Хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 31 зүйлийг эрдэмтэд олж тогтоожээ

Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ. Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя. 1. Элсэн чихэрХэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог гэв. 2. Боловсруулсан хоол хүнсХуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж. 3. ТамхидалтТамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж. 4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарахАрьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж. 5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллахЗарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна. 6. Шөнийн ээлжийн ажилчидОлон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог. 7. ХүнцэлБангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж. 8. Ил гал дээр шарсан махМах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 9. НүүрсНүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог. 10. Согтууруулах ундааСогтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ. 11. Дизель түлшний утааДэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж. 12. Давсалсан, утсан загас даршилсан хүнсХятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ. 13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ. 14. Барилгын хөвөнБарилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ. 15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүдАНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 16. Модны үртэсМодны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна. 17. Жирэмслэлтээс хамгаалах эмЖирэмслэлтээс хамгаалах эм нь дааврын олон төрлийн өөрчлөлтийг авчирдаг учир, хөх, өндгөвч, умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг 18. ВирусОлон төрлийн өөр өвчлөлийн вирусийн тээгч болох нь хорт хавдрын эх болох тохиолдол байдаг аж. Тухайлбал элэгний В,С вирус нь элэгний хорт хавдар үүсгэдэг бол H. pylori бактери нь ходоодны хорт хавдар үүсгэдэг. 19. Генийн хувьсалНийт хорт хавдрын 5-10 хувь нь генийн хувьслаас үүдсэн байдаг аж. Тухайлбал хөхний хорт хавдартай эхээс BRCA1, BRCA2 төрлийн хавдар үүсгэгч эстэй хүүхэд төрөх магадлал нэмэгддэг. 20. ТаргалалтТаргалалт нь хөх, бүдүүн гэдэс, шулуун гэдсээр, улаан хоолой, бөөр, нойр булчирхай зэрэг төрөл бүрийн хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 21. ФормальдегидФормальдегидийг хадгалах бодис, ариутгалын бодис, барилгын бүтээгдэхүүнд ашигладаг. Хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн эрдэмтэд тус бодисыг хамрын салстын хорт хавдар үүсгэгч болохыг илрүүлсэн. 22. ИмплантХавдар судлалын олон улсын нийгэмлэгийн мэдээлснээр силикон хиймэл суулгац (эсвэл бусад металл, керамик) зэрэг гадаад объектуудыг биедээ байрлуулах нь хорт хавдар үүсгэдэг аж. 23. Агаарын бохирдолАгаарын бохирдол нь уушги, улаан хоолой, давсагны хорт хавдрын үндэс болдог аж. Лондон хот 1770 онд айл бүр яндантай байснаас үүдэн хүн амын гуравны нэг нь уушгины хатгалгаатай болж байжээ. 24.Үймээн самуун, массын халдлагаСудлаачдын үзэж буйгаар массын халдлага үүсэн бүс нутгаар тоосжилт, хөрсний бохирдол нэмэгдэж, хорт хавдар үүсэх магадлал өсдөг аж. Тухайлбал, 2001 оны есдүгээр сарын 11-ны өдрийн халдлагын дараа дэлбэрэлт үүсэн голомтоос 70 гаруй төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агаар болон хөрсөнд дэгдсэн байсан аж.Түүнчлэн 1986 оны Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтийн дараа тухайн бүс нутгийн иргэд уушги, бамбай булчирхайн хорт хавдраар нас барагсдын тоогоор тэргүүлж байгаа юм. 25. ЦахиурБарилгын ажилчид болон, геологичид, олборлогчид цахиурын тоосонцроор амьсгалсанаар хамар, амьсгалын замын хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 26. Цацраг идэвхт бодисX-туяа болон гамма цацраг хорт хавдар үүсгэх боломжтой. Мөн нарны хэт ягаан туяа ч таныг эрсдэлд оруулах магадлалтай. Гэхдээ энэ нь эмчид үзүүлэх бүрт хордоно гэсэн үг биш юм. зөвхөн их хэмжээгээр цацраг идэвхт бодист хордсон, цохиулсан, осолд өртсөн зэрэгт л аюулын хэмжээнд очих юм. 27. Архаг өвчинУрт хугацаанд тэмцэж буй архаг хууч өвчнөөс үүдэн ДНК гэмтэж, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 28. ХуванцарХуванцар савыг үйлдвэрлэхэд ашигладаг нийлэг бодис эстроген нь хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг тухай эрдэмтэд олон жил маргаж байна. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хуванцар сав баглаа боодол нь нойр булчирхай, хөхний хорт хавдар үүсгэгч гол шалтгаануудын нэг болдог аж. 29. Бэлгийн замын папилломавирусПапилломавирус нь бэлгийн замаар дамждаг вирусийн нийтлэг хэлбэр юм. Хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлснээр уг вирусийг тээгчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй бэлгийн хавьталд орох нь 40 гаруй төрлийн хорт хавдрын үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. 30. Үнсэлт/ ховор тохиолдолд/Бидний насанд хүрэгчдийн 98 хувь нь хорт хавдар үүсгэгч мононуклеусын вирусийн халдвар тээгч байх магадлалтай бөгөөд вирус тээгчтэй үнсэлцэх, хоол хүнс, уух зүйлээ хуваалцах, ханиаж найтаахад нь ойрхон байх зэрэг ч мөн хорт хавдар үүсгэх боломжтой аж. 31. АкриламидТалх, кофе, эсвэл шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүний өндөр температурт чанаж болгох үед акриламид гэх химийн нэгдэл үүсдэг. Энэхүү нэгдэл маш бага тунгаар бол ямар ч хор хөнөөлгүй боловч их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг бий болгодог аж.

"Хөх сувд-2020" мөсний баярыг албан ёсоор цуцаллаа

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Коронавирусний эрсдэлийг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мөсний баярыг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр Хөх сувд-2020 мөсний баяр албан ёсоор цуцлагдаж байна. Мөсний баяр сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаад дотоодын 15-20 мянган жуулчин ирдэг олон улсын эвент арга хэмжээ болон хөгжиж буй юм. Эх сурвалж: БОАЖЯ

Монгол улс руу зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирус-ний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75528-д хүрээд байна. Биеийн байдал хүнд 11741, нас барсан 1870, бүрэн эдгэсэн 12561, сэжигтэй тохиолдол 6242 байна. БНХАУ-ын Хонконг 60, Макао 10, Тайвань 20, нийт 90 тохиолдол байна. Халдвар авсан байж болзошгүй 560,901 хүн ажиглалтанд байсан бөгөөд 419,349 иргэн халвдаргүй болох нь тогтоогдож, 141,552 хүн эмнэлэгийн хяналтанд байна. Дэлхийн хэмжээнд нийт 73328 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 12677, нас барсан 1873 хүн байна. Япон Улсад 2 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн байдлаар халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 66-д хүрээд байгаа бол Diamond Princess Хөлөг онгоцонд халдвар авсан тохиолдол 454-д хүрээд байна. Шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэгийн компаниуд БНХАУ руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд: 1. АНУ-ын United Airlines компани 2 сарын 6-наас 3 сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани 1 сарын 31-нээс 3 сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани 2 сарын 6-наас 4 сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд БНСУ-ын Сөүл хотын Инчеон, Японы Токио хотын Нарита, ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна. 2. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 3 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 2 сарын 6, 13-нд Бээжингийн чиглэлд, 2 сарын 10, 15-нд Хонгконгийн чиглэлд тус тус нислэг үйлдэх бөгөөд Бээжин, Хонг Конгийн чиглэлийн бусад бүх нислэгээ цуцлаад байна. 3. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 1, 8, 15, 22-ны бүх Ням гаригийн нислэгээ цуцлаад байна. 4. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 1 сарын 31-нээс 3 сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу. 5. Коронавирусний тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн ЕРӨНХИЙ зурлага

Долоон улаан мэнгэтэй, төмөр суудалтай, өтлөхүй, үхэхүй шүтэн барилдлагатай, амь ус, бие шороо, эрхтэн төмөр, хийморь мод, сүлд төмөр махбодьтой.Хотол төгс хэмээх төмөр хулгана жил нь 60 жил дотор нэг л давтагдана. Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанжанцаны Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа; Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй хэмээн тодорхойлжээ. Гарч буй жилийг сонжихдоо тухайн жилийн байр байдлаас гадна тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодож тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг. Хамгийн нөлөөтэй эрхсийг тэр жилийн эзэн од гэдэг. Таван гарагийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэр дундаа пүрэв гарагийн байрлалыг тухайн жилийн хонины ордонд орж буй өдөр ямар одтой тохиож байгааг тогтоож, тухайн тохиож буй одыг жилийн эзэн од гэдэг. Энэ жил Яруу эгшигт од нэртэй эзэн од тохиосон. Жилийн эзэнЯруу эгшигт одны үр нь; Жилийн байр байц нийтдээ тэгш сайн боловч морь, малдаа анхаарамжтай хандууштай гэжээ. Дараагийн нэг нөлөөтэй эрхэс бол хаан гараг. Энэ жилийн хувьд хаан гараг нь Адьяа гараг байгаа. Гал махбодтой гараг учраас түймэр, галаас өдөөгдсөн өвчин, ер нь галын шинж чанартай сөрөг зүйлс гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй. Жилийн хаан гарагАдьяагийн [Ням] үр нь; Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид дэвжинэ. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй. Жилийн эзэн гарагАнгарагийн [ Мягмар] үр; Галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэрэмжлүүштэй. Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шаардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Төрийн өндөр суудалтнууд, сайд дарга нар ард иргэдээ амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй. Мөн Гал махбодтой гараг бөгөөд монголчууд хүчтэй зүйлийг галаар дүрсэлдэг. Тиймээс дэлхий дахины хүрээнд цэрэг хөдлөх, хямрал тохиох зэрэг зүйлс гарч болзошгүй. Хаан гараг байгаатай адил түшмэл гараг гэж бий. Энэ жилийн хувьд хаан гарагаа дагадаг, түшмэл гараг нь Буд гараг. Жилийн түшмэл гараг Будын [Лхагва] үр; Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлыг эдлэнэ. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. Хаадын хүчин арвижна хэмээжээ. Дараагийн үзүүлэлт нь Шороон үхрийн шинж -ээр жилийн өнгийг гаргах ёсон буй. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн, монгол газрын хуваарьт тохируулан Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།) хэмээх ном зохиож, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан Шороон үхэрийн зурхай хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Төмөр хулгана жилийн өнгийг Шороон үхэр-ийн зурлагаар тодорхойлбол; Үхрийн тухайд толгойн хэсэг нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хэсэг хөх, эвэр, чих, сүүл хэсэг улаан, дөрвөн шийр, ходоод, ногт хэсэг шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай байна. Үхэр хариулаач нь царай хэсэг шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан. Хөх өнгийн гутлаа өмсөж, мяндсаар томсон, бургасан, улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд дүртэй. Үхрийн өмнө сандрангуй гүйж байгаагаар дүрслэгдсэн байна. Нялхаст(түмэн олон) ээлтэй, настанд (өндөр суудалтан) ширүүвтэр, залууст (дунд суудалтан) ширүүн байх нигууртай ажээ. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Жилийн эхэн, улирлуудын эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. 6, 7 сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар). Нялхсын цаана нийт зон ард олны боддог болохоор ард түмэн олон нийтэд эерэг нөлөө гарах юм байна. Настанд ширүүн гэдгийн цаана их өндөр суудалд сууж байдаг хүн буюу хуучин ёсоор яривал ноёдыг хэлж байна. Одоогоор бол төрийн гурван өндөрлөг байна. Идэр залуусын цаана буюу их хурлын гишүүд, нутаг хошууны захирагч, дарга нар зэрэг улсад ихээхэн ширүүн байж болзошгүй. Шим ертөнцөөс нь ярих юм бол тачаал, урин, мунхаг гэсэн гурван муу сэтгэлээс үндэс авч ургадаг өвчнүүд бий. Бадган өвчин гэдэг нь мунхаг сэтгэлээс үүссэн өвчин. Тийм өвчин хавар цагт өчүүхэн гарч магадгүй. Тэгэхээр мунхаг сэтгэлээ сайн дарж аливаа зүйлд ухаалаг хандууштай. Эртний Балбын мэргэдийн цасан чихрийн амт, сар шинийн хошигнол болох боовны үр-ийн зурлага хэмээх арга, билэгдлээр мөн шинжиж, дүрсэлдэг байна. Ирж буй жилийг Боовны үр гэдэг билэгдлээр шинжвэл, энэ жил хур тунадас арвин, газрын шим өгөөж дунд, ургац, үр тариа ногооны гарц бага, хүнсний хангамж бага, төр иргэний хооронд үймээн самуун, хямрал тэмцэл их байхыг илтгэж буй. Энэ жилийн хувьд хумх, хонь, хамтатгах, хилэнцийн ордод нар байрлах үед хур ус цагтаа бууна. Эд агуурс элбэг шинэ, ихэс дээдэс буянаар тэтгэх ба хүмүүсийн сэдсэн аливаа ажил үйлс тэгширч сайхан байна. Загас, үхэр, мэлхий, охин, жинлүүр, нумын ордод байрлаж байгаа үед сайн муугийн ялгал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Матрын ордод нар байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштай. Энэ хугацааг өвөл гэж бодвол цасан шуурга шуурах магадлалтай. Хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг. 1. Жил орогсод: 13, 73-ны жил нь төрсөн жилийн хүү махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул. 25, 85-ны жил нь төрсөн жилийн нөхөр махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ. 37, 97-ны жил нь төрсөн жилийн дайсан махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө. 49, 109-ний жил нь төрсөн жилийн эх бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул. 61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд өөрийн мөчлөг хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн. Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд Жанаг гагдог, Дорж зодов ном уншуулна. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед Нанжад, Дашзэвгэ ном уншуулж, жил гарахын өмнө, хойно заслаа хийлгэнэ. 2. Дүнсэр буюу их харш жилтнүүд.МОРЬ жилтнүүд харш жилтэй учирч байна. Догсүн, Базарсад, Банзрагч, Сэдэд, Дүнсүрийн засал, Чойжилын дүгжү уншуул. 3. Шишид буюу бага харш жилтнүүд.ТУУЛАЙ, ТАХИА жилтнүүд Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул. 4. Түнсүм буюу ивээл жилтнүүд.ЛУУ, БИЧ жилтнүүд түнсүм засалтай. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул. 5. Логар буюу цагаан жилтнүүд.ТУУЛАЙ жилтнүүд логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй тул Маналын чого, Гурван гүрэм, Сахиусаа тахь. 6. Мэнгэний засал:9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул Жанаггагдог, Нанжид, Цагаан шүхэрт, Базарсад уншуулж дом хийнэ. 7. Өнцгийн засал:ҮХЭР, ТУУЛАЙ, МОГОЙ, ХОНЬ, ТАХИА, ГАХАЙ жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ. 8. 33-ны мөчлөг:1988 оны ЛУУ жилтэн мөчлөг засах дом хиилгэ. Заслын найман ном, Догсүн уншуул. 9. Мэнгэ голлох;Энэ жил долоон улаан мэнгэтэй жил орж байгаа тул мэнгэ голлож байгаа хүмүүс заслаа хийлгэх хэрэгтэй. Жанаггагдог, Догсүн, Гурван гүрэм, Юмжайбриндүйсүм уншуул. 10. Хөршийн ширүүн;1961 онд төрсөн төмөр үхэр жилтэн хүмүүс огторгуйн жилтэй эрхтэн махбод давхцах тул хөршийн ширүүн хэмээх засалтай. Эд таваарт хорлолтой тул Гомбо, Гонгор, Намсрай тахиул. Алтангэрэлийн даллага авахуул.

Нийт 27 838 иргэн азтан боллоо

2020-02-17 13:29:24 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийт 27 838 иргэн азтан боллоо

арын 17 Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 02 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,974,634 баримт хамрагдсанаас: 5 сая төгрөгийн 1 3 сая төгрөгийн 21 1 сая төгрөгийн 232 100 мянган төгрөгийн 2500 30 мянган төгрөгийн 25084 баримт тохиролд таарч, нийт 27,838 иргэн азтан боллоо. Үндсэн сугалааны дугаар 31449394. Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 32333518.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.