119 дугаарт 14 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл авчээ
2020-05-10 15:14:02 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсад ковид-19 халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдөр буюу 03 дугаар сарын 10-нас эхлэн 119 дугаарын утсыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажиллуулж эхэлсэн. 24 цагаар ажиллах дээрх тусгай дугаарт 47 хоногийн хугацаанд гадаадын 14 улсаас нийт 132 иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авчээ. Өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан Коронавируст Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр байрлах 119 тусгай дугаарын Шуурхай штабыг ч хамруулсан. Энэ үеэр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Нарантуяа 119 тусгай дугаарын ачааллыг яаж тэнцвэртэй ажиллуулах дадлага сургуулалтыг хийлээ. Өмнө нь 10 оператор ажиллаж байсан бол өнөөдөр дадлага сургуулилтаар 20 болгож өргөжүүлсэн. Олон улсын түвшинд яаж ажиллах ёстой тэр тоног төхөөрөмж, бааз сууриар хангагдлаа. Мөн КоллПро ХХК хамтран Shuurkhai 119 мобайл аппликэйшнийг ашиглан гадаадад байгаа монголчуудад халдварын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдийн дунд ковид-19 халдварын хандлага ямар байгааг судалгаа хийж, үнэлжээ. Үүнд Амны хаалтаа тогтмол зүүнэ гэж 73 хувь нь хариулсан Гар угаах давтамж ихэссэн үү гэхэд 99 хувь нь тийм гэж хариулсан Спиртен суурьтай гар ариутгагч танд байна уу гэхэд 84 хувь нь байгаа гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд иргэд коронавирусийн халдварын талаар хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болсон талаар Д.Нарантуяа захирал онцолсон. Тусгай дугаарын 119 дугаартай 10 шугам дээр нийгмийн эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажилтан гээд 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 ээлжээр 24 цагаар ажилладаг аж. Ээлжийн ахлагч нар өдөр бүрийн 08:00 цагт дуудлагын талаарх илтгэх хуудсыг боловсруулж ЭМЯ-нд илгээдэг. Улмаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар тус утсанд хэдэн хүн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсаныг хүргэдэг билээ. Өчигдөр л гэхэд тусгай дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь коронавирусийн үед ямар дэглэм барих, дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар лавлажээ. Гадаадад байгаа иргэддээ мэдээллийг шуурхай өгөх зорилгоор 119 апп ажиллуулж байгаа. Энэ апп-аар гадаадын 5 улсаас 13 иргэн холбогдсон. АНУ-аас 3, Швейдээс 4, ОХУ-аас 2, Австралиас 3, Японоос 1 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авчээ. Тусгай дугаарыг ажиллуулснаар: Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж, нийгмийн сэтгэл зүйд гарсан айдас, түгшүүр, ойлгомжгүй байдал, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, хөнгөлөх, үнэн зөв бодит мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх; Яаралтай тусламжийн 103, 100 дугаарын утсанд түргэн тусламжийн дуудлагатай зэрэгцэн Коронавируст халдварын шинж тэмдэг, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авах дуудлага багагүй ачаалал үүсгэж байсныг эрс бууруулсан ЗГ, УОК, ЭМЯ-ны тогтоол, шийдвэрүүдийг цаг тухайд нь олон нийтэд хүргэх, үүний дотор гадаадад амьдарч байгаа иргэд мэдээллийг шуурхай авах зэрэг ач холбогдолтой юм.
“UB Пропертиз”: Эрхэм та манай загварын байраар зочлоод иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой
2020-05-08 16:32:33 Нийтлэгдсэн: НийгэмБүрэн шинэчлэгдсэн RIVER VILLA хотхоны загварын байраар зочлоод иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой. 2020.05.01-2020.09.01-ний хооронд загварын байраар зочлоод СУПЕР АЗТАН-ны сугалаанд оролцож иж бүрэн тавилгатай 2 өрөө байрны эзэн болоорой. Онцлох мэдээ Герман чанар River villa хотхон Онцлох өрөөний зохион байгуулалт Төлбөрийн таатай нөхцөл Захиалагч бүрт бэлэгтэй Загварын байранд зочлоод iPhone11 pro хожоорой Бид таныг загварын байрандаа өдөр бүр 10-19 цагийн хооронд Их наяд плаза-н 1 давхарт урьж байна Эрхэм таньд зориулан хотхон дотроо хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болон Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийг нэг дор шийдсэн Герман чанар бүхий RIVER VILLA хотхоныг санал болгож байна. Та хүссэн байраа захиалаад хүүхдээ Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуульд ҮНЭГҮЙ сургаарай Дархлаа дэмжих цэвэр агаартай 30,000м2 тохижилтын ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй хотхон. Тав тухтай хүүхдэд ээлтэй аюулгүй, авто машингүй тоглож наадах ногоон орчин 1Герман чанар River Villa хотхон БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН RIVER VILLA ХОТХОН Герман архитекторын шийдлээр Герман стандартын дагуу баригдаж буй RIVER VILLA хотхон захиалга авч эхэллээ. Захиалагч таны хэрэгцээ, сонголтонд нийцсэн бүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ, орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс,пентхаус орон сууцыг бид таньд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагын чанх урд Сэлбэ голын эрэг дээр цогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд Хотхон дотроо Кембриджийн эрхтэй бага сургуультай. Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй. 30,000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй. В1 давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой. Орчин үеийн шийдэл бүхий 6м өндөр шилэн лобби танхимтай, 24 цагийн хүлээн авах ресепшнтэй. 1 давхартаа таны ахуйн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн. Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн: 2 өрөө 46-75,5м.кв 3 өрөө 73,5-116,5м.кв 4 өрөө 109м.кв 5 өрөө 160м.кв 3-8 өрөө 95-294м.кв Стандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын 28 өрөөний сонголттой. Дэлхийн брэндүүдээр бүрэн тоноглосон орон сууцыг бид танд санал болгож байна. Германы REHAUбрэндийн вакум цонх, ГерманыBraun Elevatorбрэндийн цахилгаан шат, ГерманыKNAUFбрэндийн Гибсэн хавтан ТОТОбрэндийн ариун цэврийн өрөөний тоноглол, LG Hausysбрэндийн ханын цаас, ПольшийнIB RUBINETTIбрэндийн сантехникийн тоноглол ГерманыABBбрэндийн цахилгааны утас Megawoodбрэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон. Таны гэр бүлд амгалан тайван байдал авчрах цэлгэр Германы Rehau брэндийн вакум цонх Солонгосын №1 LG Hausys брэндийн амьсгалдаг эко ханын цаас Чанарын илэрхийлэл болсон Германы Braun брэндийн лифтээр тоноглосон Японы Nippon брэндийн байгальд хор нөлөөгүй будаг эмульс Австри улсын Egger брэндийн паркетен шал Японы №1 Дэлхийд чанараараа танигдсан TOTO брэндийн сангийн тоноглол 2Онцлох өрөөний зохион байгуулалт Германархитекторынзураг төслийн дагуу,Герман стандартаарбаригдаж буйRIVER VILLA green residence-ийн энгийнстандарторон сууц нь46- 160 мкв 2-5 өрөөний сонголтуудтайбөгөөд95-294 мкв 3-8 өрөөний сонголттой дуплекс,пентхаусзагваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой. Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 78,9 м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 78,9 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт 78,9 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас 78,9 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг 78,9 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө 78,9 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрийн унтлагын өрөөний хэсэг 3Төлбөрийн таатай нөхцөл Та урьдчилгаа 10%-иа төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой. ①Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой. Улаанбаатар пропертиз ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан Централ капитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтранМонголд анхудаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ.Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд Орлого нотлох шаардлагагүй Хамтран зээлдэгчгүй байж болно Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна Давхар зээлтэй байж болно Гадаадад ажил эрхэлдэг байж болно Централ капитал ББСБ Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал Эрхэм та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна. ②Засгийн газраас хэрэгжүүлж буйХААН БАНК,ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ8%-н зээлд хамрагдах боломжтой Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж 4Захиалагч бүрт бэлэгтэй Зөвхөн таньд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ Захиалагч бүрт эзэгтэй таны гэрийн чимэг болсон Германы render брэндийн Гал тогооны тавилга, Үүдний шкаф бэлэглэнэ Гэрээ хийсэн захиалагч бүрт цахилгаан бараа бэлэглэнэ ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрхийн бичгийг захиалагч бүртээ бэлэглэнэ PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай Захиалагч бүртээ BSB мебель дэлгүүрийн 3% хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ 5Загварын байранд зочлоод 14 хоног бүр iPhone11 pro хожоорой Та мөрөөдлийн гэрээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манайзагварын байраар зочлон Виртуал аялал хийж төсөөллөө бодитоор мэдрэн хүссэн байртайгаа танилцаарай. Таныг сонголтоо хийхэд бид туслая Та манай загварын байраар зочлон 14 хоногт 1 удаа IPHONE11 PRO-н азтан болоорой Вэб сайт:www.ubproperties.mn Facebook:Ulaanbaatarproperties RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:77009919 Борлуулалтын алба88818242, 99092637, 86039999 Борлуулалтын алба80000535, 88030203 Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатар пропертиз ХХК
С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархая
2020-05-08 10:01:24 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж ажилласан юм. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 191 хэсгийн ахлагч буюу олон нийтийн цагдаа, 724 нийтийн эргүүл дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахин ажиллажээ. Мөн тус дүүргийн Цагдаагийн хоёр хэлтэс, Зэвсэгт хүчний анги байгууллагын 400 албан хаагчидтай хамтран 656 цэгт хөл хорионы үеийн дэглэмийг мөрдүүллээ. Өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний үр дүнг хадгалаж авч үлдэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн хэмжээнд анхаарч ажиллах ёстой гэдгийг мэдрүүлж өгсөн өндөр ач холбогдолтой дадлага сургуулилалт боллоо. Халдварт цар тахлын энэ амаргүй хүнд цаг үед хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархаж байна. Цаашид та бид хамтын ажиллагаагаа сайжруулж, уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын болон бэлэн байдлыг сайн хангаж ажилласнаар дэлхий нийтийг цочроогоод байгаа цар тахлыг цаашид тархаахгүйгээр даван туулж чадна хэмээн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллаж буй алба хаагчдад хэллээ. Чингэлтэй дүүргийн 150 мянган иргэнийг бэлэн байдалд шилжүүлснээр Улаанбаатар хотын 1.5 сая иргэн, цаашлаад Монгол Улсын 3 сая гаруй иргэний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажилд Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын тушаал, нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн хүрээнд дүүргийн Онцгой комисс хариуцаж урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дадлага сургуулилалтыг зохион байгуулж, иргэдэд эрсдэл учрахаас болгоомжлуулсан энэ үйл хэргийг амжилттай хэрэгжүүлснийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Миний аав, ээжийн ажил- миний бахархал” гар зургийн уралдаан зарлагдлаа
2020-05-07 17:40:35 Нийтлэгдсэн: НийгэмМонголын Залуучуудын Холбооны салбар холбоо болохДЦС-4 ТӨХК-ийн Залуучуудын холбооноос жил бүрийн 5-р сарын 15-ныДэлхийн гэр бүлийн өдөрлөг-ийг уламжлал болгон зохион байгуулдагбилээ. Энэ жил COVID-19 цар тахалтай холбогдуулан станцын ажилчдын хүүхдүүдийг гэрээсээ Аав, Ээжийнхээ ажлын онцлог харуулсан МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү гар зургийн уралдаанаар аав ээжийнхээ ажлын байрны онцлог, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ажилчдын гэр бүлийнхэнд станцыг таниулахадзорилготой юм байна. Уралдаан 4-6, 7-9, 10-12 гэсэн гурван насны ангилалаар явагдах бөгөөд энэ сарын 11-15-ны өдрүүдэд бүтээлээ хүлээн авах юм. Уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ: -Сонгосон сэдвийн агуулгад нийцсэн байх -Гар зургийг А4 хэмжээтэй цаасан дээр бүх төрлийн будаг харандааг ашиглан зурна -Зөвхөн өөрийн уран сэтгэмжээр зурна -Уралдаанд оролцож байгаа хүүхэд эцэг эхийн овог нэр, ажилладаг харьяалал бүх танилцуулгыг дэлгэрэнгүй ирүүлэх юм байна. Уралдаанд оролцож байгаа бүх бүтээлийг Монголын Залуучуудын Холбооны пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 90078877, 99042532утсаар авах юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй