Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг Бид туслая ТББ, нохой устгалын Базаалт, Их булаг Атук, Өлтэй ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна. Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд 2020 оны 04 дүгээр сарын 08, 09, 10-ны ажлын өдрүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, нийт 153 зэрлэгшсэн нохойг устгалаа. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, зэрлэг амьтдын тоо толгой хомстохоос сэргийлэх ач холбогдолтой юм. Зэрлэгшсэн нохдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан нь зуслан, хашаагаа мануулахаар идэш тэжээлгүй олон хоногоор орхих, барилгын ажил дуусмагц төөрүүлж хаях, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг иргэддээ уриалж байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Тархвар зүйн зөвлөх баг ээлжит хурлаа хийлээ

Тархвар зүйн зөвлөх багийн ээлжит хурлаар ХӨСҮТ-өөс коронавируст халдвар (COVID-19)-ын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа. Цаашид хамтарсан судалгаа шинжилгээ ялангуяа молекул эпидемиологийн судалгаа хийх талаар санал солилцлоо

Коронавирусын эсрэг сэдэвт онлайн зураг зурах уралдаан зарлалаа

Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл /ICCR/ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой 2020 оны 4 дүгээр сарын 9 Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл 1950 онд үүсгэн байгуулагдсан ба үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой 4 сарын 9-нд тохиолоо. COVID-19 цар тахлын улмаас энэхүү тэмдэглэлт өдрийг Энэтхэг болон бусад улс орнуудад олон төрлийн онлайн үйл ажиллагаагаар ёслол хүндэтгэлтэй тэмдэглэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл нь Энэтхэг улсын өв соёлыг олон улсад сурталчилах, хүн төвтэй харилцаагаар дамжуулан Энэтхэг болон дэлхийн нийтлэг ойлголтыг сайжруулах, тэргүүлэх боловсролын байгууллага байсаар ирэв. Эдгээр жилүүдэд үзэл санааг харилцан баяжуулах замаар ICCR нь Васудхаива Кутумбакам буюу Дэлхий бол Нэг гэр бүл гэсэн ойлголтыг бэхжүүлэн хэдэн мянган жилийн настай Энэтхэгийн соёл иргэншил, соёлын үнэт зүйлийг дэлхийн тавцанд гарган ирсэн юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд ICCR-ийн гадаад улс дахь 38 соёлын төв, Энэтхэг дэх 19 бүсийн оффисийн үйл ажиллагаа Гадаад Хэргийн яамны зөөлөн хүч -ний бодлогыг хөшүүрэг болгон ашигласнаар Энэтхэгийн урлаг, түүх, аман уламжлал, бүжиг, дуу хөгжим, хэл, хоол хүнс, йог гэх мэт хөтөлбөрүүдийг багтаан багтааж сайн боловсруулсан хөтөлбөрүүд ашиглах боломжит технологийн хэрэгслүүдээр хөшүүрэг болгон шинэ түвшинд гаргаж ирсэн. Мэдлэгийг боловсрол нь Энэтхэгийн ёс зүйн үндэс суурь үргэлж байсаар ирсэн ба ICCR нь суралцах гол төв болж, хурал, семинар, Энэтхэг судлалын тэнхим, Энэтхэгт төгсөгчдийн үйл ажиллагаагаар дамжуулан эрдэм шинжилгээний солилцоог дэмжин ажилладгаараа онцлог юм Монгол улс нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хамгийн том оролцогчдын нэг бөгөөд энэхүү хөтөлбөрийн төгсөгч нараас дийлэнх нь төрийн өндөр албан тушаал хашиж байна. Тэдгээр төгсөгч нар энэхүү өвөрмөц хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлагаараа дамжуулан илүү гэрэл гэгээтэй нийгэм түгээн дэлэрүүлж байгаа гэдэгт итгэж байна. Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл байгуулагдсан энэхүү өдөр Энэтхэгийн соёл иргэншлийн өвөрмөц соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Ковид-19-ийн улмаас дэлхийн ихэнх улсууд урьд өмнө байгаагүй түгжигдсэн нөхцөл байдалтай тулгараад байгаа тул ICCR нь Корона вирусын эсрэг онлайн зураг зурах уралдааныг зарлаж, Энэтхэгийн диаспораци буюу / гадаад улсад амьдарч байгаа Энэтхэг иргэд / болон олон улсын оюутнуудын дунд 'Эссэ бичлэгийн уралдаан' -ыг зохион байгуулж ба сонирхсон оролцогчдыг материалыг 2020 оны 4-р сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авна.

ТҮЦ МАШИНААС ГАРАХ ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ ЭНГИЙН ЦААСАН ДЭЭР ХЭВЛЭГДЭНЭ

МЭДЭГДЭЛ Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсныг үүгээр мэдэгдье! ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой болно. ~ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР ~

ОХУ-д оршин сууж байгаа монгол иргэд, оюутнуудын анхааралд

Өөрийгөө тусгаарлах буюу Москва хотод тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах пропуск /цахим зөвшөөрөл/-ийн системийн журам, зааврыг Москва хотын Засгийн газрын албан ёсны цахим хуудсан дээр нийтэлсэн байна. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн иргэд Москва хот, Москва мужид хувийн болон албаны эсвэл нийтийн тээврээр зорчихын тулд цахим зөвшөөрлийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж дурдсан байна. Хувийн, албаны эсвэл нийтийн тээврээр хотын эргэн тойронд зорчихдоо цахим зөвшөөрөлтэй байх эсвэл хүчин төгөлдөр албан ёсны үнэмлэх (цэргийн албан хаагч, төрийн болон хотын ажилтан, төрийн болон хотын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн үнэмлэх, шүүгч, хуульч, нотариатын үнэмлэх, сэтгүүлч, байгууллагын хамгаалалтын албаны үнэмлэх гэх мэт)-тэй байх ёстой. Харин явган зорчигчдод цахим зөвшөөрөл одоогоор шаардахгүй юм байна. Москва хот болон Москва мужид ОХУ-ын бусад бүс нутгуудаас ирж байгаа иргэдэд энэхүү журам адил үйлчлэх юм байна. Цахим зөвшөөрөл нь үндсэн 3 хэлбэрээр олгогдоно. Үүнд: - Ажлын шаардлагын улмаас олгогдох зөвшөөрөл. Энэ нь хязгаарлалтын хугацаанд буюу 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаагаар олгогдоно. - Зөвхөн эмнэлэг, амбулаторид үйлчлүүлэх зорилгоор олгогдох зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийг өдөрт 1 удаа олгох боловч долоо хоногтоо хэдэн удаа ч авч болох юм байна. - Бусад зорилгоор буюу хүнсний дэлгүүр, зах явах, зуслан, галт тэрэгний буудал явах зэрэг хувийн зорилгоор зөвшөөрөл авах. Энэхүү зөвшөөрлийг 1 өдрийн хугацаатай олгох бөгөөд долоо хоногт 2 удаа л олгоно. Хувийн машинаар зорчих өргөдөл гаргахдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харин нийтийн тээврээр зорчих тохиолдолд Тройка эсвэл Стрелка төлбөрийн картын дугаарыг бичих ёстойг анхааруулсан байна. Нэг удаагийн зөвшөөрлийг олгохдоо оршин суугаа газрын хаяг, очих газрын хаягийг зааж өгөх шаардлагатай болно. Хэрэв тухайн хүн Москвад амьдарч байгаа боловч өөр бүс нутагт байнгын бүртгэлтэй бол нийслэл дэх бодит оршин суугаа хаягаа зааж өгөх хэрэгтэй болно гэж онцолжээ. МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.