Өнөөдөр СӨҮЛ-УБ чиглэлийн шууд нислэгээр 271 хүн эх орондоо ирнэ

Өнөөдөр СӨҮЛ-УБ чиглэлийн шууд буюу дамжин нислэг хийгээгүй 271 хүн өнөөдөр эх орондоо ирнэ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны 20:40 цагтБуянт-Ухаа нисэх буудалд газардсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нислэгийн явцад болон Инчеон, Буянт-Ухаа боомтод ажиллаж, зорчигчдын биеийн байдалд хяналт тавин тандалт хийн ажилласан билээ. Маргаа буюу тавдугаар сарын 2-ндФранкфурт-Улаанбаатар транзит нислэгээр нийт 13 улсаас263 иргэнтус тус ирэх юм. Ийнхүү гурван өдрийн хугацаанд нийт 807 хүн эх орондоо ирнэ.Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах бөгөөд нийт 7 байршилд тусгаарлан байрлуулах юм.

Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 7 улсын 278 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29,эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43,жирэмсэн болон асран хамгаалагчтай 13,оюутан 41,хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95,хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52хүн байна. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Зүчи, Корпорэйт зочид буудал болон Сэлбэ ресорт амралтын газарт байрлуулж, 21 хоног тусгаарлах юмгэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

‘’COVID-19’’ халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлт’’ сэдэвт сургалт зохион байгуулж байна

Корнавируст халдвар (COVID-19)-ын цартахлын хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах хүрээнд эмнэлгийн мэргэжилтнийг сургах дадлагажуулах үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайдын А/32 дугаар тушаалаар батлагдсан Коронавируст халдварын эмнэлзүйн зөвлөх баг-тай хамтран шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Ээлжит энэ удаагийн сургалтыг коронавируст халдварын үед эрчимт эмчилгээний багийг ахлах, дайчлагдан ажиллах эрчимт эмчилгээний эмч нарт халдвар хамгаалал, сэтгэл зүй, эмнэлзүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрөөр 2 өдөр зохион байгуулна. Тус сургалтанд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын болон хувийн хэвшлийн эмнэлгийн 30 гаруй эрчимт эмчилгээний эмч нар хамрагдаж байна.

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо

Дэлхий дахинд аюулт цар тахлын хэмжээнд хүрч 213 улс бүс нутагт дэлгэрч, 3.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 230 гаруй мянган хүний амь насанд хүрсэн COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрөгч 1 сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөнхэрэгжүүлэх А/436 дугаар захирамжийг өмнө нь гаргаж байсан. Тэгвэл өмнө гарсан дээрх захирамжийн хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ. Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгааг дурьдсаны зэрэгцээгээр улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ.Ингэснээрбаар, караоке зэрэг байгууллага 00:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АӨСҮТ-ийнхөн хяналт шалгалтынхны ар өврөөр гүйлдээд тун чиг завгүй

Арьсны өвчин судлалын төвд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн даалтгалаас өргөн бүрэлдэхүүнтэй шалгалтын баг ажиллаж байгаа аж. Ийнхүү томоохон хэмжээний шалгалт хийх болсон шалтгаан нь тус төвийн удирдлагуудтай холбоотой таагүй мэдээлэл цахим сүлжээгээр цацагдах болсон ба хяналтын байгууллагын өргөдөл гомдол хүлээн авах төвүүдэд олноор ирэх болсонтой холбоотой гэж эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, тус эмнэлгийн Ерөнхий санхүүч Ш.Г нь өөрийн нөхөр Д.Э нэр дээр L10.8 гэх маш хуурамч өвчний түүх үйлдэж, эмнэлгийн жилийн хэрэглээний албумин хэмээх хэрэгцээтэй нэг нь эрээд сураад олддоггүй эмийг завшсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б гэгч нь хүнд өвчтэй, өнөө маргаашгүй болсон өвчтөнүүдийг хүчээр эмнэлэгээс гаргах, эмнэлэгт нас барсан өвчтөнүүдийг гэртээ нас барсан болгож хуурамч өвчний түүх бичих, уй гашууд автсан ар гэрийхнийг нь айлган сүрдүүлж, шарил үүрүүлж эмнэлгээс гаргах зэрэг эмч, эмнэлгийн байгууллагад байж боломгүй зүй бус үйлдлүүд гаргадаг аж. Эдгээр зөрчил дутагдлууд нь илэрчихвий гэж сүнсээ зайлтал айсан АӨСҮТ-ийнхөн хяналт шалгалтынхны ар өврөөр гүйлдээд тун чиг завгүй байгаа сурагтай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.