Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21269 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар авсан юм. Харин нийслэлийн хэмжээнд 68.66 хувь буюу хамгийн өндөр саналыг хотын Захирагч С.Амарсайхан авсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Хотын даргын хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд авчирч чадсанд иргэд сэтгэл хангалуун байгаа нь нийслэлд хамгийн өндөр санал авснаас нь харагдаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Фото мэдээ: Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын нийт 13 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газруудыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авч чадсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгыг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүллээ. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд хувийн хэвшилд байсныг ийнхүү нийслэл эргүүлэн өөрийн өмчид буцаан авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажил эхэлсэн. Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийгдэж 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэсэн юм.

Ялалтын баярт оролцсон Монгол цэргүүд Оросын цэргийн онгоцоор эх орондоо ирлээ

Аугаа их эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойн жагсаалд оролцсон Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Чингис хаан нисэх онгоцны буудалд08:33 цагтгазардлаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид мөн эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Ялалтын баярт Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 75 алба хаагч оролцсон бацэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командалсан.

Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан контентийн уралдаан зарлаж байна

УЛААНБААТАР ХОТОД ШИЛЖИН ИРЭГСДЭД ЗОРИУЛСАН КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ Зорилго:Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх, хотын амьдралын дүрэм, журам, соёлын онцлогийг шилжин ирж байгаа иргэн бүрт ойлгуулах, тэднийг хотын үйлчилгээ авах, баримт бичгээ цэгцлэх, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах. Үндэслэл:Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр Сэдэв:Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан Хотод амьдрах ухаан Бүтээлд тавигдах шаардлага: Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлагын агуулгыг бүрэн илэрхийлсэн байх; Эерэг хандлагатай, анхаарал татахуйц, шинэлэг, ёс зүйн, гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн байх; Дахин нийтлэх, түгээх зэргээр уг бүтээлийг ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана; 15-30 минутын хугацаатай, видео, анимэшн хэлбэрээр бүтээгдсэн, сургалтад ашиглагдахуйц байх; Хүний эрх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн агуулгатай, эрх зүйн зөрчилгүй байх. Хугацаа: Бүтээл ирүүлэх хугацаа: 2020.07.20-ны өдрийн 17.00 цаг хүртэл. Бүтээл шалгаруулах хугацаа: 2020.07.21-2020.07.23-ны өдөрт. Шагнал гардуулах хугацаа: 2020.07.24-ний өдөр. Уралдаанд оролцох журам: Уралдаанд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирж Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлага авна. Уралдаанд ирүүлэх бүтээлээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирж заасан хугацааны дотор өгнө. Шагналын сан: Тэргүүн байр -1 бүтээлд 7.000.000₮ Дэд байр-1 бүтээлд 5.000.000₮ Тусгай байр-2 бүтээлд 1.500.000₮ /тус бүрд/ Уралдааныг зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 329169, 99078106

Газар эзэмшиж, ашиглах журмын төсөл боловсруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон нийслэлийн Засаг даргын 14 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар нэгж хороолол байхаар төлөвлөгджээ. Төлөвлөлтөнд тусгагдсанаар 2020 он гэхэд тус талбарт нийт 37,700 хүн ам байхаар тооцсон бол одоогийн байдлаар хүн амын төлөвлөлт нь 68 хувьтай хэрэгжиж байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудын төлөвлөлт сургууль 81,5%, цэцэрлэг 35%, эмнэлэг 85% хувийн хэрэгжилттэй байна хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга мэдээллээ.Тэрбээр орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны тодотголыг дэлгэрэнгүй мэдээллээд, 6 зорилтын хүрээнд төлөвлөлтийг хэрэгжүүлж байна гэлээ. Мөн орон сууцны хангамжийн төлөвлөлтөөр нийт 25293 өрхийн 91055 иргэн оршин суух бөгөөд 6 бүсчлэлд хуваагдахаар төлөвлөгдөж байна хэмээлээ. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй 11 барилга байгууламжыг шинэчлэн барилгажуулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нэг хүнд ноогдох ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг сануулаад холбогдох бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай гэв. Тэрбээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж ажилла.Тооцсон төлөвлөсөн тоо баримтаа хөрсөн дээрээ буулгаж ажиллах хэрэгтэй.Өнгөрсөн хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлийг давтахгүйн тулд энэ төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй хэмээлээ. Ийнхүү уг асуудлыг дахин судалж дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм. Нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 456 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангажээ. Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгаж ажилласан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер тодотгон хэллээ. Зориулалтын дагуу газраа ашиглаагүй байршлуудыг нийтийн эдэлбэр болгон тохижуулна Нийслэлийн Засаг даргын энэ сарын 12-ны өдрийн 14 дугаар хуралдаанаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц гарц зэргээр төлөвлөж буй 20 байршлын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай тэмдэглэл гаргаж байв. Тус үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх, Баянгол, Хан-уул дүүрэгт газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй нийт 20 байршил байгаа аж. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй 9, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн 11 байршил байгаа аж. Эдгээр 11 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн төсөл боловсруулж мэдэгдэл хүргүүлжээ. Харин 9 байршлын газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдээгүй байна. Учир нь газар дээрээ стандартын дагуух хашаа хайсыг барьж эзэмшиж буй боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байна хэмээн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу 9 иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, газар чөлөөлсөн байршлыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгуулах саналтай байна гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх байршлуудад нэг бүрчлэн ажиллаж хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг гаргасан байна. Нийт 60124м2 талбайг хамарч буй уг байршлуудад 3 ерөнхий боловсролын сургууль, 1 цэцэрлэг, амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх 6 талбай, орон сууцны гадна талбайн тохижилт, автозогсоол явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой 10 байршил байгааг судалгаагаар тогтоожээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангаж буй ажлыг сайшаагаад он дуустал үргэлжлүүлнэ хэмээлээ. Тэрбээр эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах журмын төслийг боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгож дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.