Өнөөдрийн нислэгээр ирэх иргэд болон нисэх багийнхан 21 хоног тусгаарлагдана

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Сөүл рүү хөөрлөө. Өнөөдрийн нислэгээр ирэх иргэд болон нисэх багийнхан 21 хоног тусгаарлагдана. Манай улс тусгай үүргийн нислэгээр 1,000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм. 45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ. Одоогоор хийгдээд буй тусгай үүргийн нислэгүүд: Вирусийн голомт болсон Ухань хотоос 31 иргэнээ хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар авчирсан. Үүнээс гадна Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь ирүүлээд байна.

Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа Бизнес Инкубатор сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байв. Улаанбаатар хотын гэрхорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртөслийнзохицуулагч Д.Авирмэд Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг Хотын Захирагчид хэллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Гэр хорооллын айл өрхүүд амьдарч байгаа орчноосоо холгүй газраас төрийн байгууллагын үйлчилгээг нэг цэгээс авдаг байх боломжийг бүрдүүлж өгөх ажил үе шаттайгаар хийгдэж байна. Тус төвийг өнгөрсөн жилийн эцсээр нээх гэж байсан боловч гүйцэтгэгч компани зарим ажлуудыг чанарын шаардлага хангахгүй хийсэн учраас хугацаатай үүрэг даалгавар өгч, засч сайжруулсан. Ингэснээр гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна гэлээ. Баянхошуу дэд төвийн хүрээнд ашиглалтад орж буй Бизнес инкубатор төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурчны урт болон богино хугацааны сургалт явуулахын зэрэгцээ ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамрагдан аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажин ажлын байранд зуучлуулах зэрэг үйлчилгээ, мэдээллүүлийг авах боломжтой зэрэг иргэдэд хэрэгцээтэй олон үйлчилгээг нэг цэгт төвлөрснөөрөө давуу талтай аж. Дараа нь Хотын Захирагч С.Амарсайхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгав. Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Дүүрэн трейд компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин Далангийн тохижуулалтын ажил 35 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна гэдгийг онцолж хэллээ. Хотын Захирагчийн зүгээс далангийн тохижуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүслээ. Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов. Түүнчлэн Хотын Захирагч газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй байх шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотынгэрхорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртөслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүдбарилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх аж. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ

Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бзүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон Одкон холидинг компанийн түншлэлээр барьжээ. Одоогийн байдлаар станцид туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллана хэмээн Одкон холдинг компанийн дулаан хангамжийн инженер Б.Золбаяр тайлбарлалаа. Тэрбээр Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсон гэдгийг Хотын захирагч С.Амарсайханд дуулгав. Сонгинохайрхан дүүрэгт орлогод нийцсэн орон сууц болон иргэдийг амьдарч буй газраа байраар солих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд суурь дэд бүтцийн ажил бэлэн болсон гэдгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд онцоллоо. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу хэсгийн таван хэсэгт нам даралтын зуухнуудыг буулгаж, төвийн шугаманд ийнхүү холбож байгаа аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох юм байна. Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь очиж үзэн ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд хандан цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд 9.97 км дулаан дамжуулах сүлжээ, 26.6 мВт-ын хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн дулааны станц, 6.7 км авто зам, 2.4 км үерийн хамгаалалтын суваг, 3.01 га газарт ногоон байгууламж, 6.01 км усан хангамжийн шугам сүлжээ, 9.77 км хорооллын доторх бохир усны шугам, бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын хувьднэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байгааг Сангийн сайд мэдээлсэн. Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож юм. Буцаан олголттой холбоотой мэдээллийг1800-1288, 75777507дугаараар холбогдон лавлах боломжтой

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.