TENGER BELLA BEAUTYсалоны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын нэг нь иргэн Г.Тэгшжаргалыг сонгон авч арьс өргөж чангалан 5-10 насаар залуужуулах АЛТЕРА үйлчилгээндээ оруулжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар
Ковид-19 Зүрх судасны өвчин. Анагаах ухааны доктор, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа
2020-05-18 08:24:29 Нийтлэгдсэн: НийгэмМаргааш өдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. -Тавдугаар сарын 17-18-ны 20:00цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур:Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 12-17 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. Энэ сарын 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ Энэ сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Тавдугаар сарын 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Эх сурвалж:ЦУОШГ
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээрсарын 1-30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45сая баримтаас бүртгэгдсэн 28 саябаримтыг хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар:04339857 30 мянган төгрөгийн азтан 25,530 100 мянган төгрөгийн азтан 2,520 Нэг сая төгрөгийн азтан 235 Гурван сая төгрөгийн азтан 15 Таван сая төгрөгийн азтан 4 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтаншалгарсангүй. Супер шагналын тохирлын дугаар77385917бөгөөд энэ удаагийн тохирлоорсупер азтан тодорсонгүй. Супер шагнал 40 сая төгрөг байв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй