Б.Отгонсүх: Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна
2020-05-04 13:17:56 Нийтлэгдсэн: НийгэмУлсын болон нийслэлийнтөсвөөр энэ онд Улаанбаатарт нийт52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудынөгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагааявуулж байна. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусна. Тасганы овооны зам нь 1989 онд баригдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийгдэнэ гэв. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү Өнөөдөр замынсууриныболовсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-ндэнэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээрүүшилжүүлнэ. Шулуун хэсгээдуусгасныдараа явган хүний замын ажилрууорно гэв. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ
2020-05-01 17:27:02 Нийтлэгдсэн: НийгэмКоронавирус (COVID-19) цар тахлын улмаас бид сэтгэлийн түгшүүр, эргэлзээнд автсан энэ үед чөлөөт мэдээлэл нь энэхүү хямралтай нүүр тулах, ойлгох, эргэцүүлэн бодох, даван туулахад туслах чухал ач холбогдолтой юм. Нэгдүгээрт, ийм нөхцөл байдалд мэдээллийн амин чухал ач холбогдлыг авч үзэх хэрэгтэй бөгөөд олон нийтэд мэдээлэх нь зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өвчинтэй тэмцэх арга замыг хүн бүрд өгч буй явдал юм. Ийм учраас манай байгууллага Нэгдсэн үндэстний бусад байгууллагуудтай нэгдэж халдварыг улам хурцатгаж, амь насыг эрсдэлд оруулж буй цуу яриа, худал мэдээллийн эсрэг хамтран тэмцэж байна. Асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд бид Баримт, шинжлэх ухаан, эв санааны нэгдлийн төлөө хамтдаа, Сэнсаци бүү дэгдээ хэмээх хоёр том нийгмийн сүлжээний кампанит ажлыг сурталчлахаар нэгдсэн. Эдгээр санаачилгын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд ЮНЕСКО нь хэвлэл мэдээлэлд зориулж COVID-19-ийн талаарх эх сурвалжийн төвийг байгуулсан. Энэхүү онлайн платформ нь сэтгүүлчдэд цар тахлын талаарх хуурамч мэдээллийг илрүүлэх, хямралын талаар найдвартай, үр дүнтэй мэдээлэхэд нь туслах зорилготой бөгөөд 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй сэдвээр дамжуулан үүнийг сурталчилж байгаа юм. Энэ сэдэв нь мэдээллийн эрх чөлөө төдийгүй баримтыг шалгаж, мэдээлдэг хараат бус хэвлэлийн төлөө тэмцдэг хүмүүсийн ажлыг цаг үеээ олж тэмдэглэж буй явдал юм. Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдалтай бид маш их учирдаг. Энэхүү хөндлөнгийн оролцоо нь улс төрийн, үзэл суртлын эсвэл эдийн засгийн хяналт, зорилтот хүний нэр төрийг гутаах гүтгэлгийн халдлага, дарамт шахалт аль нь ч бай бүгд сэтгүүлчдийг, нэн ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийг дуугүй болгох зорилго агуулсан байдаг. Харамсалтай нь бидний өнөөгийн нөхцөл байдлын онцгой шинж чанар нь сэтгүүлчдэд үзүүлэх дарамтыг улам бүр нэмэгдүүлж байна. Мөн тулгарч буй хямрал нь сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн тодорхой бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээлбэл, дижитал технологи руу шилжих шилжилт хурдацтай байгаа энэ үед зар сурталчилгааны орлогоос ихээхэн хамаардаг олон хэвлэлийн орлого нь буурч, зарим нь хаагдахад хүрч байна. Эцэст нь сонинууд үйл ажиллагаагаа багасгах эсвэл зогсооход хүрдэг төдийгүй ертөнцийг харах өөр өөр өнцөг, үзэл бодлын олон янз байдалд шаардлага бүхий зүйлээс олон нийтийг салган холдуулахад хүргэх юм. Энэхүү хямралын бидэнд ямар нягт харилцан хамааралтайг харуулсан энэхүү ертөнцөд хэвлэлийн олон янз байдал, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдалд заналхийлсэн, халдсан бүхэн бидэнд хамаатай. Ийм учраас НҮБ-ын байгууллагуудын тогтолцоо нь дэлхий даяарх хэвлэл мэдээллийн байгууллагууд, засгийн газар, хууль эрхзүйн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн шинэ эвслүүдийн хамтаар сэтгүүлчдийг, тэдний тусгаар тогтнол, үнэний төлөөх тэмцлийг дэмжиж байна. Өнөөдөр би эдгээр хүчин чармайлтыг дахин нэмэгдүүлэхийг уриалж байна. Энэ чухал мөчид төдийгүй ирээдүйн төлөө бидэнд чөлөөт хэвлэл шаардлагатай бөгөөд сэтгүүлчид бид бүгдэд итгэн найдах чадвартай байх хэрэгтэй.
Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө үү
2020-05-01 11:10:21 Нийтлэгдсэн: НийгэмТаны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээрхороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийгөнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна. Тодруулбал, 2020 оны тавдугаарсарын 1-ний23:00 цагаас тавдугаар сарын 3-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэнэ. Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэжНийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Дулааны шугам угсралтын ажлыг Хасу мегаватт ХХК хийх юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй