Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай А/346 тоот захирамж гаргасан.Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Баянгол дүүрэгт ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, холбогдох албаны хүмүүсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээ, мэдээллийг сонслоо. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг хавар, намрын улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Энэ дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэд маань дулааны улирал эхэлж байна гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй. Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар хангаж ажиллаарай хэмээн ярилаа. Баянгол дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул Түүхий нүүрстэй холбоотойгоор Шуурхай штабыг байгуулж ажиллаж эхэлсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шуурхай штабын ажлыг хоёр дахин нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мэдээ, мэдээллээ цаг тухай үед нь нийслэлийн шуурхай штабт мэдээлж ажилладаг. Мөн дүүргийн албан хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлд гарч байна гэлээ. Дараа нь нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаа хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Сосор Тавантолгой ХХК-д дуудлага өгч ханын пийшингээ хөөлүүлж байв. нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал иргэний санал сэтгэгдлийг сонсож, зөв галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны хоёрдугаарсарын 1-29-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 38 саябаримтаас бүртгэгдсэн 26,237,085 баримтыгхамруулжээ. Тохирлын дугаар93881173 30 мянгантөгрөгийн азтан 23,389 100 мянган төгрөгийн азтан 2,339 Нэг сая төгрөгийн азтан 235 Гурван саятөгрөгийн азтан 24 Таван сая төгрөгийн азтан 3 30 сая төгрөгийн азтан 1 шалгарлаа. Супер шагналын тохирлындугаар35313387бөгөөд энэ удаагийн тохирлоор ийнхүү супер азтан тодорлоо.

Угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд өнөөдрөөс тараана

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхний ээлжинд ирсэн 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн. Гэвч үлдсэн угаарын хийн мэдрэгчийг үйлдэрлэгч БНХАУ-д шинэ төрлийн короновирусний халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогссонтой холбоотойгоор угаар мэдрэгчийг үйлдвэрлэх, тээвэрлэн ирэх, айл өрхүүдэд тараах асуудал хойшилсон байсан. Хэд хоногийн өмнөөс эхлэн угаар мэдрэгчийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотод дараагийн ээлжний 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг Нийслэлийн Онцгой байдлын газар, НАБТГ хүлээн авч айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна. Тус угаар мэдрэгчүүдийн хувьд үйлдвэрээсэ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн хүлээн авчээ. Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр эдгээр 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөсөн. Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэд та бүхэн хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг сануулья. Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

"Монголдоо хайртай" аяныг санаачлан эхлүүллээ

Хэсэг залуус хамтран Монголдоо Хайртай аяныг санаачлан эхлүүлээд байна. Аянаа эхлүүлж байгаа тухайгаа төслийг санаачлагч залуусын төлөөлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний орой 20:00 цагаас Монголдоо Хайртай фэйсбүүк хуудсаараа дамжуулан Live мэдээлэл хийж мэдэгдлээ. Одоогоор Онцгой байдлын ерөнхий газар, Боловсрол суваг телевиз, OnOff продакшн, Max music entertainment, Ard news агентлаг, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагууд Монголдоо Хайртай аяныг дэмжихээ илэрхийлээд байна. Аяныг санаачлагчМонгол Улсын гарьд Б.ГончигдамбаДэлхий даяар тархаад байгаа шинэ коронавирусын халдвараас үүсээд байгаа нөхцөл байдал, мөн 10-аад аймагт хаваржилт хүндэрч, зудтай байгаа учир үүнийг даван туулхад хувь нэмрээ оруулхаар бид Монголдоо Хайртай аяныг эхлүүлэхийг зорьсон юм. хэмээн шууд мэдээллийн үеэрээ хэллээ. Мөн аяныг санаачлагчдын нэгжүжигчин, СТА Д.БаттөмөрБид дуу хоолойгоо нэгтгэж, сэтгэл зүрх, ухаан бодол, оюун санаагаа төвлөрүүлж бие биедээ туслах ёстой, дэмжих ёстой гэсэн уриалгын дор Монголдоо Хайртай аяныг эхлүүллээ. гэлээ. Аяныг санаачлагч,продюсер Б.ЛхагвасүрэнУрлаг соёлын үйл ажиллагааг ерөнхийдөө хорьсон. Харин бидэнд техник технологийн дэвшлийг ашиглаж тоглолтыг онлайнаар хийх гарц байгаа. Саяхан манай урлаг соёлынхоноос Хурд хамтлаг маань онлайн тоглолт хийж маш сайхан түүчээллээ. гэж байсан юм. Хандивын дансны тухайд Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хувьдаа завших, шамшигдуулах, өөр зүйлд зарцуулах гэсэн асуудал байхгүй, сайн дурын үндсэн дээр нэгдсэн хүмүүс гэдгээ тэд албан ёсоор мэдэгдлээ. Хандивын аянд нэгдхийг хүсвэлhttps://www.facebook.com/MongoldooKhairtai/холбоосоор орж мэдээллийг аваарай.

Ирэх даваа гарагаас 65 мянган угаар мэдрэгчийг дахин тараана

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Ххурандаа Г.Нэргүй Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан юм. Монгол Улсын нийт газар нутгийн 49 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол нийслэл хотын нутаг дэвсгэрийн тухайд хот орчмын уул, голын сав газрын 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор томоохон газруудын сав газар, цас ихтэй нутгуудаар шар усны үер буух эрсдэлтэй бий. Иймд иргэд, аж ахуйн нэгжид шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Шар усны үертэй холбоотойгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулаад байгаа юм. Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид Улаанбаатар хотын гурван авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, таван хяналтын цэгүүдэд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд 24 цагаар хяналт тавьж ажиллаж буй.НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил Өнгөрсөн өдрүүдэд нийт 28900 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийлээ. Үүнээс 592 тонн нүүрс тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлтэй нэвтэрсэн 1152 тонн нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд нийслэл хотод түүхий нүүрс түлсэн зөрчил илэрсэнгүй гэв. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн үзлэг хийж, иргэдийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч байна. Шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлэхэд 1398 төрийн албан хаагч, 420 чиглэлд ажиллаж, 1308 зөрчил илрүүлжээ. НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол 258 бүртгэгдсэнээс ажиглалтад 1337 хүн бий. COVID-19 онош тогтоогдсон иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хяналт тавин ажиллаж байгаа гэв. Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Нийслэлийн Засаг даргын нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаях, ил задгай бие зассан иргэдэд хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллах захирамжийн хүрээнд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.Түүнчлэн НОБГ-ын 22 машин болон ТҮК-ийн хог ачдаг машинуудын дуут дохиогоор угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвөлгөөг хүргэж байна.Иргэдийн зүгээс зөвлөмж зөвлөгөө, сэрэмжлүүлгийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл Service center төвийн 70119400 утсаар авч болох юм гэлээ. Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчилжээ. Иргэдийн хувьд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг www.mgov.mn сайтад хандаж цахимаар авах боломжтой юм байна. Цахим хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд асуулт асуух бүрэн боломжтой юм. Энэ удаагийн хурлын үеэр иргэдийн зүгээс угаарын хий мэдрэгч аваагүй айл өрхүүдэд дахин тараах эсэх талаар асууж тодруулахад, нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар 65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана хэмээн хариуллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.