Энэ сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин татвараа төлнө

Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 2 болон 7-гоор төгссөн бол та хоёрдугаар сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийwww.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн Next stop наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэн дээр тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна. Nextstop.myf.mn сайт дээр өнөөдрийн байдлаар Нийхмийн бүтээн байгуулалтын 800 гаруй төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын 1300 орчим төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын 1200 гаруй төсөл нэр дэвшсэн байна. Эндээс харахад Монголчууд 2019 онд ямар олон төслүүдийг хэрэгжүүлсэн нь харагдаж байгаа юм. Үүний цаана нэр дэвшээгүй мэдээлэл авч чадаагүй байгууллагууд байгаа гэж бодохоор Монгол улсын эдийн засаг, хүн амын ажил эрхлэлтийн байдал өндөр явж байгааг илтгэх нэгэн том илэрхийлэмж, бас давхар судалгааны томоохон ажил болжээ. 2-р сарын 20-ны өдөр Шангрила зочид буудалд зохион байгуулагдах Next stop ёслол хүндэтгэлийн наадамд шигшмэл 500 байгууллага оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Энэ жилийн бүтээн байгуулагчид ч ширүүхэн өрсөлдөөнд орж байгаам юм байна. 1-р шатны шалгаруулалт олон нийтийн санал асуулгаар явагдах бөгөөд дээрх сайтад болон нийгмийн сүлжээнд хамгийн өндөр хандалт авсан нь 2-р шатандаа орох нь гэж ойлгож болохнээ. Тиймээс нэр дэвшүүлэлт одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм байна. дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Залуучуудын Холбооны 77771313, 80057771 утсаар холбогдож авч болох юм байна.

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн Yinlong Energy компанийн 8 цахилгаан автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой. Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 м урт, өндөр нь 3.2 м, өргөн нь 2.5 м. Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд 2 галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэ

Цахимд цуурахад учир бий...

2020-01-22 09:58:50 Нийтлэгдсэн: Нийгэм
  Цахимд цуурахад учир бий...

ЖДҮДСаншударга бус зохицуулалтаар тараагдсанболохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажиллагаандаа орсон нь сайн хэрэг ч асуудалд хөнгөнхуумгайхандаж байгааг Хуульзүй, дотоод хэргийн яаманд гаргасан үйлдлээс нь харж болохоор ажээ. Асуудал ингэж эхлэв:ХЗДХЯ шинэ байранд орсонтой холбоотойгоор 51.6 болон 626 гаруй сая төгрөгөөр тавилга авсан гэх мэдээллийг Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн анхлан гаргав. Энэ нь түүхэндээ байгаагүй агуутансаглалмэт харагдаж байгаа ч мэдээллийг нягтлахад асуудал арай өөрөөр эргэв. Өөрөөр хэлбэл албан эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл тайлбар аваагүй асуудлыг сэвсэн болох нь анзаарагдаж байгаа юм. Хардах эрх: Хардах эрхийнхээ хүрээнд хэмээн иргэн Б.Мөнхцэлмэгтайлбар хийж байгаа харагдав. Гэтэл Монгол улсын ямар чхуулиндхардах эрх гэсэн үг байхгүй. Харин таамаглал дэвшүүлэх нь хувь хүний хэрэг. Дураараа аашлав:ХЗДХЯ бол төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газартлайвхийх буюу бичлэг хийх нь өөрөө дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч хийгдэх ёстой ажил. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгааг харж болно. Албан эх сурвалж буюу тэнцвэртэй мэдээлэл:ХЗДХЯ-ныханүнэхээр 51.6 сая болон 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь үнэн. Үүнийгээ чШилэн дансандаа мэдээлсэн бөгөөд үүнд нь Төрийн сан болон Сангийн яам хууль, эрх зүйн актын дагуу хяналт тавиад явсан. Хэрвээ энэхүү ажиллагаа хууль бус бөгөөднотойбайсан бол дээрх үнийн дүнгээр тавилга авахгүй.Авуулахгүй байх эрх нь ч Төрийн сан болон Сангийн яамТӨБЗГ-т бий. Өөрөөр хэлбэл Шилэн дансанд 5 000 000 болон түүнээс дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээг байршуулдаг. Уг мэдээллийг байршуулсан. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл. Тавилга нийлүүлэх ажиллагаа нь тендерийн хуулийн дагуу хийгдсэн болохыг төрийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болохоор байна. Энэ ч бас нээлттэй мэдээлэл. Нэгэнт хуулийн дагуу хийгдсэн тендер ньнотойболТӨБЗГболон Сангийн яам хөдлөхгүй байх эрхтэй. Тэд асуудлыг эрх зүйн актын хүрээнд хийжээ. Учир нь дээрх төрийн байгууллагууд сохор зоос, ширхэг хадаасыг хүртэл бүртгэж байх ёстой. Үүнийхээ хүрээнд их үнийн дүнтэй байх тусам анхаарал хандуулсан байгаа юм. Асуудлын гол нь 51.6сая болон 626 сая төгрөгөөр тавилга авсан гэх задаргаагмэдэхгүйгээсээболж таамаг дэвшүүлэн асуудлыг улстөржүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнгээр ХЗДХЯ доторх бүх ширээ сандал, хувилагч зэргийг авсан байна. Учир нь ХЗДХЯ-нысандал ширээг 2006 оноос хойш огт солиогүй бөгөөд ийнхүү шинэ байранд орохтой зэрэгцэн шинэчилсэн байна. Харин ХЗДХЯ-ныхуучин тавилгуудыг харьяа нэгж, агентлагуудад тараан өгсөн бөгөөд үүнд ньТӨБЗГхяналт тавин ажилласан байна. Дүгнэлтийн оронд:ХЗДХЯ нь 108 жилийн түүхтэй Монголын анхны яам. Дандаа түрээсийн байранд байсан тэд өнгөрсөн жилийн сүүлээр шинэ байранд орсон.Хуучин тавилгуудаа бүгдийг нь өөрийн харьяа агентлагууддаа өгөөд өөрсдөө шинэ байрныхаа бүх тавилгыг дээрх хэлсэн үнийн дүнд багтаасан. Үүний тулд хууль, эрх зүйн актын хүрээнд хийгдсэн юм билээ. Хүн таамаг дэвшүүлж болно. Гэхдээ таамаг дэвшүүлэн, хардаж байгаа бол түүнийгээАТГ-т хандан шалгуулах эрхтэй. Гэтэл ингэж шалгуулалгүйгээр асуудлыг хэт нэг талаас сэвж байгаа нь нийгэмд өдөөнхатгалга, цаашлаад эмх замбараагүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн сэтгүүлч бол асуудалд тал бүрийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх байв. Харин нийгэмд эзэлсэн байр сууриа энэ мэт хөнгөнхуумгайбайдлаар ийнхүү ашиглаж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой мэт таагүй харагдуулав. Хүн мэдээлэл хайх болон хүлээн авах эрхтэй. Мэдээлэл хайх эрхээ эдэлж байгаа бол асуудлыг нарийвчлан шалгаад, улмаар сэжигтэй санагдсан зүйлсийгТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар,АТГ-д хандаад нийгэмд мэдээлэл түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс саад учруулж болохгүй. Эс бөгөөс болзошгүй эрсдэлийг Б.Мөнхцэлмэгганцаараа хариуцаж чадахгүй гэдгийг ухаарч, аливаад ул суурьтай хандах хэрэгтэйг МАШНӨХӨРСГӨӨРсануулж байна. Т.Энхриймаа

Хотын Захирагч нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт цогц шийдлийг танилцууллаа

Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа. Тэрбээр Хотын хүн амын суурьшил, оршин суугаа нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон, олон улсын стандартад нийцсэн, олон сонголттой, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, үйлчилгээний шинэ соёл, стандарттай, цаг минутаар ажил амьдралаа төлөвлөх боломжийг иргэддээ олгосон, ухаалаг технологи бүхий цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ. Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгааг хийж, цогц шийдлүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэлээ. Мөн Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөж байна. Ингэснээр Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал 68 хувиар буурах боломж бүрдэнэ. Түүнчлэн агаарын такси тээвэр /Cable car/ хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэх аж. Тухайлбал, Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлнэ. Тусгай замын автобус /BRT/ нь Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй Дэлхийн 40 гаруй орнуудад ашиглагдаж байгаа сонгодог тээврийн хэрэгсэл юм. Автобус явах тусгай замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд /15 буудал бүхий/ байгуулахаар төлөвлөж байна. Дараагийн ээлжийн тусгай замын автобусны зурвасыг хотыг тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож, 60 орчим буудалтайгаар байгуулна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэх аж. Түүнчлэн Улаанбаатар хотыг хүртээмжтэй, тохитой, аюулгүй, соёлтой, олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээтэй болгохын тулд мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан, ухаалаг, захиалгын хялбар систем бүхий шинэ таксины үйлчилгээг бий болгох, албан бус такси эрхэлж буй иргэдийг албажуулах зэргээр таксины тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг хийх зорилгоор цахилгаан болон шатдаг хийгээр ажилладаг, олон улсын стандарт шаардлагыг хангасан шинэ автобусаар парк шинэчлэлт хийж эхэлж байна гэдгийг Хотын Захирагч онцолж хэлээд Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад сурагчдыг хүргэж өгдөг хүүхэд хүргэлтийн такси үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна гэсэн юм. Танилцуулга мэдээллийн дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайд байршуулсан агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/ болон цахилгаан автобусыг ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан болон бусад холбогдох албаны төлөөлөлд танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарч шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье хэмээн ярилаа. Дараа нь холбогдох албаныхан Сүхбаатарын талбайд байршуулсан нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтэд зориулан туршилтаар оруулж ирсэн 10 автобус болон агаарын дүүжин тээвэр буюу cable car /агаарын такси/-ны кабиныг үзэж сонирхлоо. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлэхээр туршилтаар явуулж буй автобусны тухайд 10-15 минут цэнэглээд өвлийн нөхцөлд 100-120 км, зуны нөхцөлд 150-200 км зам туулах чадвартай бол cable car /агаарын такси/-ны кабинд 6-10 хүн зорчих боломжтой юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.