Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, 7 иргэнийг шалгарууллаа
2020-05-20 11:11:02 Нийтлэгдсэн: НийгэмЖил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийгТатвар төлөгчдийн өдрүүд болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 21 дэх жилдээ ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА уриан дор Татвар төлөгчдийн өдрүүд 2020-ийгорон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Татварын газраас Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэнийг шалгаруулав. Нийслэлийн шилдэг 20 татвар төлөгч аж ахуйн нэгж: Ай Ди Эм Эн ХХК, Анунгоо фарм, Ар Ди Си Си ХХК, Зэт Ти Ти Транс ХХК, Медмонгол ХХК, Монретранс ХХК, Нарантээг ХХК, Петровис ойл ХХК, Пи Эс Си ХХК, Сөүлсэниорс товер ХХК, Түмэншувуут ХХК, Ус сувгийн удирдах газар, Хамтын зам ХХК, Хуавейтехноложи ХХК, Альфакварц ХХК, Бетастар ХХК, Таван богд фүүдс ХХК, Эс Эл Эс беарингс Монголиа ХХК, Агммайнинг ХХК, Мэйдиргоби ХХК/ Нийслэлийн шилдэгтатвар төлөгч 7 иргэн: Бямбадорж.Уянга /Хан-Уул дүүрэг/ Хандсүрэн.Хатанбаатар /Хан-Уул дүүрэг/ Дэрэмчимэд.Одзаяа /Хан-Уул дүүрэг/ Төмөр.Ариунаа /Хан-Уул дүүрэг/ Дов.Хишигжаргал /Чингэлтэй дүүрэг/ Сэр-Од.Оюунчимэг, /Чингэлтэй дүүрэг/ Цэдэв.Рэгзэдмаа /Сүхбаатар дүүрэг/ НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
ОУВС АЖЛЫН ХЭСГИЙН ТҮВШИНД МОНГОЛ УЛСАД 99 САЯ АМ.ДОЛЛАРЫН ШУУРХАЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ХЭЛЭЛЦЭЭРТ ХҮРЛЭЭ
2020-05-19 16:19:58 Нийтлэгдсэн: НийгэмОлон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрлээ. ОУВС-гийн хэвлэлийн мэдээг дараах линкээс харна уу. Англи хэл дээр:Энддарна уу Монгол хэл дээр:Энддарна уу
Корона вирусын эсрэг ” Нэгдмэл, хамтын тэмцэл ” үр дүнд хүрнэ
2020-05-19 12:33:58 Нийтлэгдсэн: НийгэмБид хамтдаа Корона вирусын эсрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон бэрхшээлийг даван туулах болно Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь Энэтхэгийн хөгжмийн зохиолчид, хөгжимчид, дуучдын United we Fight хэмээх гайхалтай хөгжмийн бүтээлийг толилуулж байна. Хөгжмийн зохиолч Жо Алварес, дууг Уша Утуп, Салим Мерчант, Шефали Алварес Рашид, Бенни Дайал, Сонам Калра, Чандан Бала Кальян, Жо Алварес, Саломе, Самира, хөгжимийг Табби, Пандит Рави Чари, Пандит Ракеш Чаурасиа, Устад тус тус тогложээ. Файсал Куреши, энэ дуу нь Энэтхэгийн сонгодог хөгжмийн тэмдэглэл, цохилтод англи үгсийг нэхэх, Vasudhaiva Kutumbakam буюу дэлхий бол нэг гэр бүл-ийн мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх явдал юм Энэхүү дуу нь итгэл найдвар, баяр баясгалан, уян хатан байдал, тэмцлийн сэтгэлийг агуулсан бөгөөд COVID 19-тэй хийх хамтын тэмцэлийн цөм тулгуур юм. Энэхүү вирус нь хүн төрөлхтөнд бие махбодын болон нийгмийн бүх давхарга, каст, ангилал, өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн системийг хамарч, хүн төрөлхтөнд асар их нөлөө үзүүлж байна. Түүнчлэн бидний хамтын энэ тэмцэл, тууштай тусламж, туслалцаа үзүүлэх, мэдлэг хуваалцах, бие биетэйгээ хамтран ажиллах, зохицуулалт хийж Корона вирусын эсрэг тэмцэлд нэгдмэл байх нь үр дүнд хүрч чадна гэдгийг хөгжмийн аялгуугаар олон түмэнд хүргэхийг зорьжээ. Энэхүү уран бүтээл нь биднийг хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулсан дэлхийн бүх эрэлхэг COVID дайчдад гүнээ талархаж буйн илэрхийлэл юм. Соёлын өвийг төлөөлж, соёлын өвийг эрч хүчтэй, амьд байлгахад хувь нэмрээ оруулдаг бүх уран бүтээлчдийн, жүжигчдийн хүндэтгэл юм. Энэ хүнд хэцүү цаг үед хөршүүд, танихгүй хүмүүс, эргэн тойрныхоо хүмүүст чимээгүйхэн тусалж буй олон тооны хүмүүсийг хүндэтгэж, байна. Бид хамтдаа Корона вирусын эсрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон бэрхшээлийг даван туулах болно. Энэ дуу нь дэлхийн бусад орнуудад зориулан Энэтхэгийн Гадаад Хэргийн яам-ны захиалгаар бүтэв. Энэтхэгийн Соёлын Харилцааны зөвлөл нь олон улсын ойлголцлыг бий болгох, Энэтхэг болон бусад улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх, Энэтхэгийн гадаадад зөөлөн хүчийг бий болгох үүрэг бүхий Энэтхэгийн Гадаад Хэргийн яам-ны бие даасан байгууллага юм. Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл Нью-Дели 2020 оны 5-р сарын 12
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана
2020-05-19 12:11:37 Нийтлэгдсэн: НийгэмИргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж. Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нар цахимаар мэдээлэл хүргэлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүрэг бүрт ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг орчны аюулгүй байдлыг хангах шаардлагатай газруудын мэдээлэл, стандартын бус нурж унах хүний эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц олон жил болж өгөршсөн хашаануудын судалгааг гаргасан. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг нэгдсэн стандартын дагуу тохижуулах, явган хүний зам талбайг сүйтгэж барилгын ажил хийж байгаа компаниудад нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээх ажлыг хийлгэж хяналт тавина.Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудын судалгааг гаргаад дүүрэг бүрт ажиллаж байна. Хашаа хайсны нэгдсэн стандарт мөн улс нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын бүрэн бүтэн байдал, орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна гэв. Дүүргүүдийн Засаг дарга нараар удирдуулсан ажлын хэсэг нурж унах эрсдэлтэй хашаа хороо, орчны аюулгүй байдлыг хангах мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн бөгөөд хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албадан буулгаж, тухайн зардлыг иргэн аж ахуйн нэгжээр төлүүлнэ гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээллээ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам Өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичиг нийслэлийн Засаг даргын А/456 дугаар тоот захирамжаар гарсан. Түр хашаанаас авахуулаад стандарт хангаагүй барилгуудын судалгааг гаргаад стандартыг мөрдүүлэх баримт бичгийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж шаардлага тавьж байна.Мөн явган хүний болон дугуйн замд тавигдах стандартын хэрэгжилтыг хангуулж ажиллана. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина.Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй.Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллана гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой гэжнийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй