“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
2020-07-10 10:30:55 Нийтлэгдсэн: Нийгэм![“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа](/uploads/9c5457cd1cb37bed5c4cd1902d7ad89f3147729a.jpg)
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан Нийслэлийн иргэдийн төсөв-2020 эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэд танилцуулав. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн засаглалын хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох нар хүргэлээ. Эмхэтгэлийг боловсруулахад Дэлхийн Банк, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. Тус эмхэтгэлд Нийслэл хотын 2020 оны хөгжлийн бодлого, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төрөөс, мөн нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийнхээ төлөө, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл багтсанаас гадна Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, ХОТ бодлого, иргэдэд чиглэсэн ямар төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг хаанаас хэзээ авч болох зэрэг иргэдийн хөтөч, туслагч болохуйц мэдээллийг агуулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байна. Энэхүү эмхэтгэл нь Нийслэлийн татвар төлөгч иргэн таны болон нийслэлийн олон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс бүрдэж байгаа төсвийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн хяналт, оролцоог дэмжихэд чиглэгдсэн гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү онцлон хэлэв. Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээрwww.ulaanbaatar.mn,www.irgen-tur.mnцахим хуудаснаас татах боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
2020-07-10 10:07:10 Нийтлэгдсэн: Нийгэм![Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна](/uploads/23fa71738822b3595459aa620323bad81bcefed4.jpg)
Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ. 17 км-т уралдах хязаалан насны морьдын уралдаан баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр 07:00-11:00 цагийн хооронд болох байсан юм. НЭМЭЛТ 10:00 цаг:Хязаалан насны хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна.
Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
2020-07-10 10:03:06 Нийтлэгдсэн: Нийгэм![Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана](/uploads/5652626016d9d7cdc96553c3b119326dcbfe2cb4.jpg)
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
2020-07-10 09:51:03 Нийтлэгдсэн: Нийгэм![Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ](/uploads/0bd3d567f047221b2352975105c8e7e75f2bfad8.jpg)
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ. Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү мэдээг хүргэжээ. Эх сурвалж: МХЕГ
![Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ](/uploads/13623a9796550bd9398c838447c60a2a0459a223.jpg)
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) 109 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Сэлбэ ресорд, Альфа, Дрийм1, 2, Зүчи зочид буудлуудад 21 хоног тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй