Монголчууд 2019 онд юу бүтээсэн бэ?

Монголын Залуучуудын Холбоо 2017 оноос эхлэн Бүтээн байгуулалтын цаг тооллыг эхлүүлж,Оны залуу улс төрч, бизнесмэн тодруулдаг байсанNext stopнаадмыг илүү өргөжүүлэн бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам болгосон. Бүх зүйл бүтээн байгуулалтаар хэмжигдэж байгаа энэ цагт бүтээн байгуулалтыг бодитоор хэмжих, үр нөлөөг тооцох, бүтээгчдийг дэмнэх нь иргэний нийгмийн байгууллагуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил юм. Бүтээн байгуулалтын цагт, Хүн нийхэм, нийхмийн инженерчлэлийн асуудал, Дэд бүтэц, орчны хөгжлийн асуудал, Бизнес, эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг бий болгож байгаа билээ. Төсөл бол хамтын бүтээл. Тиймээс энэ жилээсNext Stopбүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмаар Хүн нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарын бүрэн бүтэн төсөл, төсөл тус бүрдээ төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн зургаан номинацаар шалгаруулж бүтээгч цагийн их түүхэнд мөнхлөх юм байна.Nextstop.myf.mсайтад 2019 онд бүтээгдсэн төслүүдээ компаниуд нэр дэвшүүлсэн бөгөөд нийт 356 компани 244 бүрэн бүтэн төслийг 714 номинацид нэр дэвшүүлсэн байна. . Үүнийг салбараар нь авч үзвэл Нийхмийн салбарт 146, Дэд бүтцийн салбарт 40, Бизнесийн салбарт 58 төсөл ирсэн байгаа юм. 2019 онд Нийхмийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалт үйлдэжNextStopнаадамд нэр дэвшсэн Бүтээн байгуулагчдаас онцолвол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар 8 төслөөр 33 номинацид, Цагдаагийн Ерөнхий Газар 5 төслөөр 21 номинацид, Нийслэлийн Засаг даргын тамгын газар 10 төслөөр 21 номинацид, МонголHDтелевиз 6 төслөөр 20 номинацид, Шүүдэр продакшн 3 төслөөр 7 номинацид, Лантуун дохио ТББ Шинэ оюутан төслөөр гэх мэт, харин Дэд бүтцийн салбарт Зам Тээврийн Хөгжлийн Яам 9 төслөөр 11 номинацид, Архангай аймгийн ЗДТГ 3 төслөөр 7 номинацид, МУ-ын ЗГ 6 төслөөр 6 номинацид гэх мэт, Бизнесийн салбарт Эрдэнэс Монгол ХХК 2 төслөөр 6 номинацид, Петровис компани 2 төслөөр 5 номинацид, Саусгоби сэндс ХХК 4 төслөөр 4 номинацид тус тус нэр дэвшжээ. Нэр дэвшсэн бүтээн байгуулагчдаас ЗТХЯ 9 төсөл, НЗДТГ 8 төсөл, Соёл урлагийн газар 8 төсөл, МонголHDтелевиз 5 төсөл санаачилсанаар бүтээн байгуулагчидаа тэргүүлж байна. Мөн хамгийн олон төсөл санхүүжүүлсэн байгууллагуудыг дурьдвал МУ-ын ЗГ Нийхэм дэд бүтцийн салбарт 7 төсөл, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр Дэд бүтцийн салбарт 5 төсөл, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Нийхмийн салбарт 5 төсөл санхүүжүүлсэн байна. Ийнхүү 2020.02.02-ны өдрөөрNext Stop2019 бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадамд бүрэн бүтэн төсөл болон бүтээн байгуулагчдыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа өндөрлөсөн. Харин санал авах үйл ажиллагаа 2020.02.20 хүртэлүргэлжлэх бөгөөдnextstop.myf.mnсайтаар орж саналаа өгөх боломжтой. Бүтээн байгуулалтын цагийн дуудлагаар бүтээн байгуулагчдын үйл хэрэг өрнөн дэлгэрэх болтугай.

Нийтийн эдэлбэрийн газрын байршлыг нэмэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар 2019 онд 126 тогтоолоор 32 байршил баталсан байдаг. Нийслэл хотын барилгажилт, нягтрал нэмэгдэж байгаа энэ үед гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газруудаас ирүүлсэн саналыг үндэслэн нэмж 38 байршлын 130 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоохоор болжээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт 2 байршилд 0.49 га, Баянзүрх дүүрэгт 10 байршилд 26.69 га, Сонгинохайрхан дүүрэгт 6 байршилд 4.83 га, Сүхбаатар дүүрэгт 3 байршилд 3.6 га, Хан-Уул дүүрэгт 9 байршилд 2.65 га, Чингэлтэй дүүрэгт 8 байршилд 92.2 га газрыг хамруулах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тусгай хэрэгцээнд авч нийтийн эдэлбэр газарт орсон байршлуудын мэдээллийг тухайн дүүрэг хороодын иргэдэд өгч ажиллах үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Зөвлөлийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, дэмжсэнээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахыг дэмжлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй бөгөөд дуудлага өгч байгаа байдлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг мөн дурдлаа. Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй 9 шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчил илрүүлж, тухайн иргэнийг зөрчлийн хуулийн дагуу торгож нүүрсийг нь Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ. Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр ХӨСҮТ-д одоогийн байдлаар 79 хүн тусгаарлагдаж тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байгаа. Иргэдийн биеийн байдал хэвийн. Томуу, томуу төст өвчлөл буурах хандлагатай байна гэв. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд короновирусийн халдвараар 24324 хүн өвчилж 491 хүн нас бараад байна. Томуу, томуу төст өвчлөл болон короновирусийн халдвартай холбогдуулан эх сурвалжгүй, худал мэдээлэл цахим орчинд тараагдаж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй учраас хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эх сурвалжтай, бодит мэдээллийг хүргэж хамтарч ажиллахыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр Дархан хотод короновирусийн тохиолдол илэрсэн гэх мэтээр худал мэдээлэл тараасан байна. Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг мэдээлсэн. Тиймээс олон нийтийн анхаарлыг татах, хандалтаа өсгөхөөр эх сурвалжгүй худал мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна гэлээ. Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж олон нийтийн газраар явахдаа маск зүүх, хувийн ариун цэврээ сайтар хангахыг албаныхан зөвлөж байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр БНХАУ-д шинэ коронавирусийн халдвараар нийт 28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн онцгой комиссын даргаас өчигдөр Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой журмын төсөл боловсруулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна гэлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуй нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй. Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй,харилцах хэлтэс

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

2020-02-05 11:04:31 Нийтлэгдсэн: Нийгэм
ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийн тоон үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрөгч онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 42 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн бол хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28 хувийг, залилах гэмт хэрэг 20 хувийг тус тус эзэлсэн байна. Засаг дарга Т.Баясах 2019 онд дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг онцолж, холбогдох албаны хүмүүс, албан хаагчид, мэргэжлийн ангиудад Талархал илэрхийллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.