ЭСЯ: Их Британид 21 хоногийн хөл хорио тогтоосон тул тус улсад оршин сууж буй иргэн Та журмыг чанд мөрдөнө үү
2020-03-24 11:03:32 Нийтлэгдсэн: НийгэмБританийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурвандолоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо. Хүнсний дэлгүүр, эмийн сан орох Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах. Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов. Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөдилэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыггурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна. Иймд Британид оршин суугаа Монгол Улсын иргэн Та өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чандмөрдөхийг уриалж байна. Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам
Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна
2020-03-24 10:25:35 Нийтлэгдсэн: НийгэмГуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 7.4 хувь буюу 2.2 сая нь төллөөд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Төллөсөн малын: 2.3 хувьнь бод, 97.3 хувьнь бог байсан байна. Мөн өдрийнбайдлаар улсын хэмжээнд нийт2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна. Түүнчлэн улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувьнь зүй бусаар хорогдсон бөгөөд энэ ньхэвийн хорогдолд тооцогдожбуй аж. Эх сурвалж:ХХААХҮЯ
Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна
2020-03-24 09:53:11 Нийтлэгдсэн: НийгэмСайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Мөс цөмрөх эрсдэл болон ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг санууллаа Улаанбаатар хотын утааг бууруулахын төлөө энэ өвөл нийслэлийн 10 мянган төрийн алба хаагчид 9 дүүрэгт ажиллаж байгаа билээ. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагын судалгаагаар агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн таатай мэдээ бий. Өнгөрөгч 3 хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дахин санууллаа. Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөгө болгох ёстойг сануулав. Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм. Зарим өрх дуут дохиог өөрсдөө унтраасан тохиолдол гарсаар байгааг холбогдох мэргэжилтнүүд хэллээ. Мөн тэрбээр Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна хэмээв. Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй гэв Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй. 337 тонн түүхий нүүрсийг тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн түүхий нүүрсийг 28 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан. Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя гэсэн юм. Зуух, яндангийн битүүмжлийг гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг анхааруулгыг иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөөр байгаа. Гэвч төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаагүйгээс үүдэн угаарын хийнд хордох эрсдэл гарч байна. Мөн угаарын хий мэдрэгч авсан иргэд мэдрэгчээ эвдэлсэн тохиолдол ч гарчээ. Энэ үеэр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаар дахь тоос тоосонцорын агууламж 51 хувиар буурсан бол PM 2.5 хэмжээтэй тоосонцор 40 хувиар буурчээ. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хэмээр хүйтэн байна. Мөн хур тундасны хэмжээ 0.2 мм-ээр бага байгаа юм. Өнгөрсөн онд агаарын чанарын индекс бохирдолтой болон бага бохирдолтой байсан бол энэ сарын байдлаар хэвийн, цэвэр, зарим хэсэгт бага бохирдолтой гарч байна гэв. Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагчид нийслэлийн 8 товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна. Өчигдрийн байдлаар дээрх товчоогоор орсон 8072, гарсан 8840 нийт 16912 тээврийн хэрэгсэл, орсон 26740, гарсан 27730, нийт 54470 зорчигч хяналт, тандалтад хамрагджээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2642 зөрчил илрүүлсэн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрийн өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий аж. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстойг дуулгалаа. Манай улсын хувьд коронавирусын өвчлөлөөр 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1951 хүн ажиглалтад бий. Хэвлэлийн хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс ирсэн асуултын дагуу холбогдох албаныхан хариулт өглөө. -Шар усны үерт өртөх эрсдэлтэй 3000 өрхийг нүүлгэн шилжүүлэх үү? -Судалгаагаар дээрх 3000 өрх нь хөдөө, орон нутгаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт зөвшөөрөлгүйгээр буусан. Холбогдох албаныхан эдгээр өрхөд албан шаардлагыг хүргүүлдэг боловч нүүдэггүй. Хотын удирдлагууд дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдсэний дараагаар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагуудыг өгч ажиллана. -Онцгой дэглэмийн энэ үед хөл хорионд байгаа иргэдээс зөрчил илэрсэн үү? -Нийслэлийн хэмжээнд 9 амралт, сувлилд иргэдийг тусгаарлаж байгаа. Ноцтой зөрчил илрээгүй. Улаанбаатар хотын 8 товчоодод хяналт тавин ажиллаж байхад ОХУ-аас импортолж буй хүнсний бүтээгдэхүүнийг Алтанбулагийн хилд ариутгал хийчихээд 22-ын товчоо руу шууд нэвтрүүлэх гэсэн зөрчил илэрсэн. Дашрамд дурьдахад, Цагааннуур, Алтанбулагийн боомтууд энэ сарын 28-нд бүрэн хаагдах тул оюутан сурагчид, иргэд хил хаахаас өмнө нэвтрэх хэрэгтэй. -Хөл хорионд байгаа иргэдэд учирч буй хүндрэл юу байгаа вэ. Иргэдийн зүгээс хэдий хэр хэмжээний төлбөр төлж байна вэ? -Хөл хорионд байгаа нэг иргэнээс өдөрт 50 мянган төгрөгөөр тооцож төлбөр авч байгаа. Төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөх ёстой. Энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй учир иргэдэд зочид буудлын үйлчилгээ үзүүлэхгүй. Тиймээс эмч нарын өгсөн зөвлөмж, зөвлөгөөг дагаж, өрөөнөөсөө дур мэдэн гарахгүй, цонхоороо шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. 14 хоногийн дараа хөл хорионоос гарсан иргэд утсандаа апплекейшн суулгаж, тэдгээр иргэдийн байршлыг тогтоох ажлыг зохион байгуулж байна. Энэ нь тухайн иргэн хөл хорионоос гарсан ч эмнэлгийн ажилтны хяналтад байна гэсэн үг. Хэрэв иргэд гар утсаа хаа нэгтээ үлдээж явсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр 65 мянган угаарын хий мэдрэгч ирсэн. Нийслэлийн дүүргүүдэд угаарын хий мэдрэгчийг тараасан боловч ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр эргүүлэн татсан байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсний дараагаар иргэдэд энэ долоо хоногт багтаан тараах болно. Үлдсэн 65 мянган угаарын хий мэдрэгч мөн шинээр ирж байгаа. Ирэх долоо хоногоос тараана хэмээлээ. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага ойролцоох 50 метр газраа цэвэрлэх хэрэгтэйг санууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо
2020-03-23 11:13:10 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор Хоггүй ХОТ аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг Нийслэлийн мэдээ пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа Хогийн цэг дээр очиж ажиллалаа. Энэ үеэр тус хорооны иргэн М.Батбаатар Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэдгийг Хотын захирагчид хэлэв. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин Хог хаягдлыг хорооноос ачдаг. Ачилт хийсэн боловч хөлдүүс нь бүрэн автахгүй байна. 10 байрны олон айлууд энд хог, үнс болон бусад хогоо ил задгүй хаясаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээг авч байгаа боловч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Энд байгаа 00-ыг шууд буулгах боломжгүй байсан учраас холбогдох газар хүсэлт гаргасан хэмээн ярилаа. Хотын Захирагч С.Амарсайхан Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө. Мөн оршин суугчдад хандан Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал гэдгийг онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна. Хотын дарга Баянзүрх дүүрэгт ажиллав Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүрэгт ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье гэсэн дуудлагыг Тавантолгой түлш ХХК ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй гэдгийг энэ үеэр гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв. Амьжиргааны түвшин доогуур өрхөд урьдчилан сэргийлэх багц өгч байна Шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар амьжиргааны түвшин доогуур /0-200 оноотой/ 2500 өрхөд урьдчилан сэргийлэх багц олгож байна. Тэгвэл нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга нарт дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх багцыг дамжуулан өгөхийг хүсч, хүлээлгэн өглөө. Энэ ажил нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өрнөж байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэх уг багцад олон удаагийн хэрэглэх амны хаалт таван ширхэг, хоёр ширхэг гарын саван, 10 ширхэг витамин, халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж зэрэг багтжээ. Дээрх ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан ажиллаж байгаа ба хамтран зохион байгуулагчаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс багтаж байна. Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан өрхүүдэд урьдчилан сэргийлэх багц олгогдож байгаа аж. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилнэ Нийслэлийн Засаг даргын Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай А/345 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг илрүүлж эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн, түр байршуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд 382 иргэнийг байршуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд үүнээс 154 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Одоогийн байдлаар тус төвд орон гэргүй 145 иргэн түр байршиж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж 12 төрлийн үйлчилгээг авч байгаа аж. Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа хэлэхдээ Дэлхий даяар тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудад нэг ч иргэнийг орхигдуулж болохгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс шаардлагатай байгаа автомашины асуудлыг судалж, яаралтай хариу өгөөрэй. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилж өргөтгөх ажлыг эрчимжүүлнэ гэлээ. Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс үзэж шалгалаа. Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна. Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцоно Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Newsonic компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар мэдээлэл хийв. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг Бид нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд Смарт оффис системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна гэв. Смарт оффис системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж Албан бичиг цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг Newsonic компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, Смарт Оффис /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Шинэ коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй