XVII Жарны “Хотол төгс” төмөр хулгана жилийн үр, суудлын засал

Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв ШОРООН ҮХРИЙН ШИНЖ Монгол орноо хүрээ хийд, шашин ном дэлгэрч байсан сайхан цагт хийдийн зурхайчид нь жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад дацан хийдийн үүдэн дээр хаддаг байсан бөгөөд хүмүүс түүнийг үзэж тухайн жилийн байр байдлыг мэдэж засал номоо хийлгэдэг байжээ. Зурхайн ухаанд Шороон үхрийн шинжийг үзэхдээ12 жил ньтаван махбод буюу 5 өнгөтэй байх учир өөр өөрийн ерөнхий өнгө төрхтэй хэмээн заадаг. Урган гарч буй Төмөр Хулгана жилийн хувьд зуны дунд үеэр гандуу, хур цагтаа бууж үр тариа, жимс цагтаа боловсрон ургац арвин байна хэмээжээ. ЗУРХАЙН ЁСОН ДАХЬ НАЙМАН ХӨЛЛИЙН ҮР Монголчууд эртнээс зурхайн ухаанаар тухайн жилийнхээ суудлын байр байдлыг шинжиж суудал өнцөгдөх, муу суудал тохиох, суудал давхцах бол тохирох заслыг хийлгэж явдал мөрөө тэгшилдэг уламжлалтай байлаа. Найман суудал буюу хөлөл ньГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙэдгээр найм байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана. Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд суухыг олохдоо эрэгтэй хүнийг ГАЛ суудлаас эхлэн найман суудлыг билгийн насны тоогоор нар зөв тойруулан тоолж аль суудал дээр сууж буйг олно. Харин эмэгтэй хүнийг УС суудлаас эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж ямар суудалд суухыг мэдэх боломжтой. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн Цагаан сарын шинийн нэгний өглөө сууж буй суудлынхаа Цог хийморийн зүг рүү мөрөө гаргаж Чухаг Дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал, амь нас эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж нар зөв тойрон буян хишиг арвидан дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна. Мөр гаргах үед тухайн жилд огторгуйн хар нохойн ам аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд суусан хүмүүс эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой. Дөрвөн сайн зүг ЭМ-ийн зүгээс эм залах, эм уух, рашаан засал хийх,идээ ундаа авахад эрхэм сайн. АМЬ зүгээс бэр буулгах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудахад сайн. Харин Балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ. ЦОГ ХИЙМОРЬ зүгт сан тавих, замд гарах, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах үйлнээ эерэг сайн. БУЯН ХИШИГ зүгт эд мал авах, тариа тарих, хишиг даллага авхуулахад нэн сайн. Дөрвөн муу зүг ХОРЛОЛ- зүгт өвчин эмчид үзүүлэх, бэр авах, эд мал авахыг тэвчих ШУЛМАС- зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэх. БИЕ ТАСРАХ зүгт амьжиргааны бүх үйлийг цээрлэнэ. ТАВАН АД- зүгт эмчид үзүүлэх, эм залах, хол аянд явахыг цээрлэх. Дөрвөн муу зүгт цээртэй үйлийг хийх шаардлага тохиовол Ум агаани нигааны ажийлаа мандалий маей суухаа тарнийг уншин ном уншуулж засал хийлгэн цээрийг арилгах учиртай. ГАХАЙ ЖИЛИЙН ХӨЛӨЛ, СУУДАЛ (төрсөн оноор) Тайлбар:Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно. ГАЛ СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл Цээрлэх зүйл Улаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ. Болгоомжлох үе Өвс шарлах үе буюу намрын адаг сард Суудлын засал Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул ШОРОО СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Шар өвчнөөс болгоомжил Цээрлэх зүйл Шар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ. Болгоомжлох үе Жалганы ам харлах үе буюу хаврын 3 сард цас мөс хайлах цагт Суудлын засал Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь ТӨМӨР СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл Цээрлэх зүйл Чоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав. Болгоомжлох үе Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе Суудлын засал Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан, ОГТОРГУЙ СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил Цээрлэх зүйл Нохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ. Болгоомжлох үе Газар хөлдөх үе Суудлын засал Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул УС СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Бөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл Цээрлэх зүйл Гахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ. Болгоомжлох үе Хур бороо орох үеэр болгоомжил Суудлын засал Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө УУЛ СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Ам цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл Цээрлэх зүйл Ан гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс. Болгоомжлох үе Өвс хатаж, газар хөлдөх үе Суудлын засал Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу- доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул МОД СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Элэг,цөс, гэдэс, яр гарахаас сэргийл Цээрлэх зүйл Хөх өнгийн эд, ирвэсийн арьс бүү ав, хэл, ам хэрүүл, үхэгсдийн үйлээс болгоомжил. Төмөр, модны үйлийг цээрлэ. Болгоомжлох үе Мод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил Суудлын засал Гомбо, Очирваань тахиул, , усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга. ХИЙ СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН Эрүүл мэнд Хий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил Цээрлэх зүйл Согтуугийн хорлолтой. Галзуу малын мах бүү ид. Хэрүүл маргаан хийхийг тэвч. Шар өнгийн эд бүү ав. Болгоомжлох үе Хавар, намрын улиралд болгоомжил Суудлын засал Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул УРВАСАН ЖИЛИЙН ҮР ТҮҮНИЙ ЗАСАЛ Тухайн жилтэнд тодорхой нөлөөллийг үзүүлж байгаа жилийг Урвасан жил гэнэ. Хулгана, бар, луу, морь. Бич, нохойг хатуу буюу эр жил, Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахайг зөөлөн буюу эм жил гэнэ. Эр жилтэй хүний Урвасан жил Нохой гарвал Огторгуйн үүд Гахай гарвал Газрын үүд Хулгана гарвал Яс тасрахын үүд Тахиа гарвал Хагацлынүүд Үхэр гарвал Үгүйрлийнүүд Эм жилтэй хүний Урвасан жил Луу гарвал Огторгуйн үүд Могой гарвал Газрын үүд Морь гарвал Яс тасрахын үүд Бич гарвалХагацлын үүд Хонь гарвалҮгүйрлийн үүд Туулай гарвалОлзны үүд тус тус нээгдэнэ. Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилд Хагацахын үүд нээгдсэн жилтэй хүмүүс Хүйс Төрсөн он Анхаарах зүйлс Заслын ном эм 1911, 1917, 1923, 1929, 1935, 1941, 1947, 1953, 1959, 1965, 1971, 1977, 1983, 1989, 1995, 2001, 2007, 2013, 2019 Бусадтай хэрүүл тэмцэл хийх, өс хонзонг тэвч. Дашдондүв, Доржнамжим, Алтангэрэл уншуул эр 1913, 1918, 1925, 1929, 1937, 1941, 1949, 1953,1961, 1965, 1973,1977, 1985, 1989, 1997, 2001, 2009, 2013 Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилд Олзны үүд нээгдсэн жилтэй хүмүүс Хүйс Төрсөн он Анхаарах зүйлс эр 1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020 Аливаа санаж сэдсэн ажил үйл бүхэн бүтэмжтэй. Ашиг орлого ихтэй. эм 1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилд Яс таслахын үүд нээгдсэн жилтэй хүмүүс Хүйс Төрсөн он Анхаарах зүйлс Заслын ном эм 1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм, зарга тэмцлээс болгоомжил Дорждэрэм, Цагаан шүхэрт, Хамчу нагво, Чойжалын ганшиг хуруулж Дүгжү гаргах Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилд Огторгуйн үүд нээгдсэн жилтэй хүмүүс Хүйс Төрсөн он Анхаарах зүйлс Заслын ном Эм 1916, 1921, 1928, 1933, 1940,1945, 1952, 1957, 1964, 1969, 1976, 1981, 1988, 1993, 2000, 2005, 2012, 2017 Ууланд авирах, Нохой авахыг цээрлэх. . Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт. Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт эр 1911, 1918, 1922, 1923, 1930, 1934, 1935, 1942, 1946, 1947, 1954, 1958, 1959, 1966, 1970, 1971, 1978, 1982, 1983, 1990, 1994, 1995, 2002, 2006,2007, 2014, 2018, 2019 Огторгуйн үүд нээгдэхэд:Уул хаданд авирах, байшингийн дээвэр туургад мацахыг цээрлэ. Нохой бүү ав. Андгай тангараг үүсгэх, ам алдахаас сэргийл. Тархи толгойны өвчин хөдөлж болзошгүй. Намхай нинбо, Лхамын ганшиг, Цагаан шүхэрт уншуулж засна. Газрын үүд нээгдэхэд:Лус савдагийн хорлол болон элдэв хүмүүний хөнөөл ирэх тул газар шороо хөндөх, малтах, мод чулуу хугалж булгалах ба ус лусыг бохирлон бузарлахыг тэвчиж цээрлэ. Засал нь: Саеи нимбо, Найман гэгээн, Лүй вангон, Лүмбүм гарво зэргийг уншуул. Яс таслахын үүд нээгдэхэд:Хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай дээрэм ирэх тул зарга тэмцэл хийх, мөрий тавих, мөрийтэй тоглох, аливаа хэрүүл маргааныг тэвчвээс зохино. Засал нь: Дорждэрэм, Хамчу нагво, Чойжалын ганшиг хуруулж Дүгжү хийлгэ. Хагацалын үүд нээгдэхэд:Найз нөхөд ойр дотны хүнээс салж эвдрэлцэхийн гэмтэй тул хэрүүл тэмцэл, өш хонзонгоос зайлж сэргийл. Дашдондүв, Доржнамжим, Сэр-Од уншуул. Үгүйрлийн үүд нээгдэхэд:Сэтгэл санаа амгалангуй болж, идээ ундаа, эд малын гарз ирэх тул алс хол жуулчлан явах, худалдаа наймаа хийхийг тэвчвээс зохино. Засап нь: Сац 1000 талби, Дашзэвэг, Дашдондүв айлтга. Олзны үүд нээгдэхэд:Санаж сэдсэн ажил үйлс түргэнээ бүтэж, ашиг олз олох сайн хэмээнэ. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлинхийдийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Хотын дарга Налайх дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханөнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Яг одоо Оргил Налайх худалдааны төвийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ товчоогоор нийслэл рүү нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийн халууныг зайнаас хэмжиж байна.

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Тодруулбал, одоогоор дараах зургаан аймагЦагаан сарын баярын өдрүүдэдаймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаана. Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаарсарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж,хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийггуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв. Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орохиргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа. Говь-Алтай аймгийнОнцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэлаймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Ховд аймгийнЗасаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж,2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуусталаймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.

ЭЕРЭГ МЭДЭЭ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ 3 САРЫН 2 ХҮРТЭЛ О-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй ажиллагсадтай.Тус үйлдвэрийн газрын Эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан санал дэмжигдэж, Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн 2020.02.19-ний Б/283 дугаар тушаалаараа 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудад 2020.03.02-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ. Эдгээр ажилтнуудын цалин хөлс буюу ГГҮ, АҮД зэрэг бусад бүх урамшуулал, нэмэгдэл хөлс хадгалагдана гэж тусгажээ. Зарим эмэгтэй уурхайчид өнөөдрөөс хүүхдээ харахаар цалинтай чөлөө авч эхэлсэн байна.

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙНД ӨНЖЛӨӨ

Энэ удаа Танайд өнжье булангаа сангийн дэд сайд Х.Булгантуяагийнхаас бэлтгэхээр зорьсон юм. бид лхагва гаригийн өглөө 07:00 цагт түүний хичээллэдэг фитнесст уулзахаар цаг товлов. Болзсон цагтаа бид Novotel зочид буудалд байрлах фитнесст хүрч очлоо. дэд сайд х.булгантуяа гадаадад оюутан байх цагаасаа спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд одоо ч түүнийгээ орхидоггүй. Тэрээр долоо хоногт 2-3 өдөр, заримдаа өглөө эрт зургаан цагаас эсвэл орой ажлаа тараад фитнесс, усан сэлэлтээр хичээллэдэг. биднийг орох үед тэрээр дасгалуудаа хийгээд дуусах тийшээгээ хандаж байв. дасгал хийхгүй бол бие хөшөөд, стресстээд байдаг юм гэлээ. Ингээд бид фитнессээс хөдөлж, дэд сайд өглөө 8:00-аас эхэлдэг Засгийн газрын ээлжит хурал руу хөдөллөө. Замаараа мөн ажлаараа орж бичиг цаасаа аваад, зарим нэг үүрэг даалгавар өгөөд гарлаа. Ойрд шинэ коронавирусийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрч байгаа тул Засгийн газар нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Хурал 2-3 цаг хүртэл үргэлжлэх байх. Гадны хүн оруулдаггүй тул дуусахад нь уулзахаар тохирлоо. Засгийн газрын хурал тарахад зарим яаралтай бичгийг нь ажлаас нь ордон дээр авчирч танилцуулав. Өнөөдөр Засгийн хурлаар Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг иргэддээ уриалж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн байна. Мөн Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон байна. Нүүрсний экспорт зогссон, экспортын гол түүхий эдийн үнэ мөн буурсантай холбоотойгоор Сангийн яаманд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж эдийн засаг, бизнес эрхлэгчид, иргэдэд учирч болох санхүүгийн хүндрэл, даван туулах арга замын талаар хэлэлцэн, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Импортоор орж ирдэг зарим хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд онцгой анхаарахад ХХААХҮЯ, дэмжлэг үзүүлэн ажиллахад манай яаманд ч үүрэг болголоо хэмээн тэрээр ярив. Бид хоёр ийнхүү үдээс хойш гэрийнх нь зүг явлаа. Замдаа түүний урд хөршид болон дэлхийн залуучуудын мөрөөдлийн сургуулийн нэг болох Ейлийн их сургуульд сурч байсан талаар яриа өрнүүллээ. Тэрээр хятад, англи хэлээр монголчуудын хэлж ярьдгаар ус цас. Түүний төгссөн сургууль урд хөршийн томоохон хотын нэг болох Уханьд байдаг. Тэр ч утгаараа бидний яриа цаг үеийн томоохон сэдэв болж буй Хятадад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриа өрнүүллээ. Тэрээр Ухань бол Хятадын инноваци, бизнес, боловсролын томоохон төв. 1700 орчим өндөр технологийн компани, мөн дэлхийн топ 500 компанийн 230 компанийн салбар, хөрөнгө оруулалт байдаг Хятадын цахиурын хөндий. Шинэ коронавирусээс үүдэн хүн ам, улс орны эдийн засаг нь их хүнд цохилт авч байгааг харахад харамсалтай байна. Өнгөрсөн даваа гаригт тус улсын сангийн яам банкуудаараа дамжуулж 50 тэрбум ам.долларыг бага хүүтэйгээр дамжуулан зээлдүүлж бизнес, эдийн засгаа дэмжих бодлого явуулж эхэллээ. Би саяхан Уханьд байгаа багш нар руугаа мессэж бичиж амар мэндийг нь асуусан төр засгаас маань шуурхай хариуцлагатай арга хэмжээ авсны үр дүнд их сайн контролдож байна. Вирусийг ялан дийлнэ гэж өөдрөгөөр хариулсан юм. Би SARS дэгдэх үед Хятадад сурч байсан. Хэсэгчилсэн хөл хорио тавиад л даваад гарч байсан. Ер нь маш өөдрөг, хүнд үед маш эх оронч зохион байгуулалттай ард түмэн хэмээн хуучлав. Түүний төгссөн сургуулийн талаар асуухад Бидний үед Монголоос цөөхөн хүн Хятадад сурч байсан. МУИС-ийн Хэрэглээний математикийн ангид сурч байгаад Хятадын засгийн газрын тэтгэлэг аван Хятадад 1999 оноос суралцсан. Тухайн үед жилд 27, 28 хүүхдэд л олгодог, маш их өрсөлдөөнтэй байсан. Тэнд сурах үед магад Хятад улсын хамгийн хурдацтай хөгжил цэцэглэлтийн үеийн гэрч болсон. Хятад улсын тогтвортой өсөлтийн үр дүнд найман жил тутамд эдийн засаг нь хоёр дахин томорч, 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болохоор байна. Мөн 2030 он гэхэд Хятадын нийт ажиллах хүчний 27 хувь нь дээд боловсролтой болохоор байгаа нь Германы түвшинд хүрнэ гэсэн үг. Хятадад сурч байхад оюутнууд бид бүгд л гадаадын том сургуульд сурах хүсэлтэй байлаа. Оюутан байхдаа хэрхэн топ сургуульд сурах вэ хэмээн судалж, TOEFL, GRE-н шалгалтад бэлдэж эхэлсэн. Дэлхийн топ сургуульд сурна гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн Японд жил гаруй сургуулийн бэлтгэл анги, хэлний сургалтын төвүүдэд англи хэлний багш хийж мөнгө цуглуулсан юм. Төгсөөд гэрлэж том хүүхдээ төрүүлээд сүүлдээ больдог ч юм бил үү гэж бодож эхэлсэн. Гэтэл нэг ах маань чи тэнцэнэ Булгаа, топ 10 сургуульд материалаа өг гэж надад урам зориг өгсөн юм. Өөрийгөө голон байж нэгт байсан Harvard авахгүй байх, хоёр дахь Yale University дөрөв дахь Duke University-д материалаа явуулаад үзье гэсэн хоёуланд нь тэнцсэн байж билээ. Дэлхийн топ сургуульд материалаа өгч буй бараг бүх оюутан шаардлагыг нь 100 хувь хангасан байдаг ч орох магадлал есөн хувь. Тийм хүнд шалгуураар орсон оюутнууд маш их өрсөлдөөнтэй, амбицтай, зохион байгуулалттай. Манай төгсөлтөд Английн ерөнхий сайд асан Тони Блейр ирж үг хэлэхдээ энэ сургуулийг төгссөн хүн өглөө бүр өөрийгөө бодож биш бусдын сайн сайхныг бодож байх ёстой гэж байсан нь одоо хүртэл надад тод санагддаг. Сургуулиас минь намайг ирж лекц унших урилга ирсэн тул удахгүй очих юмсан гэж бодож байгаа. Бид замдаа ийн хуучилсаар гэрт нь хүрч очлоо. Сургууль, цэцэрлэг карентилсан учраас гэртээ байгаа хүүхдүүдээ өдөр цайны цагаар очиж эргэхгүй бол болохгүй байна. Жоохон хүүхэдтэй эцэг эхчүүд над шиг л байгаа байх гэв. Гэрийн эзэн өглөөгүүр хөдөөнөөс ирсэн гээд гэртээ өнжиж байгаатай нь таарав. Бидний яриа түүний бага нас, ижий аав, нутаг усных нь тухай дурсамжаар эхэллээ. Дэд сайд Х.Булгантуяа эхээс гурвуулаа, хоёр эрэгтэй дүүтэй. Аав нь Завханы Алдархааны хүн бол ээж Архангай аймгийн Булган сумын уугуул аж. Түүний аав нисэхийн инженер мэргэжилтэй. Нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан, харин ээж нь эдийн засагч мэргэжилтэй мөн мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан аж. Тэрээр ээжийнхээ хөгшчүүл дээр өсжээ. Хөдөөний охин сургуульд орох гэж Улаанбаатар хотод ирээд 77 дугаар сургуульд элсэж, дараа нь авьяастны 93 дугаар сургуульд сурч байгаад австралид гурван жил дунд сургуульд сурчээ. Тэрээр энэ тухай өгүүлэхдээ Картын барааны дараахан Австралид очиж дунд сургуульд сурсан. Тэнд амьдарч байсан анхны монголын гэр бүлүүдийн нэг болж байлаа. Тухайн үед одоогийн Н.Энхболд сайд, Ч.Хүрэлбаатар сайд, Д.Цогтбаатар сайд, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нар тэнд сурдаг байсан. Мундаг ажил хийдэг, мундаг сурдаг ах нарыг хараад ийм мундаг болно гэж хүсч мөрөөддөг байлаа. Ээж маань тэд нараар надад ээж аавынхаа үгэнд орохын ач холбогдол, онц сурах, хань ижлээ хүртэл зөв сонгохын талаар лекц уншуулдаг байлаа. Аав ээж маань намайг улс төрд орохыг дэмждэггүй байсан. Ямар сайндаа засаг солигдоход за ашгүй, одоо энэ сиймхийгээр больчих миний хүү гэж хэлж байсан хэмээн инээлээ. Ейлийн Их сургуулийг төгсөөд олон улсын төслүүдийн шугамаар хөгжиж буй орнуудын сангийн яамдад зөвлөхөөр ажиллаж байхдаа Зүүн Тимор, Палестин, Этиоп зэрэг дайны хөлд нэрвэгдсэн, удаан хугацаанд ядууралд өртсөн улсуудыг хараад улс эх орноо хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулахгүй бол ийм болчих вий дээ гэж айж эмээж билээ хэмээн ярив. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн гэр бүлийн хүнийг О.Батсүрэн гэдэг. Тэр хоёр анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болжээ. Гэрийн эзэгтэй Японд англи хэлний багшаар ажиллаж байхдаа нөхөртэйгөө танилцсан байна. Тухайн үед гэр бүлийн хүн нь Японд сурдаг байсан гэнэ. Тэрээр олон улсын харилцаа, олон улсын хуулийн чиглэлээр Япон, Австрали улсуудад мэргэжил эзэмшжээ. Гадаад хэргийн яам үйлдвэрийн худалдааны яаманд ажиллаж байжээ. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа аж. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 13 настай. Дунд хүү нь долоон настай бол бага нь гурван настай гэнэ. Том охин нь ээжтэйгээ хамт тэсвэр хатуужлын спорт триатлоноор хичээллэдэг аж. Усанд сэлэх, дугуй унах, гүйх гээд гурван төрлөөр өрсөлддөг спорт эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд чанга. Гэхдээ охин нь өсвөрийн Улсын аварга шалгаруулах мөнгөн медальтай гэнэ. Хүүхдүүдээ спортод дуртай амьдралын зөв хэв маягт дуртай байлгахыг хичээж өөрөө үлгэрлэхийг оролдоно. Энэ зун дунд хүүгээ тэмцээнд оролцуулах бодолтой байгаа ч карентин гээд сүүлийн үед огт бэлтгэл хийж чадахгүй хэцүү байна хэмээн ярилаа. Ордоны гадаа мээм идэж өссөн бага хүү нь одоо гурван нас хүрч гараас гарсан ч ах эгч хоёрыгоо теле-хичээлийг нь тайван үзүүлэхгүй эмээ өвөөгийнх рүү томилолт-той явсан гэнэ. Бид удалгүй ажил руу нь явлаа. Ажил дээрээ албан бичигтэй танилцах, ирсэн и-мейлүүдэд хариу өгөх гэх мэт ажил их. 4:30-аас гадны байгууллагын төлөөлөлтэй уулзалтад орлоо. Залгаад Хятадад төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа. Мөн удахгүй оролцох гадны хурлынхаа тухай гадаад руу интернэтээр хурал хийлээ. Удахгүй гадагшаа уул уурхайн том хуралд оролцож илтгэл тавих ёстой тул түүнийгээ бэлтгэх гээд сууж хийх ажил их байгаа хэмээн бид ярилцаж түүний ажлыг зорилоо. Сангийн яам хамгийн ажлын ачаалал ихтэй яамдын нэг. Түүнийг дэд сайдын ажил гэргий ээжийн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг тухай асуухад Манай ээж мундаг карьер эмэгтэй байсан. Намайг жоохон байхад бүгдийг нь яаж ийгээд л амжуулдаг. Бидний гэрийн даалгаврыг нэг бүрчлэн шалгадаг. Нэг л мэдэхэд очоод багштай уулзчихсан. Одоо хүртэл тэр зангаараа. Ээж маань сангийн яаманд газрын дарга байсан, олон улсын байгууллагуудад олон жил ажилласан. Ээж амжуулдаг байсан болохоор би амжуулах ёстой л гэж боддог. Бидний сурлага хүмүүжилд маш их анхаарна. Амралт эхлэхэд надад тоо, англи хэл, орос хэл тэр битгий хэл дууны багш хүртэл авч өгөөд үргэлж онц сурах ёстой гэж шахна. Төрийн ажил эмэгтэй эрэгтэй байлаа гээд ялгаа байхгүй. Шаардлага, шүүмжлэл яг л адилхан ирнэ. гэв. Орой долоон цаг өнгөрөөгөөд лагерьт бага хүүхэд дээрээ очиж хононо эрт гарахгүй болохгүй гээд хөдлөхөөр гарлаа. Ажил дээрээ суух зуур гэрийн даалгавраа ярьж хүүхэд нь залгана. Карентины үед теле-хичээлээ үзэж байгаад хоцорлоо гээд уйлаад залгана, зөв байна уу гээд охин нь хичээлийнхээ зургийг явуулах гээд эцэг эхчүүдэд бас ачаалалтай байх шиг байна хэмээн ярилаа. Тэрбээр гадны хэд хэдэн сайт, сэтгүүл өдөрт уншиж мэдээлэл авах дуртай аж. http://www.chinadaily.com.cn/,www.asahi.comгээд япон, хятадын өдөр тутмын сонины сайт орж, хажуугаар нь Economist, Wall Street Journal-с юм уншихыг зорьдог гэлээ. Ялангуяа олон улсын сэтгүүлүүд өөрийн гэсэн аппликэйшнтэй болсон тул байнга шинэ мэдээллүүд өгч, бүр шууд аудиогоор уншиж өгдөг болсон. Өөрөө унших ч хэрэггүй сонсох цаг л гаргах ёстой. Заримдаа фитнесст, заримдаа машинд сэтгүүл, номоо сонсоод мэдээлэл авна гэдэг маш их цаг хэмнэдэг. Англи хэл сайтай байх нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдлэгийг түргэн шуурхай авах боломж өгдөг. Монгол Улсын гол яамны дэд сайд байж дэлхийд юу болж байгаагаас хоцрох ёсгүй гэж боддог хэмээлээ. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг вэ гэхэд Монгол эмэгтэйчүүд дайчин, сэтгэлийн маш их хаттай, ажил амьдралыг хослуулж чаддаг. Гэхдээ эмэгтэйчүүд бид өрөөлд ч, өөрсдөдөө ч их өөнтөгч хүмүүс. Эрчүүд бол илүү өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж чаддаг бол бид өөрсдийгөө доогуур үнэлж, бусад эмэгтэйчүүдийг ч их хатуу шалгуураар шүүдэг гэж би уншиж байсан. Уг нь өрсөлдөөн нэг эмэгтэй нөгөө эмэгтэйтэйгээ биш, энэ жижиг улс дотор нэг нь нөгөөгөө хойш татаж өөрөө урагш ахих биш дэлхийн бусад улс оронтой өрсөлдөж, хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж явахгүй бол саяхан хөгжлийн олон индексээрээ ижил байсан улс орнууд манайхаас 2-3 дахин өссөнийг харахад өөрийн эрхгүй санаа зовж, шар хөдөлдөг. Цөөхөн Монголчууд бид бусдаас илүү хөдөлмөрлөж, хатуужилтай байж, бие биеэ дэмжиж байж л хөгжинө хэмээснээр бидний халуун дулаан яриа өндөрлөлөө. Өдрийн сонин: сэтгүүлч Д.Оюунтуяа

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.