Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр269иргэн эх орондоо ирэх бөгөөд17:00 цагтЧингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтайбайна гэжУлсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөрСөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднээставан сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан талаар мэдээлсэн.

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

Цэвэр агаартай хот олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа юм. Тус хурлыг нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академи, АШУИСургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдолхариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал 2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Мөн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг энэ хурлаар сонсож Нийслэлээс гаргах бодлогод тусгах гээд олон талын ач холбогдолтой. Гадны эрдэмтэн судлаачид түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж дүгнэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн эхний 60 километр замыг барьж дуусган хөдөлгөөнийг нээсэн байна

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсан бөгөөдөнгөрсөноноос барилгын ажлыг эхлүүлсэн юм. Энэ жилийн зам барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэнЕрөнхий гүйцэтгэгч Макс рөүд ХХК гүйцэтгэж байгаа аж. Одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. УГ АВТО ЗАМЫГ ЭНЭ ОНД БАГТААН БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ Тус авто замын барилгын ажлын хүрээнд: СТВ хольцынгурван үйлдвэр, Асфальтбетон завод хоёр, Хоолой цутгалтын үйлдвэр хоёр, чулуу ангилан бутлах таван үйлдвэр, Тээрмийн үйлдвэр нэг, Бетоны нэгүйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэжЗам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09.00-17.00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтойгэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэжУлсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.