Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Шинэ коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм. Иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг Хотын дарга сонсож байна 1800-1200 мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болно. Мөн дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах боломжтой. ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ № Байгууллага Үйлчилгээний нэрс www.mgov.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ 1 Улсын бүртгэлийн ерөнхий газар Төрсний бүртгэлийн лавлагаа 2 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 3 Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 4 Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа 5 Регистрийн дугаарын тухай лавлагаа 6 Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа 7 Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа 8 Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа 9 Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа 10 Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа 11 Иргэний үнэмлэхийн лавлагаа 12 Оршин суугаа хаягийн лавлагаа 13 Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа 14 Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа 15 Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа 16 Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа 17 Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа 18 Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа 19 Хуулийн этгээд татан буусан эсэх лавлагаа 20 Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа 21 Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (тийм үгүй) 22 Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 23 Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа 24 Авто тээврийн үндэсний ТӨҮГ Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа 25 Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах 26 Татварын ерөнхий газар Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа 27 Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт 28 Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа 29 Тендерийн тодорхойлолт 30 Иргэний тодорхойлолт 31 Цагдаагийн ерөнхий газар Жолооны үнэмлэхийн лавлагаа 32 Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа 33 Жолоодох эрхийн оноо шалгах 34 Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт 35 Хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт 36 Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт 37 Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт 38 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт 39 Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 40 Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт 41 Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 42 Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа 43 Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тодорхойлолт 44 Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Нийслэл) 45 Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Орон нутаг) 46 Хүүхдийн мөнгө тэтгэмж олгох тодорхойлолт олгох 47 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа 48 Дээд боловсролын гэрчилгээний лавлагаа 49 Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв Торгуулийн мэдээлэл харах My.dulaan.mn /70047005/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ 50 Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох 51 Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох 52 Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгсэлийг суурилуулах техникийн нөхцөл олгох New.tog.mn /70047004, 341892/ цахим системээр үзүүлэх үйлчилгээ 53 Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох 54 Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл сунгах 55 Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх 56 Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл нөхөн авах 57 Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх 58 Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн шугам, дэд станц зөөж байршил өөрчлөх www.eservice.ulaanbaatar.mn цахим системээр үзүүлэх үйлчилгээ 59 Захирагчийн ажлын алба Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох 60 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгах 61 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх 62 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах 63 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах 64 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх 65 Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох 66 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх 67 Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийх 68 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах 69 Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх 70 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох, нэр шилжүүлэх 71 Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих 72 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх 73 Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан, үрэгдүүлсэн гэрчилгээ дахин олгох 74 Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх 75 Нийслэлийн Архивын газар Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох 76 Төрийн архивт баримт хадгалагдаагүй тодорхойлт 77 Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох 78 Тогтоол захирамжийн лавлагаа олгох 79 Цалингийн лавлагаа олгох 80 Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх 81 Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа 82 Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох 83 Нотариатын лавлагаа олгох 84 Акт дүгнэлтийн лавлагаа олгох 85 Орон нутгаас шилжиж ирсэнтэй холбогдох лавлагаа 86 Цагаатгалын лавлагаа олгох 87 Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох 88 Өмч хувьчлалтай холбогдох лавлагаа 89 Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох 90 Нас барагсадын бүртгэлийн лавлагаа 91 Уншлагын танхимын үйлчилгээ 92 Ерөнхий боловсролын сургууль төгссөнтэй холбогдох лавлагаа 93 Худалдан авах ажиллагааны холбогдох баримтын лавлагаа 94 Банк санхүүгийн холбогдох баримтын лавлагаа

Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцох боломж бүрдлээ

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Newsonic компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй Дижитал Монгол хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг солилцоход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат Нийслэл 2014 оноос Ухаалаг Улаанбаатар төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг, 2016 оноос төрийн ажлыг цахимжуулах ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 54 үйлчилгээг ард иргэддээ цахимаар хүргэдэг болсон. Тэгвэл удахгүй ард иргэдтэйгээ харьцдаг үндсэн платформ болох Ulaanbaatar.mn хаягаа шинэчлэн хүргэх гэж байна гэлээ. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг Бид нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд,аж ахуйн нэгжүүд Смарт оффис системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна гэв. Смарт оффис системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөдhttps://smartoffice.mnэсвэл нийслэлийнhttp://ulaanbaatar.mn/цахим хуудасруу хандаж Албан бичиг цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг Newsonic компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, Смарт Оффис /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 99 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буйМонголын зэвсэгт хүчний эрхэм хүндэтгенерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болоннийслэлийн иргэддээМонгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг өндөрт өргөж, даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэж, түүхэн хөгжил, дайчин уламжлалаар 99 жилийн ойтойгоо золгож байна. Тусгаар улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг залуу, хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэх нь Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярын ач холбогдол нь юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2020 оныг Нэг хот-Нэг стандарт болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж, энэ зорилтын хүрээнд нийслэлийн төрийн батлан хамгаалах үйлчилгээг нэг стандартад оруулан цэргийн бүртгэлийн ажлыг нэг стандартаар зохион байгуулаад байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажил, хөгжил дэвшлийн талаар дэвшүүлсэн санал, санаачилгыг Батлан хамгаалах яам хүлээн авч, хүн хүч, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байна. Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжин дэвжих болтугай. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Р.ДАГВА НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.