Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна
2020-06-26 11:11:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна](/uploads/f1e62f9837581117e5f864dfe99159a8b34fb5ea.png)
Агаарын тухай хуулийн 15.1.-т Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон, 2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулжээ. Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм. Иргэд тус журмын төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын11-314876 дугаарт болон[email protected]хаягаар саналаа өгөхийг уриалж байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
![НҮБ-ын төрийн албаны өдөр тохиож байна](/uploads/4d5170668638e3b516b8b3abdcf55f877be65564.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг Төрийн албаны өдөр болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн зүгээс НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн билээ.Мөн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийг олон улсын байгууллага дэмжиж буйн нэгэн илрэл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төсөл юм. Энэ удаагийн Төрийн албаны өдрийг НҮБ-аас COVID-19 цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад гол анхаарлаа хандуулан байна. Тэргүүн эгнээнд COVID-19 цар тахал өвчний эсрэг тэмцэж буй төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх нь сэдэвт олон хүний амь насыг аврах ажлыг дэмжин урамшуулсан виртуал арга хэмжээг зургаадугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 21.00-23.00 цагийн хооронд НҮБ-ын төв байранд зохион байгуулах юм. Жил бүр тохиодог Төрийн албаны өдрийн гол зорилго нь Төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэж, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийнхнийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудах, улс орныхоо хөгжилд төрийн албаны оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзэж, төрийн үйлчилгээний ач холбогдлыг нийгэм орчиндоо түгээн дэлгэрүүлэхэд оршино. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид Та бүхэнд НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье!
2021 онд нийслэлийн 1077 угсармал орон сууцны 30 хувь буюу 375 барилгыг дулаална
2020-06-21 21:51:26 Нийтлэгдсэн: Нийгэм![2021 онд нийслэлийн 1077 угсармал орон сууцны 30 хувь буюу 375 барилгыг дулаална](/uploads/e73d25ba02415d5f4c6d6da085c77daf562d319e.jpg)
Нийслэлийн засаг даргын тамгын газар 2017 онд НҮБ-ын Тогтвортой эрчим хүчийг бүгдэд (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжих Барилгын хэмнэлтийн хурдасгуур (BEA) хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан билээ. НБОГ-ын дарга Э.Баттулга ICLEI олон улсын байгууллагын шугамаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтын бага хуралд оролцож, 2019 оны Сөүлийн хотын дарга нарын форум-д Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал оролцож, Барилгын хэмнэлтийн хурдасгуур санаачилгын хүрээнд угсармал орон сууцанд эрчим хүчний аудит хийж буй төслөө танилцуулан олон улсын байгууллагуудын дэмжлэг авах боломжийг бүрдүүлэн ажилласан. Т.Гантөмөр даргатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ийн техникийн туслалцаатайгаартай угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж, үүний дүнд 2019 онд уг хөтөлбөрийн 2 дахь шат хэрэгжих 8 хотын нэгээр шалгараад байна. ИйнхүүУЛААНБААТАРХОТ улсынхаа хүлэмжийн хийг бууруулах зорилтод оруулах хувь нэмрээ тодорхойлсон анхны хот болж байна. Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа ба С.Амарсайхан даргатай хотын баг өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай болгоходОНЦГОЙанхаарч ийнхүү Нийслэлийн 1077 угсармал орон сууцыг бүрэн дулаалах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2019 ОНД УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГЫН АЖЛААР 24 БАРИЛГА ДУЛААЛСАН. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүнтэй уулзалт хийж зөвшилцсөний үндсэн дээр 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ ажлын үр дүнд Нийслэл хотод 24 барилгын дулаалгын ажлыг хийж дуусгаад байна. Үүнээс Баянгол дүүрэгт 11 барилга дулаалсан. Бид 1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн ба 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийлгээд байна. Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны шалгаруулалт хийгдэж байна. Түүнчлэн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 12 сургууль цэцэрлэгийг дээвэр, хана, шал, суурийн иж бүрэн дулаалгыг хийж 2019 онд ашиглалтанд өгч олон эцэг эх, багш нарын талархал хүлээсэн билээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2020-06-21 21:47:17 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна](/uploads/45133f437c72fa015e1552afc2345959c24ca536.jpg)
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.Тодруулбал Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргасан байна. Түүнчлэн нийслэлийн Аврах анги 105-ийн алба хаагчид Завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянзүрх дүүргийн 11-р хороо Адам Евагийн Хөшөөний баруун талд Загас үржүүлгийн орчимд 2 иргэн живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан. Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, автомашинаар гол гатлахгүй байх, аюулгүйн гарц, самбар,тэмдэг тэмдэглэгээтэй газарт усанд орохгүй байж аюулгүй байдлаа хангахыгнийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
![ВЕБ САЙТ болон ЦАХИМ ОРЧНЫ ҮЙЛЧИЛГЭЭ эрхлэгчдэд МЭДЭГДЭЛ](/uploads/946bea45d36018a7a253ec4bd179076c80cf3fff.jpg)
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас /2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59:59/ өмнө зогсоох үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг устгах эсхүл хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна. Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд Вэб сайтын үйлчилгэээрхлэгчдийн ЖАГСААЛТ Цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд Фэйсбүүк цахим хуудсыг түр хугацаанд идэвхигүй болгох ЗААВАР/Зааврыгфайл хэлбэрээр татаж авах/ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО 2020/06/19
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй