Говь-Алтай аймагт өчигдөр 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа болжээ

Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна. Тодруулбал: Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн Хатавчийн-Ам гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлынгазартмэдээлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай хэлжээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумынМянгаа багийнНогоон шанд гэдэг газар урьд шөнө03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс03:40 цагтОнцгой байдлынгазартмэдээлжээ. Энэ талаартус сумын Засаг дарга Ж.ЛхаасүрэнИргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэнбайна. Говь-Алтайаймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн Бөөн чулуут гэдэг газар үүрийн04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн 05:00 цагт мэдээлжээ. Мэдээллийндагуу Онцгой байдлын газраас тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад Иргэдэдчичирхийлэлмэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй-г хэлсэн гэжОнцгой байдлын ерөнхий гараас мэдээллээ.

Автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн бол энэ сардаа багтаж татвараа төлөхийг анхаарна уу

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой ба татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийwww.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. МөнГЭРЭГЭкиоскмашинаар дурын банкны картаар төлөхболомжтой байна. Иргэн та цаг заваа хэмнэжwww.itax.mta.mn,www.smartcar.mnцахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөх боломжтой юм.Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар: 1,6 тоогоор төгссөн болНЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн болХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн болГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн болДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн болТАВДУГААР сардтээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол: Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк,Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийнбанкиндхандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно. Татвараа төлж болох газруудын байршил, цагийн хуваарий танилцуулж байна. Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/ Даваа ~ Баасан: 09:00 - 18:00 Бямба, Ням : Амарна Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа ~ Баасан: 08:30 - 20:30 Бямба, Ням: 09:00 - 19:00 Да хүрээ худалдааны төв Мягмар ~ Ням: 08:30 - 17:30 Даваа : Амарна Эх сурвалж:Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсныг Татварын Ерөнхий Газраас мэдээлээд байгаа. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыгаравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож юм. Буцаан олголттой холбоотой мэдээллийг1800-1288, 75777507дугаараар холбогдон лавлах боломжтой аж.

Хотын даргын шийдвэрээр Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Хотын захирагч С.Амарсайхан түүх дурсгалын газруудаа хамгаалах тухай шийдвэрийг гарган ажиллаж ирсэн. Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь Хэлмэгсдийн музей. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй. Эл барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барьж, нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай. Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ийн зүгээс Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлж, газар хорооны болон барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан. Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоож Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авлаа.Эл барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна гэв. Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.