"Японд ирэхээсээ 14 хоногийн өмнө Ази, Европын 49 улс, бүс нутагт зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй"

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) Цагаачлалын хяналтын тухай хууль -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн Япон Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов. Үүнд: *Албани, Армени, Израил, Индонез, Британи, Эквадор, Египет, Австрали, Канад, БНСУ, Умард Македон, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот дИвуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Тайвань, Чех, БНХАУ (Хонг Конг, Макао), Чили, Доминика, Турк, Шинэ Зеланд, Панама, Унгар, Бахрейн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Херцеговин, Боливи, Польш, Малайз, Молдова, Марокко, Монтенегро, Маврики, Латви, Литва, Румын. Японы орон нутгийн цагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглосон Европын 21 улс (Ирланд, Андорра, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швейцар, Швед, Испани, Словени, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португаль, Мальт, Монако, Лихтенштейн, Люксембург) болон Иран улс. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас дэлхийн нийт улс орноос Япон Улсад зорчих дотоодын болон гадаадын иргэдийг Хорио цээрийн албанаас тусгайлан заасан газарт 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд байх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоод буй. Уг хязгаарлалт 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хугацааг дахин сунгах магадлалтай буй. Дэлхийн бүхий л улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл ЕКГ-аас 4 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн виз-ийг хүчингүй болгов. МөнЯпон Улсад визээс чөлөөлөх тохиролцооны дагуу визээс чөлөөлөгдөх эрх бүхий гадаадын иргэдийг Япон Улсад визгүй зорчих эрхийг 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл цуцлав. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам

Он гарсаар хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс 7 осол гарч, 17 хүн өртжээ

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан талаархи 7 мэдээлэл НМХГ-ын шуурхай албаны 70128012 утсанд ирсэн бөгөөд уг ослуудад 17 хүн өртжээ. Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 9 хүн гэмтсэн, хөнгөн, хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн, бусад салбарт 2 осол гарч 2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтсэн байна. Үүний 85,7 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14,3 хувь нь хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой мэдээлэл байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40,7 хувь нь барилгын, 1 буюу 1,2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13,0 хувь нь уул уурхайн, 10 буюу 11,9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2,4 хувь нь зам тээврийн, буюу 1,2 хувь нь худалдаа үйлчилгээний, 9 буюу 10,7 хувь нь бусад салбаруудад гарсан байна. Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад унах, бүдрэх, хальтрах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол 4 буюу 57 хувийг, хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон 1 буюу 14,3 хувийг, эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол 1 буюу 14,3 хувийг, цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол 1 буюу 14,3 хувийг эзэлж байна. Осол гарахад нөлөөлсөнхүчин зүйлийг судлахад: Удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байна. Тухайлбал, осол гаргасан барилгын ерөнхий гүйцэтгэгч компани нь хамтын хамгаалах хэрэгслийг хангалтгүй хийсэн буюу цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас туслан гүйцэтгэгч компаний ажилтан осолд өртсөн, өлөн боловсруулах үйлдвэрийн удирдлагууд хязгаарлагдмал орчинд буюу 3 метр өндөр чаналгын тогоонд цэвэрлэгээ үйлчилгээ хийхээр орсон ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулаагүй байна. Техник, технологоос хамаарсан осол 43 хувийг хамарч байна. Тухайлбал, металл хийц бүхий хучилт дээр бетон цутгалтын ажил хийж байх үед хучилтын гол хэсгээр нэлэнхүйдээ цөмөрч барилгын туслан гүйцэтгэгч компаний 4 ажилтан гэмтсэн осол нь металл хийцийн чанар, зургийн тооцоолол зэрэг хүчин зүйлээс хамаарсан осол байна. Мөн хувь иргэд барилга барихдаа барилгын бригад хөлсөлдөг, барилгын явцад техникийн хяналтыг хийдэггүй зэрэг зөрчлийн улмаас консол нь унаж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан бригадын 4 ажилтныг гэмтээсэн осол гарсан. Хувь хүний хүчин зүйлээс хамаарсан осол 28,5 хувьтай байна. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ажил олгогчоос өгсөн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйн улмаас өндрөөс унах, тоног төхөөрөмжийг цахилгаан эх үүсгэврээс салгаж унтраалгүйгээр засвар үйлчилгээ хийсний улмаас бэртэж гэмтсэн тохиолдол хамаарч байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын байцаагчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр улиралд НМХГ-ын veb-сайтад 24 , хэлтсийн page хуудсаар 24 удаа зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэн байршуулж, олон нийтэд сурталчлан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх 10 төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг боловсруулан гаргаж 1354 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн. Шуурхай мэдээллийн дагуу НМХГ-ын ХНХХХ-ийн хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, нийт 28 зөрчил илрүүлэн, 2 аж ахуйн нэгж байгууллагад 4500,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, 30528,0 төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулж, 2 хуулийн этгээдэд хамаарах хэргийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар улсын /ахлах/байцаагчийн 8 заалттай 2 албан даалгавар хүргүүлэн, биелэлтэнд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна. Үйлдвэрлэлийн осол гаргасан 5 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хэрэг харьяалагдах дүүргийн Цагдаагийн байгууллагуудад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Шуурхай дуудлагаар ажилласан ослын мэдээлэл-2020 оны 1 дүгээр улирал Осол гарсан газар, захиалагч, гүйцэтгэгчийн нэр,байршил, Осол гарсан огноо Осол гарсан шалтгаан, зөрчигдсөн хууль тогтоомж Хохирол 1 БарилгаСБД, 3-р хороо Захиалагч: Шинэ хонгор интернейшнл ХХК Гүйцэтгэгч: Жэй Ти Эс ХХК Туслан гүйцэтгэгч: Топфасад ХХК Санто тауэр 2020.01.10 -Ажлаа дуусгаад багаж хэрэгсэл зөөх үедээ барилгын 3 давхарын хонгилын хаалганы нүхээр унаж гэмтсэн. Барилгын ерөнхий гүйцэтгэгч компани нь хамтын хамгаалах хэрэгслийг хангалтгүй хийсэн буюу цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй БНбД 12-03-04-ийн 4.11 зөрчигдсөн. 1 хүн гэмтсэн. 2 Хүнсний үйлдвэрСХД-ийн 32 дугаар хороо, Мөнхбаясах кейсингХХК-ийн өлөнгийн үйлдвэр 2020.01. 13 Өлөнгийн өнгөр чанадаг 3 метрийн өндөртэй хоосон тогоонд орж цэвэрлэгээ хийх гэж байгаад Монгол 1, Хятад 2 ажилтан хордож ухаан алдсан байсныг 14 цаг 10 минутад ажилчид мэдээд, хордсон ажилчдад туслахаар 3 ажилтан ороод мөн хордсон. Нийт 5 хүн хордсон. Ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй, хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулаагүй. -Ажил олгогч нь ХАБЭА-н тухай хуулийн 28 дугаар зүйлийг хэрэгжүүлээгүй. 5 хүн хордсон. 3 БусадСБД-ийн 6-р хороо, Түрээслүүлэгч: Эх булаг ХХК, Түрээслэгч: иргэн Ц.Мөнхэрдэнэ Бондоолой цайны газар 2020.01.15 Гурил элддэг машиныг ажиллаж байх үед чигжээсийг салгах зорилгоор машиныг унтраалгүйгээр үйлдэл хийсний улмаас баруун гарынхаа 4 хурууг гэмтээсэн байна. ХАБЭА-н тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.5 дахь заалтыг зөрчсөн. 1 хүн гэмтсэн 4 БарилгаХУД-ийн 11-р хороо, 9 айлын хувийн орон сууц Захиалагч: иргэн Б.Энхбат, Х.Батжаргал нар Гүйцэтгэгч:Иргэн Ө.Шаравнямбуугийн бригад 2020.01.24 Дүүжин өргүүрийн эсрэг ачаа холбирч 1 консол нь барилгын дээврээс унаж сагсанд байсан 3 ажилтан сагснаас унасан. Үлдсэн консол нь онхолдож 1 ажилтны хөлийг дарсан. Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм-ийн 2.8.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 18.2.7 зөрчигдсөн. 4 хүн гэмтсэн 5 БарилгаХУД, 11-р хороо Захиалагч: Жинхэнэ уянга ХХК, Гүйцэтгэгч:Миний СайншандХХК 15 давхар үйлчилгээтэй орон сууцны хотхон 2020.02.29 -Галын эвхэгддэг гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа шатны нүхээр 9 давхраас 8 давхар хүртэл, мөн цааш алхам хийж 8 давхарын тагтны хэсгээс дахин доош 6 давхар хүртэл унасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 зөрчигдсөн. 1 хүн нас барсан. 6 Бусад:СХД, 21-р хороо, Шандын 1-1 тоотод байрлах иргэн н.Жамбалдоржын хашаанд байрлах нүүрсний цэг 2020. 03.18 -Норд маркын ачааны машины жолооч нь 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын доор нунтаг нүүрс ачих ажлыг гүйцэтгэж байхад цахилгааны хүчдэлд цохиулсан. -Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3. дахь /техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;/, 30.1.8 дахь /өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах./ заалтыг,Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 3.13 дахь заалтыг тус тус зөрчигдсөн. 1 хүн нас барсан. 7 БарилгаБЗД, 8-р хороо Захиалагч: Дотоод Хэргийн Их Сургууль, Гүйцэтгэгч: Билгүүн Монголконстракшн ХХК Спорт цогцолбор, номын сангийн зоорьтой 7 давхар барилга 2020.03.21 -Барилгын 7 дугаар давхарт байрлах спорт заалны металл хийц бүхий хучилт дээр бетон цутгалтын ажил хийж байх үед хучилтын гол хэсгээр нэлэнхүйдээ цөмөрч эвдэрч гэмтсэн. Техник технологийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамаарсан осол болно. 4 хүн гэмтсэн. Нийт 7 ослын газар ажилласан. 17 хүн өртсөнөөс 2 хүн нас барж, 10 хүн гэмтэж, 5 хүн хордсон.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэлнэ

Өнөөдөр 3 дугаар сарын 19-ны Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэлнэ. Зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээшийн дугаар бүхий хуудас болон ачааг авах хүн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарын хамт ирж авна. Бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүйг анхаарна уу. Та бүхэн 14 цагаас Чингис хаан нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ирж авна уу. Холбогдох утас: 90565690 Эх сурвалж: МИАТ

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй барилгыг эрүүлжүүлэх газар болгон ашиглах аж. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Чимэддорж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын ажил өнөөдрөөс эхэлж байна. Барилгын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийн хувьд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн барилгыг зургаан сарын хугацаанд барьсан туршлагатай компани юм гэлээ. Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Баганхангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг. Иймд тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах барилгын ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрөөс ийнхүү эхэлж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.