Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогдлоо

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан. Тухайн иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогджээ. Тухайн иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш БНХАУ-ын Эрээн, Бээжин хот болон Замын-Үүд, Улаанбаатар, Булган, Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчсонбайна.Баян-Өлгий аймагт очсон дариудаа Халуурч, ханиалгах, толгой өвдөх, гүйлгэх зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандсан юм. Азаар тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, зах,баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байгаа билээ.

Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 02 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 02-р сарын 16-ний ням гарагт 19.15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Шилийн Богд руу бүх хөдөлгөөнийг хорилоо

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийгхоригложээ. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй хэмээн дээрх асуудлаар тусаймгийн Засаг дарга захирамж гаргав. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөнийг хориглолоо.

ЭМЯ: Хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй. Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно. Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11 цагаас улс даяар шууд мэдээлэл өгч байгаа. Иймд эх сурвалжаа нягтлаагүй мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болохыг анхааруулья!!! Нийтэлсэн:

Зах, худалдааны төвийг хаахгүй гэдгийг мэдэгдлээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Тэрбээр Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэр бүхий эмэгтэй төрийн гурван өндөрлөгийн өгсөн үүргийн дагуу нийслэлийн Онцгой комисс маш нууцаар хуралдаж дайн бүхий байдалд шилжиж байна зах худалдааны төвүүд хаагдах учраас хоёр гурван сарын хүнсний хэрэглээг авч нөөцлөөрөй, Хөвсгөл аймагт коронавирусын тохиолдол илэрсэн нь батлагдсан байна гэх зэрэг худал мэдээллийг цацсан. Монгол Улсын ерөнхийлөгч болзошгүй гамшаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комисс нээлттэй хуралдаж эрсдлийг бууруулах төлөвлөгөөг ярилцаж хуралдсан. Онц байдал зарлаагүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байгааг дайн байлдаантай холбож иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Мөн зах, худалдааны төвийг хаахгүй гэдгийг мэдэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдал бол тусгай горимд шилжиж ажиллахыг хэлж байгаа учраас ард иргэд айж сандрах хэрэггүй гэв. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмж 193 болгосон. Энд зөвхөн дадлага сургуулилт хийгдэх болно гэдгийг нэмж тайлбарласан юм. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 175 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил мэдээллээ. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн хэмээн хэллээ. Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр Нийслэлийн Онцгой комисс нууцаар хуралдсан гэх асуудлаар сэтгүүлчид хандаж байна. Хуралдааны талаар нийслэлийн мэдээ пэйж хуудсаар шууд мэдээлсэн та бүхэн үзэж болно. Цаашид худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авахыг сануулж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх мэдээллийг нээлттэй өгнө гэлээ. Түүнчлэн шинэ төрлийн вирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг албаныхан уриаллаа. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.