Ковид-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийх юм. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - Хүрд компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлана. Мөн өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт Яармаг-100 орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шинэчлэл: Амьжиргааг нөхөн сэргэх төлөвлөгөө
2020-05-06 10:27:42 Нийтлэгдсэн: НийгэмЕвропын Сэргээн Босголт Хөгжлийн банк Нийслэлийн хатуу хог хаягдлын салбарт дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд 9,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хийхээр болсон. Энэхүү санхүүжилт нь Монгол Улсад хог булж устгах Европ стандартын ландфил байгуулах, хог цуглуулах шинэ тоног төхөөрөмж худалдан авах, барилгын болон барилгын нураалтын хог хаягдал дахин боловсруулах байгууламж шинээр танилцуулж нутагшуулах юм. Европын холбооноос энэхүү хөрөнгө оруулалтыг дэмжиж 4.9 сая еврогийн буцалтгүй тусламж олгож байгаа. Төслөөр Улаанбаатар хотын Морингийн давааны хогийн цэгийн хог булшлах хүчин чадлыг нэмэгдүүлж, мөн барилгын болон барилгын нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах юм. Ландфил байгууламжийн талаарх төслийн (2016 онд ERM компанийн боловсруулсан) тайланд хогийн цэгээс хаягдал цуглуулж амьдралаа залгуулдаг цөөнгүй хүн байгааг тогтоосон байдаг. Төслийг хэрэгжүүлэх үед эдгээр хүмүүсийг хогийн цэгт нэвтрэхийг хориглох, ингэснээр тэдний амьжиргааны эх үүсвэр алга болж өөр хогийн цэг рүү шилжих эсвэл амьжиргааны өөр эх үүсвэр хайх шаардлагатай болно. Түүнчлэн Морингийн давааны хогийн цэгт бүх барилгын хог хаягдлыг шилжүүлж эхлэх болсонтой холбоотойгоор Нарангийн энгэрийн хогны цэг болон Цагаан давааны хогны цэг дээр хаягдал цуглуулдаг хүмүүсийн өрхийн амьжиргаанд ч мөн нөлөөлнө гэж үзэж байна. Монгол Улсын хууль журам болон ЕСХБ-ны үйл ажиллагааны шаардлага 5 (Газар чөлөөлөлт, Албадан нүүлгэн шилжүүлэлт, Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлт) - ын хүрээнд Төслийн талбараас хаягдал цуглуулж амьдардаг иргэдийг нөхцөлийг дордуулахгүй байх үүднээс Амьжиргааг нөхөн сэргээх хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрт албан бус хаягдал цуглуулдаг хүмүүс болон худалдан авагчдад төсөл хэрэгжсэнээр үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийж нөлөөллийг бууруулж тэдгээр иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авах тухай дурдсан.
Гурав хоног үргэлжлэх дадлага сургуулилалтын нээлтийн ажиллагаа
2020-05-06 10:22:11 Нийтлэгдсэн: Нийгэм“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт эхэллээ
2020-05-06 10:11:32 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалт өнөөдөрнээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гишүүд оролцлоо. Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб болон 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм. Дадлага сургуулилалтыг нээж нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэхдээ Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалтыг хийснээрээ бид болзошгүй эрдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц бололцоогоо бодитоор үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтдөө цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Коронавирусийн дэгдэлт гарсан тохиолдолд дэлгэх 100 ортой эмнэлгийг урьдчилсан байдлаар ашиглалтад авахад бэлэн болсон. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. Цаашдаа 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа гэдгийг онцолж хэллээ. Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын үеэр Мэдээллийн аюулгүй байдлын баг, Захиргаа санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Ар тал хангалтын баг, Үйл ажиллагааны багуудад хуваагдаж үүссэн цагийн байдалд тодорхой хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааг явуулах аж. Өнөөдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт хийгдэх юм байна. Харин маргааш буюу пүрэв гаригт Чингэлтэй дүүрэгт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоох, Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт Яармаг-100 орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалт гурван өдөр үргэлжилнэ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ҮБХИС-ийн харьяа "Ном мэдээллийн төв"-ийн шав тавих ёслол боллоо
2020-05-05 17:25:30 Нийтлэгдсэн: НийгэмҮБХИС-ийн харьяа Ном мэдээллийн төв-ийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг барилгын ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын наймны өдрөөс эхэлсэн бөгөөд ирэх оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Ном мэдээллийн төв-ын шав тавих ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, БХЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ҮБХИС-ийн удирдлагууд болон Ном мэдээллийн төв-ын барилгын ажлыг гүйцэтгэх Л.Мөнхдалай захиралтай Рок Пэйнт групп ХХК-ын хамт олон оролцлоо. Тус барилга нь архитектурын шийдлийн хувьд 18 харьцах нь 30 метрийн талбайг хамарсан цэргийн мөрдөс хэлбэртэйгээр баригдах юм. Мөн орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн лифт, гүүртэйгээр дотоод зохион байгуулалтыг төлөвлөсөн байна. Уг номын санд зөвхөн ҮБХИС-ын сонсогчдын хүрээнд гэлтгүй цэргийн бүх шатны алба хаагчид өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй