүндрэл үүсгэж байгаа тул зарим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгамдаж байгааг Н.Отгонбаяр дарга онцолж хэлэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой саналуудаа хэлж, хөрөнгө оруулалттай холбоотой хүндрэлтэй асуудлууд байгаа ч гэсэн төлөвлөсөн төсөл, арга хэмжээнүүдээ урагшлуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй