Т.Бадрахбаяр: Манай улс Япон улсын ажиллах хүч дутагдсан хоёр салбарт ажиллах хүний нөөц бүрдүүлээд байна
2020-07-09 14:38:59 Нийтлэгдсэн: НийгэмЯпон улс ажиллах хүч дутагдаж эхэлсэн 14 салбартаа гадаад ажилтан авахаар зарласан. Ажиллах хүч татахаар сонгогдсон есөн орны тоонд орсноороо Ур чадвартай ажилтан хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэх боломж бидэнд жилийн өмнө бүрдсэн. Гэвч Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа энэ ажил өнгөрсөн хугацаанд аль ч түвшинд төдийлөн ахисангүй. Асуудал хэнд эсвэл юундбайгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа. -Ур чадвартай ажилтан-г Япон улсад илгээх ажлыг танай байгууллага зохион байгуулж байгаа. Ажил хэр урагштай байна вэ? -Манай агентлаг гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг тодорхой нэг чиглэлээр хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Японы Засгийн газар Монголын Засгийн газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд ур чадвартай ажилтан илгээх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2019 оноос нэлээд эрчимжсэн. Өнгөрсөн оны сүүлээс манай агентлаг Солонгос улс руу ажиллах хүч илгээдэг зарчмаараа тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийг шалгалтанд хамруулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулах, нөгөө талын ажил олгогч болон зуучлагч талтай гэрээ байгуулах зэргээр ажиллаж байна. Өнгөрөгч хугацаанд ажил олгогч хоёр компани, хөдөлмөр зуучлалын нэг компанитай албан ёсны гэрээ хийгдсэн байна. -Манай улсаас ямар салбар луу ажиллах хүч нийлүүлэх вэ? -Япон улс нэн хэрэгцээтэй байгаа 14 салбартаа ажиллах хүч авна. Үүнээс манайх одоогоор асрахуйн болон нисэхийн инженерийн салбарт ажилтан илгээхээр тохирсон. Энэ хугацаанд таван удаагийн шалгалт зохион байгууллаа. Хэлний хоёр удаагийн шалгалт, дээрх хоёр чиглэлийн ур чадварын шалгалтыг тус бүр нэг удаа зохион байгуулаад байна. -Хэдэн хүн тэнцсэн бэ? Японд ажиллах эрх нь шалгалтанд тэнцсэн тохиолдолд үүснэ биз дээ? -300 гаруй залуучууд шалгалт өгснөөс 74 хүн тэнцсэн байна. Үүнээс нисэхийн инженерийн салбарт найман залуу тэнцээд байна. Гэрээ хийгдсэн байгаа нисэхийн инженерийн салбарт ажиллах хүч авах хүсэлтэй хоёр компани маань энэ найман залуугаас сонголт хийнэ. Японы талаас тавьсан шаардлага ёсоор хэл, тухайлан сонирхож байгаа салбарынхаа ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн байх ёстой. -Эдгээр хүмүүст өгөх цалингийн хэмжээ хэр байх вэ? -Санамж бичгийн хүрээнд Япон хүний ажиллах нөхцөл, тэдний авдаг цалин, Япон хүн мөрддөг хөдөлмөрийн хувиараар ажиллах гэрээ хийгдсэн. Тэгэхээр Япон хүнээс бага цалин авахгүй гэж ойлгож болно. Яагаад тодорхой тоо хэлэхгүй байна вэ гэвэл манай талаас илгээх ажилтандаа тавигдсан шаардлагуудыг хангаж өгсний дараа ажилтан ажил олгогч хоёр хөдөлмөрийн гэрээгээ өөрсдөө байгуулах юм. Ажил олгогч тал тухайн гэрээндээ ажилтныг ямар цалингаар ажиллуулах зэрэг нь бичигдсэн. Ажилтан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр Япон улсад ур чадвартай ажилтнаар ажиллах процесс өөрөө дуусах юм. -Дадлагажигч ажилтнаас ялгаатай нь дундын зуучлагчгүйгээр шууд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллана. Гэвч зуучлагч байгууллагууд бид бэлтгэнэ, илгээнэ гэсэн мэдээлэл өгч байна? -Тийм зүйл байх ёсгүй. Тэр байгууллагуудад ямар боломж байгаа вэ гэвэл Японд ажиллахаар сонирхож байгаа иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Харин Ур чадвартай ажилтан гэсэн энэ чиглэлээр хувийн байгууллага зуучлал хийгээд шууд илгээх боломж байхгүй. Тийм мэдээлэл тараасан бол иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн үг. Тэр байтугай шалгалт зохион байгуулах эрх нь ч манай агентлагт байхгүй шүү дээ. -Шалгалтын төрлийг нэмэх боломж байгаа юу? -Манайд явагдаж байгаа хоёр төрөл дээр нэмээд гурван төрлөөр шалгалтыг зохион байгуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард төлөвлөсөн байсан. Үүнд аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, мэдээлэл технологийн инженер, нийтийн хоолны салбар гэсэн чиглэлүүд багтаж байна. Гэвч коронавирусын хорио цээрээс болоод хойшлогдчихоод байна. Өвчинтэй холбоотой хорионууд хэзээ дуусна тэр үед ажил үргэлжлээд явна гэж ойлгох хэрэгтэй. -Явах хүсэлтэй залууст тохиолдож буй гол бэрхшээл юу байна вэ? Таны ярианаас шалгалтанд тэнцсэн хүний тоо арай бага юм шиг? -Бэрхшээл хүндрэлийн хувьд бага гэж харж болно. Хялбаршуулсан нөхцлөөр Япон хүнтэй адил хэмжээнд цалинжаад ажиллах бүх боломжийг нь хоёр улсын Засгийн газраас гаргасан. Бүх улсыг хамарсан өвчлөл гарснаас шаардлага хангасан иргэдээ явуулж чадахгүй байгаа боловч бэлтгэл ажлыг дуусгах хэмжээнд хүрээд байна. Тэнцээд явахад бэлэн болсон хүний тоо бага гэж байгаа нь хувь иргэнтэй л холбоотой асуудал. Манай залуучууд боломжийн нөхцлөөр гадаадад ажиллах хүсэлтэй байдаг. Шалгалтанд орж байгаа хүмүүс хэлний шалгалтанд тэнцсэний дараа ур чадварын шалгалтыг өгч тэнцэх шаардлагатай. Гэвч залуус тэр шалгууртаа тэнцэх бэлтгэлээ хийдэггүй. Хэлээ сайжруулахад анхаардаггүй. Зөвхөн гадаад явна. Чемоданаа барьж очоод онгоцонд сууна гэсэн бодолтой байдаг. -Баярлалаа Эх сурвалж:medee.mn
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр олон чухал зорилтууд туссан. Эдгээр зорилтуудыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулъя. Ахмад настны тухай хуулийг батлуулж, Насны хишиг-ийг4 жилдарааланолговЗасгийн газарАхмад настны тухайхууль-ийгУИХ-аар батлуулж, ахмадууддааНасны хишиголгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хуулийн хүрээнд байгууллага бүр ахмадууддаа зориулж Ахмадын сан-тайболох боломж бүрдэж, хөдөө орон нутгийн ахмаднастнуудУлаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог болов. Ахмадуудаа дэмжиж 65-69 насны ахмадуудад 50.000 төгрөг, 70-79 насны ахмадуудад 80.000 төгрөг, 80-89 насны ахмадуудад 150.000 төгрөг, 90-ээсдээш насны ахмадуудад 250.000 төгрөгийг жил бүрийнЦагаан сар болон улсын баяр наадмын өмнө олгож хэвшив. ЭнэхүүНасны хишиг-ийг2017, 2018, 2019 онуудад олгосон. 2020 онд мөн олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийг 3 жилдарааланхэрэгжүүлэв 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хууль-ийг2017 онд УИХ-аасбатлан хэрэгжүүлж байна.Хуулийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа 200.0 мянган эхчүүдэд сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж олгож байна. Цалинтай ээж хэмээн нэрлэгдсэн энэхүү тэтгэмжийг 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн. 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 6.7 мянган эцэг, эхэд улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 320 000 төгрөгийн тэтгэмж олгож байна. 2020 онд энэ тэтгэмжийн хэмжээ 420 000 төгрөг болж нэмэгдэнэ. Тэтгэврийн зээлийн хүүг 3 жил дараалан бууруулав 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 18 хувь байсныг бууруулах бодлогыгХНХЯүе шаттайгаар хэрэгжүүлэв.Тэтгэвэр барьцаалсан нэг жилийн хугацаат зээлийн хүүг 2016 онд 3 хувиар, 2018 онд 3 хувиар, 2019 онд 2 хувиар тус тус бууруулав. Харин урт хугацаат буюу 24 сар хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 2019 онд 15.6 хувь болгосон. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн 13 хувь болгож буулгахаар ХААН банк, Төрийнбанкуудтайгэрээ хийв. Өөрөөр хэлбэл 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүү 18 хувь байсан бол одоо нэг жилийн хугацаат тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувь, урт хугацаат тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг жилийн 13 хувь болж буулгаад байна. Цаашид ч үе шаттайгаар бууруулах гэрээхэлцлийгүргэлжлүүлжбайна. Үүний үр дүндтэтгэврээбарьцаалсан ахмадууд олон тэрбум төгрөгийн зээлийн хүүнээс чөлөөлөгдөж эхлэв. 3 жил дараалан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэв У.Хүрэлсүхийнтэргүүлсэн Засгийн газаринфляцийнтүвшинтэйуялдуулантэтгэврийнхэмжээг нэмэгдүүлж ирэв. Үүний үр дүнд 2018, 2019 онуудад нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн хэмжээг 23.5 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 25 хувиар, дундаж тэтгэвэр 20 орчим хувиар буюу 59.6 мянган төгрөгөөр нэмэгдэв. Өөрөөр хэлбэл 2016 онд 251.0 мянган төгрөг байсан бүрэнтэтгэврийндоод хэмжээ 310 төгрөг болж өсөв. 2020 онд тэтгэвэр нэмэхэд зориулж 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Үр дүнд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 410.000 гаруй иргэний орлого нэмэгдэнэ.Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг 2018, 2019 онуудад нэмэгдүүллээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оноос хойш 24.2 хувь, асаргааны тэтгэмжийн хэмжээ 18.5-78.2 хувиар нэмэгдсэн байна. 2020 онд ч нэмэгдүүлнэ. Засгийн газар ахмадуудынхаа тэтгэврийг жил бүрээр нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлж хэвшив. Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ БНМАУ-ынтэтгэврийн тухай хуулиар 1991 онд тухай үеийн Засгийн газрын шийдвэрээр тэтгэвэрт гарах наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж 1997 онд тэтгэврийг нь зогсоож нөхөн олговор олгосон иргэдийн тэтгэврийг ирэх оны 1 дүгээр сараас 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ арга хэмжээнд 21200 иргэнхамрагдана. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснийг буурууллаа. Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтийн хурдтай харьцуулахад өндөр, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг иргэдийн дундаж ажиллах хугацаа захиргааны ажил эрхэлдэгиргэдийнхээбага байгаатай уялдахгүй байсан. Иймддээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэх, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг даатгуулагчийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байхаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-д өргөн мэдүүлж,2018 оны 02 дугаарсарын 02-ныөдрийн чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулиар нэг талаас ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, улмаар тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өсгөхөд чиглэсэн, нөгөө талаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааны болзол хангасан даатгуулагч өөрөө хүсвэл 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалинг 3 жилдарааланнэмэгдүүллээ 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг У.ХүрэлсүхийнЗасгийн газар 3 жил дараалан хэрэгжүүлэв. 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэв. Харин 2018, 2019 онуудад төрийн албан хаагчдын цалингинфляцийнтүвшинтэйуялдуулан тус бүр 8 орчим хувиар нэмэгдүүлж, мөн ажлын байрны нөхцөлөөс хамааруулан төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг шинэчлэв. 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг дахин 8 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргав. Ингэснээр 2014 онытүвшнээсбагш нарын цалин хөлс 58 хүртэл хувиар, эмч, сувилагч нарын цалин хөлс 76 орчим хувиар, бусад төрийн албан хаагчдын цалин 26 орчим хувиар нэмэгдлээ. Төрийн албан хаагчдын цалинг 2018, 2019, 2020 онуудад нэмэгдүүлэх, ангилал зэрэглэл ахиулах, удаан жилийн нэмэгдэл олгох,урамшуулал олгох зэрэг олон арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 1070.0 мянган төгрөгт хүрч 2014 онытүвшнээсдунджаар 48.9 хувиар нэмэгдлээ. Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо Төрийн үйлчилгээний салбар болох сургууль, эмнэлэг, цэцэрлэгт 128.1 мянга орчим төрийн албан хаагчид ажиллаж байна. Эдгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өөр нэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр болов. Энэ нь төрийн үйлчилгээний салбарт 6 жилээс дээш ажиллаж байгаа албанхаагчдад5-25 хүртэлх хувийн үндсэн цалингийн нэмэгдэл олгохоор 2020 оны улсын төсөвт 142.7 тэрбум төгрөг тусгуулав. Энэхүү санаачилгын хэрэгжилтийг хангахаарХНХЯажиллаж байна. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмуудыг шинэчлэн батлуулсан. Энэхүүжурмаарзахиргааны албан хаагчид илүү цаг,долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдөр, шөнийн цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн хөлсийг 1.5-2 дахин нэмэгдүүлэн тооцож олгохоор шийдвэрлэв. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулав Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль-ийн төслийг батлуулж малчид тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэвэрт гарч эхэллээ. Энэхүү хуулийн хүрээнд 2018-2019 онд 10.0 мянга орчим малчин тэтгэврийн насаа 5 жилээр наашлуулан тэтгэврээ тогтоолгов. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, цаг наргүй, амралтгүй ажилладаг малчдаа 5 жилээр тэтгэврээ наашлуулж тогтоох, нийгмийн хамгааллын баталгаагаа эрт хангах боломжийг олголоо. Гадаад улсад ажилласан хугацаагаа ажилласнаар тооцуулж,тэтгэвэр авах боломж нээгдлээ Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсынхаа иргэдийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улстай2018 онд,Бүгд Найрамдах Чех улстай 2019 онднийгмийн хамгааллын хэлэлцээрүүдийгсоёрхон батлуулсан. Үр дүнд нь Польш, Турк, Чех улсуудад ажиллаж амьдарч байгаа 14.000 орчим Монголчууд тухайн улсад ажилласан хугацаагааМонгол улсдааажилласнаар тооцуулах, ажилласан хугацаа, төлсөн шимтгэлдээ дүйцэх тэтгэврийг тухайн улсаасаа авах, богино хугацааны тэтгэмжүүдийг авах боломжийг бүрдүүлсэн.Монголчууд өөрийн улсын тэтгэврийн даатгалаас гадна өмнө ажиллаж байсан эдгээр орнуудаасаа давхар тэтгэвэр авч нийгмийн баталгаа нь хангагдах юм. Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа нийгмийн баталгааг хангах тал дээр ч онцгой анхаарч байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр болов Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 1995-2019 онуудад төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /420 000 төгрөг/-нээс10 хувиар тооцон нэг удаанөхөнтөлөх боломжтой боллоо.Жишээлбэл, нэг иргэнсард42.0 мянган төгрөг, нэг жилд504.0 мянган төгрөг нөхөн төлнө.Энэхүү хууль 2020 оны нэгдүгээр сарын 01 өдрөөс хэрэгжиж 2020 оны арван хоёрдугаар сарын 31-нддуусгавар болно. Эхчүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэхээр болов Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг урамшуулах, нийгмийн баталгааг нь сайжруулах, хүн амыг өсгөх бодлогуудыг Засгийн газраас дэвшүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлнэ. Уг хуулийн хүрээндЭхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.Жишээлбэл, 4хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийнулсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг6 жилээрнэмэгдүүлэн тооцож, цалингаас тэтгэвэр бодох хувь 9 хувиар нэмэгдэх болно Эхчүүдийн хүүхдээ асарч байххугацаанд ньшимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байхаархууль эрх зүйн орчин бүрдүүлэв. Сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгохоор боллоо.Эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг50 хувийгтэтгэмжийн даатгалын сангаас болон улсын төсвөөс, 50 хувийг эх өөрөөтөлөхөөр болсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэдбүртолгодог боллоо Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэдбүртхүсэлт гаргасан сараас эхлэн олгоно. Энэхүү арга хэмжээний хүрээнд 1130 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэв. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр-ийгбатлуулав Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон бодлого, хөтөлбөрхэрэгжүүлснийүр дүнд ажилгүйдлийнтүвшин2016-2018 онуудад 10.0-7.8 хувь болж буурлаа. Мөн хөдөлмөрийн насны хүн амдэзэлжбайгаа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувь хэмжээ буюу хөдөлмөр эрхлэлтийнтүвшин2016 оноос хойш 65.5 хувь болж өссөн байна. Цалин,тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал олгох замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төрөл бүрийн бодлого хэрэгжүүлэв. Үр дүнд нь өрхийн орлого 2016 онд 944.153 төгрөг байсан бол 2018 онд 1.181.067 болж нэмэгдлээ.Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхээр Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр-ийгЗасгийн газар 2019 онд батлуулав. Хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Зохион байгуулалттайгаар экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын дэмжлэгтэйгээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах; Хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн үндсэн 5 зорилтыг дэвшүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойллоо.Өрхийн орлого 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1264.0 мянган төгрөгт хүрч 2016 оноос (944.1мянган төгрөг) 33.9 хувиар өссөн.Гадаадын ажиллах хүчийг 2016 онооё 42 хувиар бууруулсан. МСҮТ, Политехник коллежийнсуралцагчдадсар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болно Засгийн газар 2019 оноосМСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. 2020 оноос эхлэнтэтгэлгийнхэмжээг 200.000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Энэхүү тэтгэлэгт төр, хувийн хэвшлийн 80МСҮТ, Политехник коллежийн 36.000 орчим суралцагч сар бүр хамрагдаж байна. 2020 онд 79.9 тэрбум төгрөгийг төсөвлөв. МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлыначааллыгбууруулж, урамшууллын хэмжээг нэмэгдүүллээ. МСҮТ, Политехник коллежийн багш нарын ажлыначааллыгбууруулах зорилгоор 45цагийн багцыг 36 болгож буурууллаа. МөнМэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюуМСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнг үндэслэн цалингийн 5 хүртэлх хувийг олгож байсныгүе шаттай нэмэгдүүлэн 15 хувиар олгохоор нэмэгдүүлэн батлууллаа.Түүнчлэн ажилтнуудын ажлын байранд тавигдах мэргэжлийн ур чадвар, хүлээх хариуцлага, ажлын байрны нөхцөл байдалд ажлын байрны үнэлгээ хийж, үр дүнг үндэслэн албан тушаалын ангилал, зэрэглэлийг цалин хөлстэй нь уялдуулан шинэчлэн батлуулахаар болов. Хүүхэд хамгаалагч төслийг хэрэгжүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүүхэд хамгаалагч туршилтын төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн 2019 онд цэрэг, цагдаа, боловсролын байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 194 хүүхэд хамгаалагч, 1940 сайн дурын ажилтан ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурч эхэллээ. Ази, Номхон далайн бүсийнIVконгрессыг зохион байгуулав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийнIVконгресс Улаанбаатар хотод 2019 оны 07 дугаар сарын 02-03-ныөдрүүдэд зохион байгуулав.Энэ удаагийнконгресстбүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 600 гаруй төлөөлөгч оролцож 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж өөр өөрийн сайн туршлагаа хуваалцлаа.Конгрессоор хэлэлцсэн асуудлаар Улаанбаатарын тунхаглал-ыгтөлөөлөгчид батлан гаргасан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах хөгжлийн төв ийг байгуулав Монгол Улс, БНХАУ-ынЗасгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв-ийн барилгыг дуусгаж 2019 онд Засгийн газарт хүлээлгэн өглөө.Төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох үйлчилгээ үзүүлнэ.Мөн 250 хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэв. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үндсэн багшбүрийг компьютержуулав. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчийн 38 сургалтын байгууллагын багш нарыг 100 хувькомпьютерээрханав.Мөн төрийн өмчийн 25 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийгбарилга, ХАА, зам тээврийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангав. Найрамдал зусланг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болов. Хүүхдийн найрамдал зусланг Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын төсвөөс санхүүжүүлэхээр боллоо.
“Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг боллоо
2020-07-09 14:03:12 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын хэрэгжүүлэгч агенлтаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдөр /2020.01.10/ Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр , БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол Улс дахь И Пи Эс төлөөлөгчийн газрын дарга Юүн Ван Соб нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр гадаад улсад хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй иргэд тухайн улс орны дэвшилтэд технологиос суралцан нутаг буцаж ирсэн иргэдийн дотоод дахь хөдөлмөр эрхлэлт, нутаг буцах явдлыг хөхүүлэн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг танилцууллаа. Арга хэмжээнд ХНХЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Манай улс БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажилтан илгээх болон хүлээн авах ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ оноос Япон улсад Ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах тогтолцооны дагуу ажиллах хүч илгээхээр төлөвлөж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эх орондоо буцан ирэх, дотоод дахь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангах, гадаад улсад олж авсан дадлага, туршлагаа хэрэгжүүлэх, ашиглах нөхцлийг бүрдүүлэх, дотоодын хууль тогтоомжийн уялдааг хангах шаардлага тавигдаж байна. Тухайлбал Гадаад улсад хөдөлмөр эрхэлсэн иргэдийн олж авсан ур чадвартай холбогдуулан чадамжийн үнэлгээ хийж, гэрчилгээжүүлэх ажил. Уг үйл ажиллагаа нь иргэн цаашид хөдөлмөр эрхлэх, ажилд зуучлуулахад тодорхой мэдлэг, ур чадвартай болохыг батлахад нэн ач холбогдолтой болохыг холбогдох яам, агентлаг иргэдийн зүгээс хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.
Баяр наадмын өдрүүдэд бороотой байх тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
2020-07-09 13:38:05 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нэр хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Ойрын өдрүүдэд бороотой байна гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс иргэддээ үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж байна. Завьт эргүүлүүд өнгөрсөн долоо хоногт голын усанд унасан 10 хүний амь насыг аварсан. Голын түвшин нэмэгдсэн үед хүний амь нас секундаар хэмжигддэг. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулья. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллана хэмээлээ. НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин Ойрын өдрүүдэд усархаг бороо орж усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа учир нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Хоёр байршилд түймрийн зурвасыг сэргээсэн гэв. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш Баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгье. Энэ үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Баяр наадмын үеэр Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх Шадар сайдын түр журам гарсан. Журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллана гэсэн юм. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор баяр наадмын өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабенит, дотрын кабенит, мэс заслын кабенит, гэмтлийн кабенит өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд ажиллана. Шүд, эрүү нүүрний төв мөн энэ хугацаанд ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллах юм гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа
2020-07-09 13:26:05 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн 17 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт шагнал гардууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сурагчдад хандаж хэлэхдээ Энэ хичээлийн жил их онцлогтой болж өндөрлөлөө. Ковид-19 цар тахалын энэ үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг онлайнаар суралцаж, эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе гэсэн юм. Шинэ Монгол сургуулийн сурагч Б.Чинтулга Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэн оролцсон үе тэнгийн сурагч та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа их, дээд сургуульдаа амжилттай суралцах болно гэдгээ хэлье хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна хэмээлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчид: Монгол хэл 38 дугаар сургуулийн сурагч Л.Ундрах Математик Шинэ Монгол сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг Шинэ Монгол сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ 11 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх 1 дүгээр сургуулийн сурагч Д.Чингүүн 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд Нийгэм судлал Улаанбаатар эмпати сургуулийн сурагч А.Анужин 14 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин Логарифм бүрэн дунд сургуулийн сурагч Г.Энхмаа Биологи Шинэ Монгол сургуулийн сурагч Б.Чинтулга Хими Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сурагч Г.Ану-Үжин Физик 11 дүгээр сургуулийн сурагч Г.Баяртулга 11 дүгээр сургуулийн сурагч Г.Ичинноров Англи хэл Дойче шуле сургуулийн сурагч А.Итгэл Хобби сургуулийн сурагч Т.Анужин Шинэ Монгол сургуулийн сурагч Э.Чингүүн И Эс Эм олон улсын дунд сургуулийн сурагч М.Саруулбуян Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй