Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг маргааш нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудлын Оргил салбарууд болон нийслэлийн харьяа 9 дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана. Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой. Холбоо барих утас: 70116004, 326659

Цэргийн бүртгэл эхэллээ

2020-01-20 10:53:42 Нийтлэгдсэн: Нийгэм
Цэргийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд: Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/ 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Төрийн  болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ өчигдөр /2020.01.17/ Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо. Тус уулзалтад 400 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Уулзалт арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ.Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг дэвшүүлж, хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгахдаа хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна. Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Төр засаг, нийслэлээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, нэмэгдүүлэх ажлыг шат дараатайг хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол хүүхэд багачуудын соёл, хүмүүжлийн ажил юм. Багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ тэдэнд соёл хүмүүжил, сахилга хариуцлагыгтөлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Хотын даргын хувьд олон газраар явж байхад явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Бидэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ёсзүй, ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна хэмээлээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хүрээнд бүрэн дунд сургуулиудад хэрэгжих Хотын соёл мэдээллийн цагийн агуулгыг боловсролын салбарын байгууллагын удирдлагуудад танилцууллаа. Үүний дараагаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Хотын даргад хандан асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. Тухайлбал, Тольт сургуулийн захирал Д.Жаргалсайхан: Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байгаад баяртай байна.Хотын дарга тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн хотын даргын гаргасан санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл, бодлого үзэл баримтлалдаа нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол улсаа авч явах иргэн болно. Тиймээс Хотын даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна гэв. СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал: Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг.Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна гэв. Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас Хотын даргад хандан хүүхдийн үдийн цай чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай, цэцэрлэгийн хүнс хариуцдаг байгуулагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа тухай, сургуулийн орчмын тохижилтын ажлыг сайжруулах, багш ажилчдын цалин хангамжийн аргачлалыг оновчтой болгох зэрэг асуултуудыг заалнаас асууж, мөн бичгээр 50 гаруй асуулт ирүүлсэн байна. Хотын дарга С.Амарсайхан багш, удирдах ажилтнуудын тавьсан асуултуудыг холбогдох газар уламжлан шийдвэрлэх тухайгаа хэлсний зэрэгцээ Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол бидэнд ирж байгаа. Хүүхдийн үдийн цай бол зарим хүмүүсийн харж байгаа бизнес биш. Үдийн хоолноос хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хамгийн сайн чанартай хоол, цайг бид хүүхдүүдээ өгч чаддаггүй юмаа гэхэд тэдэндээ ядаж, эрүүл аюулгүй, цэвэр орчинд бэлтгэгдсэн, нас биений онцлогт тохирсон илчлэг, амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх тал дээр анхаарах ёстой. 2020 оны 1 сараас хүүхдийн үдийн цайны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг Засгийн газраас 50 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн хангалттай зардал биш гэдгийг ойлгож байна. Нэмэгдэж байгаа зардлыг хүүхдийн эрүүл мэндэд тустай амин дэм, тэжээллэг чанарт хүрэхүйц хоол хүнсний бүтээгдэхүүн авалгүйгэр хэн нэгэн даргын халаасанд орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа гэлээ. https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2259885617646838/ Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020-01-20 10:15:41 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнгөрсөн долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан хэмээлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оноос -0.2 градусаар дулаан байна гэв. Хүүхдийн автобусны UB school bus гар утасны аппликейш хэрэглэнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сургуулийн хүүхдийн автобусны UB school bus гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв. UB school bus ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд UB school bus аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж. Хотын Захирагч С.Амарсайхан Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. Назу проперти компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон гэнэ. Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан Назу проперти компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Цахим хөгжил ирээдүй нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд залуус руу чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Нийслэлээс хэрэгжүүлж буй 10000 программист төслөөр дамжуулан Мэдээлэл технологи, программ хангамжийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой программ хангамжийн сургалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлэх бөгөөд Програмчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ. Боловсролын салбарын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг Нэг хот-Нэг стандарт зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж ирүүлэх талаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/72 дугаар албан бичгээр Нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагад хүргүүлжээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бүх байгууллагаас саналаа ирүүлсэн бөгөөд төлөвлөгөөний төслийг нэгтгэн ажиллаж байна. Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор manaikhoroo.mn цахим системийн ашиглалт, үйл ажиллагааг нэвтрүүлэх, мэдээллийн санг нэмэгдүүлэхээр нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд дүүргүүдийн 173 хорооны зохион байгуулагчдад Хорооны газар зүйн суурь мэдээллийн сан үүсгэх сургалтыг зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Даатгагч төрийн байгууллагатай хийсэн гэрээг ил тод мэдээлэх үүрэгтэй

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан Даатгалын багц дүрэм-ийн 5.1.17-д Даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсных нь төлөө даатгалын төлөөлөгчид олгосон төлбөр, хөлс, даатгуулагч, даатгалын гэрээний талаарх мэдээллийг улирал бүр өөрийн цахим хуудсанд олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ гэж заасан тул даатгалын компаниуд дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болно. Иргэд, байгууллага, даатгуулагч нар даатгагчийн гадаадын хөрөнгө оруулалттай болон төрийн өмчит байгууллагатай хийсэн гэрээний мэдээллийг тухайн компанийн цахим хуудсанаас үзэх боломжтой юмгэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.