Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан өгсөн. Тус үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтаа хэрэглэж хэвшихийг уриалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг хийж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч тусгай автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт энэ сарын 30-ныг дуустал нийт 13220 аж ахуйн нэгжид хийгдэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.10-НЫ 11:00 ЦАГ
2020-04-10 10:45:28 Нийтлэгдсэн: НийгэмМөрийн хөтөлбөр ба цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг гурван жил дараалан нэмэгдүүллээ... Төрийн үйлчилгээний 128.1 мянга орчим албан хаагчид анх удаа удаан жилийн нэмэгдэл авахаар боллоо...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 төгрөг болголоо... Багш нарын цалин 58 хувиар, эмч, сувилагчдын цалин 76 хувиар нэмэгдэж, тэтгэврийн доод хэмжээ 310 мянгад хүрэв...Энэ мэт сайн мэдээнүүд ар араасаа цувран гарч байгаа нь нийгмийн анхаарлыг татаж, олны талархалыг хүлээж байна. Нэг ёсондоо 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газар тун шуурхай ажиллаж нийгэм дэх хүлээлтийг мэдэрсэн шийдвэр гаргасан гэсэн үг. МАН-ын хувьд юуны түрүүнд нийгмийн асуудлыг орхихгүй гэдэг байр суурь дээрээ хэзээ ямагт үнэнч байдаг. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн цалин тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавихаа илэрхийлсэн гэсэн үг. Улстөрийн онолын хувьд зүүний чиг баримжаа бол энэ намын хувьд үндсэн гол бодлого нь. 90 жилийн турш энэ үзэл баримтлалаасаа хазайж үзээгүйгээ сая бас нотлов бололтой. Нэг харахад либерал ч юмшиг, нөгөө талаас нь сонирхоод үзэхээр зүүний ч юм шиг үзэл онол нь төлөвшөөгүй улстөрийн хүчнүүдийн дэргэд МАН тавьсан зорилго руугаа нэг л шугамаар яваад байгаа харагдаж байна. Иймбодлогын цаана иргэдийн амьжиргааны болоод боловсролын түвшинг ахиулаад авахзорилго оршдог нь нууц биш.Бас хүн амаа өсгөх, ингэхийн тулд цогц бодлого боловсруулж ирсэн уламжлал энэ намд тасраагүйгэж үзэж болохоор байна. Ер нь МАН-ын үе үеийн Засгийн газар цалингаараа амьдрах боломжийг бий болгохын төлөө ажиллаж ирснийг үнэлэх цаг ирж. Ийм зорилгын төлөө явж байгаа төрийн бодлого хамгийн зөв гэсэн үг. Хөгжингүй улсуудын жишгээс харахад ажилтай хүн болгоны амьдрал хангалуун байдаг. Цалин хөлс нь амьдралд нь хүрэлцээтэй учраас тэр шүү дээ. Тийм түвшинд хүрсэн улсын ажилтан, албан хаагчдын сэтгэхүй ажилдаа сэтгэлээсээ хандаж, тогтвортой үнэнч зүтгэхэд бэлэн болж төлөвших нь мэдээж. Ингэсэн цагт ажлын бүтээмж дээшилж, хөгжил ирэх билээ. Тэгэхлээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Засгийн газрыг дэмжихээс аргагүй. Цалин боломжийн хэмжээнд хүрсэн тохиолдолдорон сууцжуулах бодлого амжилтад хүрэх нь дамжиггүй. Д.Лхагва
Дүүрэг, хороодын олон нийтийн байцаагч нар иргэдийн зохисгүй үйлдэлд хяналт тавьж ажиллана
2020-04-10 10:03:09 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилантай утас хаягаа буруу өгсөнөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нар санал хэлэв. Тэд хэлэхдээ, Зуслангийн болон аялал жуулчлалын ногоон бүсэд иргэд ууланд алхах, гэр бүлээр агаарт гарах нэрийдлээр гал алдах үзэгдэл цөөнгүй байгаа учраас ногоон бүсэд гарах асуудлыг түр хойшлуулах санал гаргаж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн гудамж талбайд ил задгай бие засахгүй, нус шүлсээ хаяхгүй байх, тоглоомын талбайд хүүхэд багачуудыг олноор цуглуулахгүй байх зэрэг асуудлуудад хяналт тавьж ажиллахыг эргүүлээр ажиллаж буй нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад үүрэг болголоо. Мөн НОБГ, НЭМГ, НМХГ болон Цагдаагийн удирдах газрын удирдлагуудад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж ажиллах хэрэгтэйг санууллаа. Нийслэлийн хэмжээнд хороо дүүргийн хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагчийн хууль ёсны эрх үүрэгтэйгээр ажиллуулах болсон, тэд Зөрчлийн хуулийн дагуу иргэдийн зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих, торгууль шийтгэл оногдуулах эрхтэй болж байгаа нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа үйл хэрэг болохыг олон нийтэд таниулах, бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо. Иргэдийг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн удирдлагуудад өгөв. Дөрөв болон тавдугаар саруудад халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа талаар ДЭМБ-аас сануулж олон улсад урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж байгаа учраас Монгол Улсын хувьд хяналтаа сулруулж болохгүй гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан дахин сануулсан юм. Сургуулийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ын болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт мөн үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж, байгал хамгаалагч нарын ажлыг эрчимжүүлж эргүүл хяналтын ажлыг тогтмол зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
2020-04-10 09:50:29 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр Налайх дүүрэгт боллоо. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш нийслэлрүүтүүхий нүүрс тээвэрлэхийг хориглосон. Засгийн газрын гишүүд нийслэлийн гэр хороололтой танилцан, хотын дээгүүр нисдэг тэргээр ниссэн. Гэр хороолол маш том газрыгэзэлсэн байсан. Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр анхудаахангах ажил амар байсангүй. Хүний амь ч үрэгдлээ. Гэхдээ бид эхлүүлсэн ажлаасаа ухраагүй. Шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашид дахин бууруулна. Хоёр дахь үйлдвэр ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Одоогийн шахмалтүлшнийүйлдвэрийн түүхий эдийг Өмнөговь аймагдахь Ухаахудгийн уурхайгаас авто замаар тээвэрлэж байна.Тавантолгой-Зүүнбаянгийнтөмөр зам ашиглалтад орсноор түүхий эдийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болно гэлээ. Мөн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Энэ үйлдвэр баригдсанаар шахмал түлш үйлдвэрлэх зургаан шугам ашиглалтад орно. Үе шаттайгаар бүрэн хэмжээнд нь арваннэгдүгээр сард багтааж ашиглалтад оруулахаар зорилт тавьж байна. Техник эдийн засгийнхаа үндэслэлийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил өрнөнө. 2020-2021 онд шилжих өвөл Улаанбаатар хот бүх бүсээ сайжруулсан шахмал түлшээр хангах зорилт тавьсан үйлдвэр өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байгаад баяртай байна хэмээн ярилаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэжээ. Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг Эрдэнэс Тавантолгой компани гаргах юм байна. Түүнчлэн шинээр барих үйлдвэр жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй