Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн. GrandExpo нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах аж. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. GrandExpo, GrandAwards наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм. Тус хүрээлэнгийн дэргэдэх Ням ном хэвлэлийн газар нь 50 Чухал хүн, Монголыг өөрчлөх хүмүүс номыг анх удаа эрхлэн гаргасан. Эл номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд 50 Чухал хүн, Монголыг өөрчлөх хүмүүс номын хоёр дахь ботийг хэвлэлтэд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020.02.21-ний өдөр болох гэнэ. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгаа сурагтай.
Шалган нэвтрүүлэх товчоодод халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулна
2020-02-07 10:07:12 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас /2020.02.07/ халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа. Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5630 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3488 аж ахуйн нэгж байгаа бөгөөд дээрх халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүдээс гарч буй их хэмжээний малын сэг зэм, арьс шир болон СХД-ийн 21-р хороо 361-ийн гарам орчимд үүссэн 6-7га малын сэг зэм өтгө бууцыг цэвэрлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцан ажиллаж байна. Хуралд УБЗАА, НМХГ, НМЭГ, НЭМГ-ын холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бэлэн байдал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ариутгалын бодис, материалын нөөц зэргийг тооцож хүн хүчийг тодорхойлон өгч дахин хуралдах шийдвэр гарав. Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар нь шалган нэвтрүүлэх товчоод, төмөр замын өртөө, автобус тээвэр, орон нутгийн нислэг, ахуйн үйлчилгээний төвүүдээр нэвтэрч буй хүмүүсийг хариуцан урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд Зам тээврийн яам хамтран холбогдох байгууллагууд өөрсдийн дотоод бүтцээрээ дамжуулан олон улсын хорио цээрийн дэглэмд заасны дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг мөрдөн ажиллах юм. Мөн Корона вирусээс урьдилан сэргийлэхээс гадна БНХАУ-д дэгдээд буй шувууны томуугаас сэргийлэх зорилгоор УБЗАА, НМХГ, НМЭГ хамтран томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гахай, тахианы махны одоо байгаа нөөцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна. Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 96 хувийн биелэлттэй байна
2020-02-07 09:20:23 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр нийт 230 арга хэмжээ тусгагдсан байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр туссан 176 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллага холбогдох яамтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ. НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн биелэлт 96,5 хувьтай буюу үр дүнтэй үнэлгээтэй байна. Нутгийн захиргааны байгууллагуудын тайлан мэдээ тоо баримт зөрүүтэй үнэлгээ хийхгүйгээс судалгаанд үндэслээгүй, нотлох баримтан дээр тулгуурлаагүй шаардлага хангахгүй тайланг өгсөн. Тиймээс хэрэгжилтийн явц удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох яамтай ажлын уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцан хэрэгжүүлэх 31 арга хэмжээнээс 18 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, найман арга хэмжээг 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, тайлан мэдээг дутуу өгч хариуцлагагүй хандсан зарим нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцдог болох талаар санал хэлж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар гэв. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эгр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
С.Амарсайхан: Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана
2020-02-07 09:16:47 Нийтлэгдсэн: НийгэмХотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард Томо Бюлдинг ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас Томо Бюлдинг ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ. Хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг дурьдаж болно. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орж чадаагүй, дараа нь 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна гэлээ. Ийнхүү хотын Захирагч үүсээд байгаа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллахаа илэрхийллээ. Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” УРИАЛГА ГАРГАЛАА
2020-02-06 17:39:31 Нийтлэгдсэн: НийгэмҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ УРИАЛГА Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Үндэсний үйлдвэрээ дэмжицгээегэсэн уриалгыг Монгол улсын төр, төрийн байгууллага, хувийн хэвшил болон нийт ард түмэндээ гаргаж байна. Монгол Улсаа хөгжүүлж, эх орноо худалдааны эдийн засгаас үйлдвэрийн эдийн засаг руу, импортлогч орноос эх орондоо үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болоход аж үйлдвэрлэлийн салбар, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ард иргэд, байгууллагууд худалдан авч, хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохын төлөө ард иргэд бид бүхэн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Монгол улсын Засгийн газраас 2019 оныг Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгон зарласан боловч томоохон үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ 2017 онд төрийн худалдан авалт 47,0 тэрбум ₮ байсныг бодоход нааштай ахиц гарсан байх гэж итгэж байна. Төрийн худалдан авалтыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт орж, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгох, Жижиг дунд үйлдвэр эрхлэгч бол шууд гэрээгээр худалдан авах зэрэг боломжуудыг нээж өгсөн нь Баялаг бүтээгч, Үндэсний үйлдвэрлэгч нарт томоохон дэмжлэг болсон. МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Г.Ариунбаатар, дуучин Г.Эрдэнэчимэг, Э.Одонтунгалаг нарын хамтран дуулсан ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ дуу Баялаг бүтээгчдийн сүлд дуу болсон бөгөөд ард иргэдийг Эх оронч худалдан авалтыг уриалан дуудсан сайхан уран бүтээл билээ. Монгол улсын Аж үйлдвэрийн салбарын сэргэн мандалт ирж байгаа энэ цаг үед ард иргэд Та бүхэн эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн төлөө Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх орноосоо худалдан авалт хийхийг олон нийт, ард иргэддээ Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе гэж уриалж байна. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР- МОНГОЛЫН БАЯЛАГ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО ТББ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй