![Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ](/uploads/dfadb85a53edc5b39f459afdc884a457ec583d87.jpg)
Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн. Тус авто замыг хариуцагч Хөвсгөл-АЗЗА ТӨХК шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэж, бүрэн дуусгажээ. Эх сурвалж: ЗТХЯ
![АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ](/uploads/a2f713694a28e64e451089295c1e6c4552363c44.jpg)
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу зургаадугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсангэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
2020-08-05 10:33:10 Нийтлэгдсэн: НийгэмЖ.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
2020-08-05 10:25:33 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна](/uploads/2e6b41e28114f4f90fa2dc39408f42ba3acf83c9.jpg)
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ковид-19 халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан Миний Улаанбаатар бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо. Тэрбээр энэ үеэр нийслэлчүүддээ хандаж хэлэхдээ Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг зав гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна. Өөрийн бие бялдар, нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх залуусын энэ үйлсийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дугуйн зам, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахын төлөө ажиллана гэдгээ хэллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
2020-08-05 10:21:27 Нийтлэгдсэн: Нийгэм![“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно](/uploads/cb9799a4093081896b3bf9056f3cdff6104b4ae2.jpg)
Нийслэлийн прокурорын газраасшүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг энэ сарын 5-ны 10 цагт товложээ. Жаст групп-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Түүнчлэн Эрэл ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт Эрэл ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-ны өдрийн 13.30 цагт товложээ. Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй