МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа
2020-08-04 11:56:59 Нийтлэгдсэн: Нийгэм![МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа](/uploads/bb963857f47eb01409dbb06f0d013148f9e06f6d.jpg)
ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа гэж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тус онгоц маргааш Улаанбаатарт газардана. Тийзний үнэ 2500 америк доллар юм байна. Энэ сард МИАТ компани 14 удаа захиалгат нислэг үйлдэн, 3500 орчим иргэнийг татаж авахаар Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм. 1. БНСУ Сөүл 2020.08.01 2. АНУ Сиатлл 2020.08.05 3. БНЭУ Шинэ Дели/Ханой 2020.08.06 4. Япон Токио 2020.08.07 5. ХБНГУ Франкфурт 2020.08.08 6. БНЧУ Прага 2020.08.10 7. БНСУ Сөүл 2020.08.14 8. БНСУ Сөүл /транзит/ 2020.08.15 9. БНТУ Истанбул 2020.08.20 10. ХБНГУ Франкфурт 2020.08.21 11. БНСУ Сөүл 2020.08.22 12. Япон Токио 2020.08.24 13. ХБНГУ Франкфурт 2020.08.26 14. Австрали Сидней/Австрали, Зүүн Өмнөд Ази/ 2020.08.27
![“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ](/uploads/1e73b43cdb78464ae150d4f873504911056a0d2b.jpg)
Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчдын дунд Хавхгүй нийслэл 2020 эрчимжүүлсэн хяналтыг эхлүүллээ. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. 2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт Хавхгүй нийслэл 2017 аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан байдаг. 2020 оны 6 дугаар сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшууллаа. НИЙСЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай
2020-08-04 11:47:38 Нийтлэгдсэн: Нийгэм![Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай](/uploads/4f61c7772e4901648186e6503015c93cdf3ddc5f.jpg)
Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, шугам хийгддэгүйгээс замууд ихээр эвдэрч байна. Энэ тал дээр хот ямар арга хэмжээ авах вэ? -Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн хэмжээнд нийт 1100 км, төвийн зургаан дүүрэгтээ 800 гаруй км хатуу хучилттай замын сүлжээтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд гадаргуун усны асуудлаас хамаарч авто замын ашиглалтад нөлөөлж байгаа. Энэ асуудал дан ганц авто замын өнөөгийн тулгамдаж буй асуудал бишээ. Хотын хэмжээнд хүндрэлтэй асуудал тулгарч байна. Гадаргуун ус цуглах болон зайлуулах байгууламжийн хүртээмжгүй байдлаас хамаарч хотын гудамж, зам ус зайлуулах байгууламж болж иргэд олон нийт авто зам, замын байгууламжийг ус зайлуулах байгууламжгүй шийдэж байна гэсэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Мэдээж ус зайлуулах байгууламжгүй шийдэгдсэн гадаргуун ус бүрэн шийдэх инженерийн дэд бүтэцгүй гудамж, замууд бол байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Нийслэлээс2020 оныг Нэг хот- Нэг стандарт зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд шинээр тавигдаж буй бүх авто замууд нэг стандартаар ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд иж бүрэн тохижилттой хийгдэж байгаа. Харин өмнө нь тавигдсан ихэнх замууд ус зайлуулах хоолойгүй, нэгдсэн стандартгүй явж ирсэн. Нийслэлийн хэмжээнд 1100 км авто замыг сажйруулан ус зайлуулах шугам, сүлжээ тавихад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно. Энэ жил бид 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ус зайлуулах, шугам хоолой дээр тавьсан. Өөрөөр хэлбэл өмнө тавигдсан замууддаа ус зайлуулах шугам сүлжээ хийгээд явж байгаа гэсэн үг. Түүнчлэн 2020 онд Улаанбаатар хотод авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл, засвар, шинэчлэлтийн 15 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд дөрөвдүгээр төв коллекторын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй, шороогоор байсан даланг бетонон болгох ажил хийгдэж байна. Гуравдугаар коллекторын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Монелын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил шүүрт худаг болон шугам угсралтын ажлууд 75 хувийн гүйцэтгэлтэй, Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболтын ажил зураг төслийн шатандаа тус тус үргэлжлэн хийгдэж байна. Нийт ажлын явц 68 хувьтай явж байна. -Нийслэлийн хэмжээнд хэдэн ус зайлуулах систем ажиллаж байна вэ? -1960 онд Улаанбаатар хотод үерийн уснаас зайлуулах гурван коллектор баригдсан. Түүнээс хойш засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй л яваа. 60 жил ажилласан үерийн хоолойны труба, жалга судаг нь ямар байх вэ гэдэг ойлгомжтой. Энэ болгон дээр бид дорвитой арга хэмжээ авч үерийн далан сувгуудийг янзлах, шинэчлэх ажлуудыг хийгээд гурван жилийн дотор усгүй Улаанбаатар болох ёстой гэсэн зорилтыг тавиад ажиллаж байна.Сүүлийн гурван удаагийн усан борооны үеэр гуравдугаар коллектор бөглөрсөн, замын хажуугийн шүүрт худгууд ч мөн бөглөрсөн байсан. Төр өөрөө үүргээ чанартай, найдвартай сайн гүйцэтгэдэг байх ёстой. Төрийн гүйцэтгэж байгаа үүргийг иргэд хүндэлдэг байвал бидний хүсэн хүлээсэн хот ойрхон гэдэгт би итгэлтэй байдаг. -Дугуйн замын явц хэр байгаа вэ? -Улаанбаатар хотын хувьд 387 км дугуйн замын трасс ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар 80 орчим км дугуйн зам л хийгдсэн байна. Тэгвэл бид энэ ондоо шинээр 50.2 км дугуйн замыг ашиглалтад оруулна. Тухайлбал Маршалын гүүрнээс цаашаа чиглэсэн 7.1 км дугуйн замын ажил дуусч, тохижилтын ажил хийгдээд явж байна. Өмнө нь баригдсан дугуйн замуудад алдаа дутагдал байгаа. Тиймээс бид шинээр барьж байгаа дугуйн замаа олон улсын стандартын дагуу барьж байна. Өнөөдөр Улаанбаатар хот явган хүнд, дугуйнд зориулагдсан биш машинд ээлтэй хот болох гээд байна. Тэрийг бид төлөвлөлт, системтэйгээр өөрчлөх ёстой. -Энэ онд хийгдэх замын нөхөөс, засварын ажлууд хэр явцтай байгаа вэ? -Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ, Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Улаанбаатарт нийтдээ 52.8 км автозам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км автозамын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 65 мянган м/кв авто замын нөхөөсийн ажил хийгдэхээс 80 хувийн гүйцэтгэлтэй, 110 мянган урт метр заадсын ажил хийгдэхээс 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу дээрх ажлууд бүрэн дуусна гэж харж байгаа. -Тахилт, Дарь-Эхийн замуудын шинэчлэлтийн ажлууд хэзээ дуусах вэ? -Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын автозамаас Авто цогцолбор хүртэлх автозам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөн, хоёр талдаа ногоон байгууламж, 2.25 м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг бүхий автозам, автомашины дөрөв, явган зорчигчийн хоёр нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энэхүү баруун тойруугийн автозамын үргэлжлэл нь Орбит, Тахилтын автозам болон 22-ын товчоо чиглэлийн автозамыг холбосон шинэ холбоос зам үүсч, улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой. Энэ ажил хуваарийн дагуу ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Дарь-Эхийн-ийн 3,3 км автозамын хөдөлгөөнийг наймдугаар сарын 27-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд ус зайлуулах шугам сүлжээ, хашлага шинэчлэлт, инженерийн шугам сүлжээний хамгаалах болон шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Б.Даваадулам Эх сурвалж: Зууны мэдээ сонин
![Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ](/uploads/2c6335f8990a06b2c2c2b51f742ac82f2185deac.jpg)
2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно. Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Нийслэлийн Боловсролын газрын даргынХамран сургах тойрог тогтоох тухайА/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм. 2020-2021 оны хичээлийн жилд2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангуудсургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРТГЭЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО](/uploads/2df21f20738ccf9119e1dd3413dbf4797f64a82e.jpg)
Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна. Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна. Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна. Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй