Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй. Өвчлөл гарсан оронд зорчсон иргэдийг хамгийн түрүүнд ХӨСҮТ-рүү шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Ухань хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гараагүй байгаа гэлээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүй байхад анхаарч, гэрээр эмчлэх, утсаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж талаар мөн дурдлаа. Тиймээс иргэд олон нийтийн газраар зорчихгүй байх, томуу, томуу төст өвчин, коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөлөө. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Уг аяны хэрэгжилтийн явцыг шалгахаар албаныхан Баянзүрх дүүргийн 5,19,22 дугаар хороодуудад очиж газар дээр нь ажиллалаа. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, газар зүйн байрлалын хувьд том учраас цэвэрлэгээ үйлчилгээг графикийн дагуу хийсэн ч хүчирддэггүй учир хааяаа иргэний байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарч их цэвэрлэгээ хийдэг талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт дуулгалаа. Мөн Баянзүрх дүүргийг дөрвөн бүсэд хувааж Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдыг хувиарлаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол явуулж байгаа. Гэсэн ч тээвэрлэлтийн машинууд насжилттай холбоотойгоор эвдрэх тохиолдол их гарч ажил удааширдаг гэв. Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-н тэргүүн А.Нямдорж Манай Төрийн бус байгууллага нь айл өрхүүд аж ахуйн нэгжүүд болон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөрийн байдлаар 2858 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна. Өдөрт 16 машин тээвэрлэлтэд гарч 30-45 рэйс хийж цэвэрлэж байгаа гэв. Энэ үеэр хотын Захирагч иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдийн зүгээс Хуучин хоёр гурван сар болоод хогоо ачдаг байсан одоо харьцангуй хогний тээвэрлэлт эрчимжсэн хэмээн хэлж байв. Ийнхүү албаныхан тус дүүргийн хэд хэдэн хэсгээр явж хоггүй амьдарцгаая аяны хэрэгжилтийг шалгаад, цаашид дүүрэг хороодын хогны цэвэрлэгээг сар бүр их цэвэрлэгээ явуулж тогтмол ажил болгох ёстойг хотын Захирагч хэлж байв. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчлөл хүүхэд багачуудын дунд их тархаж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ хэлэхдээ Өнгөрсөн сарын байдлаар томуу, томуу төст өвчлөлөөр 200 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлсэн. Энэ сарын байдлаар харьцангуй буурч өдөрт 20 хүүхэд үзүүлж байна.Манай эмнэлгийн хувьд хүндрэлтэй асуудал одоогоор алга. Хүлээн авах дээр 5 эмч, 9 резендэнт эмч ээлжилж ажиллаж байгаа. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг , эмийн бэлдмэл зэргээр бид хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байна гэв. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн нөхцөл байдал шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх болон БНХАУ-д тархаад буй шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан Нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байвал хотын удирдлагуудад хандаарай. Хотын удирдлагууд Эрүүл мэндийн яамтай хамтарч нэн түрүүнд иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах болно гэлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Экомогул ХХК-ийн Амгалан худалдааны төв, Маркетплэйс менежмент ХХК-ийн Баянзүрх худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөмж сэрэмжлүүлэг хүргүүллээ. Шалгалтын явцад дээрх аж ахуйн нэгжийн удирдлага, эрүүл ахуйч эмч болон дотоод хяналтын ажилтныг байлцуулан нийт 50 гаруй түрээслэгч иргэдийн үйл ажиллагааг шалгахад хүнсний түүхий эд бүтээгдэхүүн бүрд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлөөгүй, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм журам стандарт мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон Тавантолгой түлш компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм. Сайжруулсан түлшний борлуулалтын 448 дугаар цэгийн борлуулагч Н.Биндэряа хэлэхдээ Өнөөдөр манайд есөн тонн шахмал түлш буусан.Өдөр болгон хуваарийн дагуу түлш ирж байгаа учраас манай энэ хавиар иргэдийн гомдол байхгүй. Ганцхан өдөрт зургаан шуудай түлш олгох асуудлыг зохицуулаад өгвөл бусдаар ямар нэгэн асуудалгүй хэвийн ажилладаг гэв. Сайжруулсан түлшний борлуулалтын 188 дугаар цэгийн борлуулагч Ч.Туяа хэлэхдээ Өдөрт тав, арав тонноор түлш ирдэг.Голдуу 25 кг-аар шуудайлсан ирдэг учраас амар байдаг. Борлуулагч нар өглөө 8,00 цагаас оройн 23 цаг хүртэл ажиллаж байгаа.Ид хүйтний үед өдөрт зургаан шуудай өгөх хүндрэлтэй байсан одоо харьцангуй гайгүй. Энэ өвөл утаа эрс багассан нь мэдрэгдэж байгаа. Одоогийн байдлаар бидэнд хүндрэлтэй асуудал алга гэв. Хотын Захирагч С.Амарсайхан ирэх хавраас Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлшний шинэ үйлдвэр барих учраас иргэдэд өдөрт зургаан шуудай өгөх асуудал тулгарахгүй гэдгийг хэлж байв. Мөн энэ үеэр угаар мэдрэгчийн хэрэглээний талаар иргэдээс асууж тодруулан хэрэглээний заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг сануулсан юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно
2020-02-03 12:14:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн байршуулж дууссан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Өгөөмөр захын орчмын орц, гарцыг яаралтай нээх асуудлыг ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр бүрэн шийдэхээр талуудтай тохиролцоонд хүрсэн. Сургуулийн автобусанд Ub school bus аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан. Ерөнхий боловсролын сургуулийн 3000 гаруй сурагчдад байршил тогтоогч бугуйвч тараасан хэмээн онцолж хэллээ. Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө, одоогийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгааг онцоллоо. Өнөөдрийн байдлаар ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 14411 хүн өвчилсөн, сэжигтэй тохиолдлын тоо 19544, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 328 иргэн байгаа талаар дурдлаа. Харин БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 30 оюутан, 1 хүүхэд, зарим албаны хүмүүс гээд нийт 58 хүнийг авчирсан, иргэдийг 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт хийж, лабораторийн шинжилгээнд хамруулна хэмээгээд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан ч, ослын дуудлага 6 хувиар өссөн талаар мэдээллэв. Мөн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Засаг даргын 108 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй байна. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа дошин үүссэнийг холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан талаар тайлагналаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Цагдаагийн газрын дарга дарга хурандаа Д.Ядамдорж тэргүүтэй зарим удирдлагууд санал хэлж, цаашид шат шатандаа эрхэлсэн ажилдаа эзэн байж хариуцлагатай хандахыг сануулж байлаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ Хотын удирдлагууд бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавьж хэрэгжилт биелэлтэд анхаарал хандуулж байхад доод шатны удирдлагууд, ялангуяа дүүрэг хороодын Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын өмнөөс шөнө оройгүй явж хогийн ачилт цэвэрлэгээ, гудамж талбайн гэрэлтүүлэг гэх мэт ажлуудаар явахад ажлаа мэдэхгүй Засаг дарга нар ч байна. Тиймээс эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүсмээр байна гэв. Хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр Хоггүй амьдарцгаая аяны биелэлт хангалтгүй байгаа учраас нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Захирагчийн ажлын алба хамтран дүүргүүдийн ТҮК-ийн ажлыг нэгдсэн системд холбож, цахимаар хянах боломжтой болгохыг үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах үүргийг нийт удирдлагуудад өглөө. НЗДТГ-
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй