![Өнөөдөр өдөртөө бороо орно](/uploads/7a30eb44d0cd94aa8ee9af98fed67f44ca0b622f.png)
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн төв хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна. Өнөөдрийн /07 дугаар сарын 16-ны/ 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсэж 19-21 градус дулаан байна. Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. 2020 оны 7 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн төв хэсгээр өдөртөө хална. Эх сурвалж: ЦУОШГ
![Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ](/uploads/edf054ae82375ae8bc622b6c6fe24d4a214d05d4.jpg)
Архангай аймгаас Завхан аймаг явах замд шатахуун тээвэрлэж явсан том оврын автомашиносолдож, шатсанноцтой осол өчигдөр гарсан. Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн,тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэнталаарАрхангай аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж, анхаарал болгоомжтой зорчино уу. Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба
Элдэв эм, үнэтэй витамин биш органик шүүсийг байнга хэрэглэхэд шаардлагатай эрдэсээ нөхөж чадна
2020-07-16 11:03:03 Нийтлэгдсэн: Нийгэм![Элдэв эм, үнэтэй витамин биш органик шүүсийг байнга хэрэглэхэд шаардлагатай эрдэсээ нөхөж чадна](/uploads/dc6f5dc8cbe91c37b70e8e2cd313f4872d35544d.jpg)
Монголчууд бид буруу хооллож, эрдэс тэжээлийн зохист харьцаагаа барьж чадахгүй байгаагийн тод жишээг таван хүн тутмын гурав нь илүүдэл жинтэй гэсэн тоо баримтаас харж болно. Томчууд төдийгүй хүүхдүүд ч илүүдэл жиндээ түүртэх болсон нь илт анзаарагдах боллоо. Хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг дагасан сөрөг үзэгдлийн нэг нь таргалалт, түүнээс үүдсэн өвчлөл болчихлоо. Бид хүнс тэжээлээ зөв сонгож, зөв хэрэглэхгүй бол амандаа хийж буй хоолоороо дамжуулан өөрийгөө бага багаар хөнөөж байна гэвэл хилсдэхгүй. Таргалалттай тэмцэх гэж хүмүүс мацаг барих, хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх гээд олон аргаар үздэг. Харин нэг маш чухал зүйлийг орхигдуулаад байдаг . Энэ бол эслэг ихтэй хүнс, жүүсний хэрэглээгээ нэмэгдүүлэх юм. Бид хүнсэнд агуулагдах шимт бодис ярьдаг. Үүнд, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гэх мэт багтана. Мөн хүнсний эслэг гэсэн бүлэг бий. Эслэг нь зүрх судсыг эрүүл байлгаж, цусан дахь өөх тос, холестерины хэмжээг зохицуулдаг учраас хүний идсэн өөх, тосыг бүгдийг биед шингээхгүй зохицуулдаг. Монголчууд голдуу мах, гуриланд суурилсан хоол иддэг учраас өтгөн хаталт ихтэй. Харин эслэг нь гэдэсний хананд даралт үзүүлж, гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг шидтэй. Эслэгийг зөвхөн ургамлын гаралтай хүнснээс л авна. Амьтны гаралтай хүнсэнд эслэг гэж байдаггүй. Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагддаг. Сүүлийн үед манайхан японы Кагомэ Аожиру шүүсийг түлхүү хэрэглэх болсон нь эслэгийн ач холбогдлыг мэдэрч эхэлсэнтэй холбоотой болов уу. Кагоме Аожирү шүүсний найрлагад хоёр төрлийн жимс, дөрвөн төрлийн ногоон ургамал багтдаг учраас эслэгийн хэмжээ маш өндөр. Энэ ундааг уусны дараа хоолны шингэц сайжирч, цанхайх, цатгалдах, хийгээ гаргах гэх мэт таагүй мэдрэмжээс бүрэн сална.Та боддоо, эслэг ихт Аожүри шүүснээс 180 граммыг уухад л тухайн хүний нэг өдрийн хэрэгцээт төмөр, кальци, С амин дэмийн хэрэгцээг бүрэн хангадаг. Яг үнэндээ бид төмөр кальцийнхаа хэрэглээг хангах гэж элдэв эм, үнэтэй витамин хэрэглэх шаардлагагүй байгаа биз. Аожирү шүүсний хамгийн гол хүнсний ногооны төрөлд багтдаг навч нь кели буюу буржгар баацай агуулсан байдаг ба кели ногоо нь хамгийн их амин дэм, эрдэсээр баялаг. Кели нь байцаа болон брокколины төрөлд багтдаг бөгөөд 100г тутамд ногдох витамин С нь байцаанаас 2 дахин, Кальци нь 5 дахин, Бета каротин нь 59 дахин илүү байдаг ногоон өнгийн навчит ургамал юм. Мөн Аожирү шүүсийг тогтмол хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хатахыг зогсооно, гэдсэн дэх ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ, цусан дах тос, холестрин, сахарын хэмжээг багасгана, усны сахарын хэмжээг багасгана. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулна. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн явагдаж, хортой зүйлсээ сайн гадагшлуулахаар бидний арьс хүртэл гэрэлтэж эрүүлжиж, дархлаа сайжирдаг. Тэгэхээр бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой байх нь. Мөн таргалалтаас үүдэлтэй өвчлөл, хорт хавдраас сэргийлнэ. Энэ мэтчилэн олон давуу тал, ач холбогдол, бодитой нөлөөллийг дурьдаж болох нь ээ. Тиймээс бүгдээрээ өдөр тутмын хүнсэндээ эрүүл мэндэд чухал үүрэгтэй эслэг ихтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэе.
Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна
2020-07-16 10:51:22 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна](/uploads/2f3d131c5c71181a537d96f6b804cb2a361a2508.png)
Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллалаа. Ж.Батбаясгалан Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллах чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил завгай хаях тохиолдлууд их байна.Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна гэв. Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна. Нийслэлийн иргэд г олын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж архи согтууруулах ундаагы хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” автомашинаа НЭМГ-т гардууллаа
2020-07-14 12:18:15 Нийтлэгдсэн: Нийгэм![Улсын аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит “ТОЁОТА HIACE” автомашинаа НЭМГ-т гардууллаа](/uploads/cd5c4c9b7ea4cb94b343af387c50cbb31cfb27f8.png)
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй Тоёота мотор корпорац-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо. Зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой тус автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм. Ялангуяа коронавируст Ковид-19 халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлон хэллээ. Тоёота Сэйлс Монголиа ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй