“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-т 43.2 км авто зам тавихаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар Монгол наадам цогцолбор-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжих, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий газрын эрхийг шилжүүлэх, Налайх олон улсын ачаа тээврийн парк байгуулах тухай болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах зэрэг есөн асуудал хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10.00 цагт эхэлнэ Монгол наадам үндэсний спорт цогцолбор-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Түүнчлэн үндэсний уламжлалт нүүдэлчин ахуйн соёл, ёс заншил, эрийн гурван наадмыг сурталчлах, орчин үеийн спортыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын ая тухтай амарч чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, Монгол орон, Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоог хангахад анхаарсан байна. Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14,880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн аж. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136 хувийн биелэлттэй байна Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-ын 29/33 дугаар тогтоолоор баталсан. Тус төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд гурван удаа цахим дуудлага худалдаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газар худалдан, нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130.0 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд газрын төлбөрөөс 80.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136.2 хувийн биелэлттэй байгаа юм. Эдгээр мэдээллийн дэлгэрэнгүйг маргааш Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас хүлээн авна уу. Хуралдааныг фэйсбүүк дэх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар шууд дамжуулах болно. Эх сурвалж:Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд Ковид-19 цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө. Дэлхийн олон улсад тархаад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12,750 аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ. Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн түймэр буурчээ Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллах юм. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглож, өнжмөл өвс шатаахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласнаар өнжмөл өвсний болон ой хээрийн түймэр өнгөрсөн жилийн мөн энэ үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна. Нам даралтын зуухны тоог бууруулна Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа. Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа. Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд дунд болон доод шатны зарим албан тушаалтнууд хүнд суртал, авилгал хээль хахуулиас гадна хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас ажлаас нь халсан талаар хэллээ. Тэрбээр төрийн ажлыг цалгардуулалгүй, иргэдийн эрх ашгийн төлөө өндөр хариуцлагатай ажиллахыг цохон тэмдэглээд иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээг авахад чирэгдэлгүй хурдан шуурхай өгч ажиллахыг хүслээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цагдаагийн хэлтэс ​“Ногоон дуу хоолой” аянд нэгдэж, 60 мод тарила

Экологийн цагдаагийн албанаас НОГООН ДУУ ХООЛОЙ АЯНзохион байгуулж байгаа билээ. Бид нэг нэгэндээ байгальд ээлтэй эерэг зөв шаардлага тавьж байж цэвэрхэн, аюулгүй орчинд амьдарч чадна. Уух ус, амьсгалах агаар, амьтад, гишгэх хөрс шороо, мод ургамал бүгдэд ээлтэй амьдарцгаая уриатай тус аянд төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсээр байна. Тус аяндИАТ дэх Цагдаагийн хэлтэснэгджээ. Мөнахлагчийн зөвлөлөөс нь ОДОНТОЙ ЭЭЖҮҮД төрийн бус байгууллагатай хамтран мод тарьжээ. Тэд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 ширхэг мод шинээр тарьсан байна.

Теле хичээлийн ШИНЭ хуваарийг хүргэж байна

Ерөнхий боловсролын дунд сургуулийн теле хичээлийн энэ 7 хоногийн хуваарийг хүргэж байна. Ерөнхий боловсролын 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан теле хичээл дараах хуваарийн дагуу телевизүүдээр гарна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.