ААНБ-ууд хоорондоо болон нийслэлийн 1050 байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжтой
2020-03-31 09:50:19 Нийтлэгдсэн: НийгэмҮндэсний хэмжээнд хэрэгжиж буй Дижитал Монгол хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, тоон гарын үсгийн хэрэглээг дэмжих болон олон улсад бий болоод буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг Смарт оффис системийг ашиглаж илгээх, солилцох боломж бүрдсэн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа нутгийн захиргааны байгууллагууд нь 2016 оноос эхлэн Албан хэрэг хөтлөлтийн eDoc системийг нэвтрүүлж, нийт байгууллагууд энэ хугацаанд 800 мянга орчим албан бичиг цахимаар солилцжээ. Албан бичгийг нэг байгууллагаас нөгөө байгууллага руу цаасаар буюу шуудангаар илгээхэд хүргэх хугацаа 1-3 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Цахим хэлбэрээр албан бичгийн илгээх, солилцох болсноор нийслэлийн бичиг хэргийн болон шуудангийн зардлыг 40 хувиар бууруулж төсвийг хэмнэсэн байна. Мөн цахим системийг ашигласнаар бичиг баримтыг архивын байгууллагад хадгалах ажлыг хөнгөвчилж, цахим хэрэглээг нэмэгдүүлж, архивын үйлчилгээг цахим хэлбэрээр авах, цаг хугацааг хэмнэх, замын түгжрэл болон бусад эрсдэл, зардлыг бууруулах ач холбогдолтой болсон. Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байгаа бөгөөд Аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо ч мөн цахимаар албан бичигээ солилцох боломжтой боллоо. Смарт оффис системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөдhttps://smartoffice.mnэсвэл нийслэлийнhttp://ulaanbaatar.mn/цахим хуудасруу хандаж Албан бичиг гэсэн хэсгийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, Смарт Оффис /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм. Албан бичиг солилцоход хэд хэдэн шаардлага тавигдаж байгаа аж. Үүнд: -ААН нэг л эрх эзэмшинэ -Системд дамжуулах файл зөвхөн pdf өргөтгөлтэй байх -Дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг зурж баталгаажуулсан байх ёстой -Системээр зар сурталчилгаа явуулахыг хориглоно. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
2020-03-31 09:42:34 Нийтлэгдсэн: НийгэмДэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай А/436 тоот захирамж өнөөдөр гарлаа. Захирамжид Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах үйл ажиллагааг дор дурдсанаар хязгаарласугай гэжээ. Захирамжийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Япон улсаас ирэх иргэд дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө нислэгийн суудлаа баталгаажуулна уу
2020-03-31 09:16:56 Нийтлэгдсэн: НийгэмУлсынонцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хийхээр болсон. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын/ХААН БАНК 5084538375/дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар
Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ
2020-03-30 16:45:05 Нийтлэгдсэн: НийгэмШинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар Нийслэлийн мэдээ фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа. Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй цагдаа, 2,445 олон нийтийн цагдаа, 1,992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3,824 хүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамж болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгааг тэрээр албан ёсоор мэдэгдлээ. Харин гэр бүлийн хэмжээнд ууланд алхах, цэвэр агаарт гарахыг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ иргэд олноороо цуглахгүй, хоорондоо ойр явахгүй, орчныг бохирдуулахгүй, хог, нус шүлсээ ил задгай хаяхыг хориглох аж. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон гэргүй 382 иргэдийг бүртгэлжүүлж, 144 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгч үлдсэн иргэдийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулсан байна. Эдгээр иргэдэд өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, сургалтад хамруулаад байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ үед Монгол Улсад тус вирус нь дотооддоо гараагүй гээд назгайрч болохгүй, эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой. Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын эрүүл мэнд, амь нас аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг ойлгож хамтарч ажиллахыг хүсэж байна. Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай гэв. Нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно Түүнчлэн хотын Захирагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ Улаанбаатар хотын утааг арилгахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхтэй холбоотой эрсдэл үүсэхгүй байх үүднээс 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байна. Сайжруулсан түлштэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үргэлжлэх хугацаа дөрөвдүгээр сарын 01-ээр дуусгавар болж байгаа юм. Ингэлээ гээд бид сайжруулсан түлшний түгээт, угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Тодруулбал өнөөдрийг хүртэл нийт 210 мянган ширхэг угаарын хийг мэдрэгчийг худалдан авч, иргэддээ нийлүүлэх ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хийсэн. Харамсалтай нь коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан БНХАУ-д үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон тул утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил хойшилсон. Одоо 65 мянган ширхэг угаарын хийн мэдрэгч шинээр нийлүүлэгдэн орж ирнэ. Ингэснээр Улаанбаатар хотын нийт айл өрхүүд угаарын хийн мэдрэгчтэй болно. Үүнээс гадна, айл өрх, иргэдийн өөрсдийн үүрэг, хариуцлага бий. Хотын зүгээс хийх ёстой ажлаа хийж, ажиллаж ирсэн. Одоо иргэдээс ихээхэн шалтгаална. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг жил бүр хавар, намар хийнэ хэмээлээ. Өнөөдрийн байдлаар шүүлтүүр хэрэглэж түүхий нүүрс түлж буй 3500 гаруй 64-10кВт-ын зуух нийслэлд байдаг аж. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны аравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглох аж. Ингэснээр 150-200 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж чадах бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой юм байна. Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй зарим бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Энэ 2020 онд Улаанбаатар хотын дэд бүтэц, тохижилт үйлчилгээ, эмнэлэг сургуулийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн Засаг даргын зүгээс холбогдох газруудад хийгдэх ёстой бүх бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг бүрэн шилжүүлж дууссан. Гэхдээ хөл хорио тогтоож хил гааль хаагдсан энэ үед аж ахуйн нэгж байгууллагуудын орлого тасарч алдагдал хүлээж байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжийг аль боломжтой хувилбараар дэмжиж ажиллах болно хэмээн онцолж хэллээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийг жил бүр хийнэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 190 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлэх аж. Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ хэмээлээ. Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа юм. Мэдээллийг фэйсбүүк дэх Нийслэлийн мэдээ фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй