72469 толгой төл бойжиж байна

2020-04-06 10:15:58 Нийтлэгдсэн: Нийгэм
72469 толгой төл бойжиж байна

Дархан-Уул аймагт 2020 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар 72469 толгой төл мал бойжижбайна. Нийт хээлтэгчийн 43,8 хувь буюу 72371 толгой мал төллөсөн аж.Үүнд: ингэ 6 толгой, гүү 678 толгой, үнээ 5249 толгой, хонь 39423 толгой, ямаа 27015 толгой тус тус төллөсөн байна.Харин аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 171 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнд: адуу 20 толгой, үхэр 41 толгой, хонь 68 толгой, ямаа 42 толгой мал хорогдсон байна.

Нэн ховор цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдах гэж байсныг таслан зогсоолоо

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ. Гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр эдгээр арьсыг худалдахыг завдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, цоохор ирвэсийн түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэжЭкологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Шинээр суурилуулж буй төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нарХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсийг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авлаа

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа. Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж байна. 63 монгол жолоочийг Асралт мед, Наранбулаг, Энхсаран, Ар гүнт, Ивээлэн, Амуре зочид буудал, Сэлбэ ресорт-д хүргүүлж тусгаарлалаа. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна. Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүллээ. Лабораторит шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй. Улсын Онцгой комиссоос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааг НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран гүйцэтгэж байгаа юм. Эх сурвалж: НМХГ

“Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран СОЁЛТОЙ БОЛГОЁ аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард Эрүүл Монгол 10.000 маск уриан дор зохион байгуулахаар боллоо. Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой Эртэч Монгол хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм. КОВИД-19 вирусийн дэгдэлттэй холбоотой үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Эртэч Монгол хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Эртэч Монгол хөтөлбөрийг дэмжин ажилладаг багш нар удирдан зохион байгуулна. Сургалтын хугацаанд есөн сэдвээр есөн багш залуучууддаа мэдээлэл хийх болно. Хэрхэн хамрагдах вэ? Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж Эртэч Монгол хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван шилдэг залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: Утас: 90099099, 99330335

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.